Засгийн Газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэв. Үүнийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн Ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах юм байна. Гоц халдварт, халдварт болон паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг …
Мэдээ мэдээлэл
April, 2018
-
28 April
Л.Одгэрэл Азийн спортын наадмын шүүгчээр ажиллана
Азийн спортын 18 дахь удаагийн наадам ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох билээ. Тус наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ. Хүндийг өргөлтийн төрлийг анх удаа монгол эмэгтэй шүүгч шүүхээр болжээ.Тодруулбал, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг …
-
28 April
ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ
Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид …
-
28 April
Жигжиджавын гудамжны авто замыг хаана
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жигжиджавын гудамжны авто замыг түр хаахаар болжээ. Тус замыг сэтэлж, цахилгааны шугам татахаар болсон байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 28-ны 23:00 цагаас 29-ний өглөө 07:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Дээрх хугацаанд жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
-
28 April
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр дулаахан салхи шуургатай байна. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур …
-
27 April
Ким Жон Уны эхнэр И Сол Жү хүрэлцэн ирлээ
Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт Панмунжомд дахь хүндэтгэлийн өргөөнд үргэлжилж байна. Уулзалтын оройн зоогт Ким Жон Уны эхнэр И Сол Жү хүрэлцэн ирлээ. Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын сүүлийн арга хэмжээ орон нутгийн цагаар 18:30-с хүндэтгэлийн оройн зоогоор үргэлжилнэ. Ким Жон Ун өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэргүүн хатагтай И Сол Жүгийн хамт …
-
27 April
Улиастайн гүүрээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
НИТХ–ын дарга С.Амарсайхан өнөөдөр замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Авто замын салбарт 2 жилийн хугацаанд таван томоохон гүүр барихаар төлөвлөсөн. Үүний нэг болох Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд 7 байршилд түр зам барин авто замын ачааллыг зохицуулж байгаа. Үүнээс хамгийн их ачаалал авч байгаа Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр замыг …
-
27 April
Аялагч Н.Байгалмаагийн тэмээнд гадаад паспорт олгожээ
Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг тэмээгээр туулах Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал үргэлжилж байна. Түүний тэмээнд гадаад паспорт олгожээ Н.Байгалмаа маршрутын хувьд хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
-
27 April
Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69,836 иргэнд 3,491.8 га газрыг өмчлүүлсэн. Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болсон. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй боллоо. Ингэхдээ нийслэлийн төвийн …
-
27 April
“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцлоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ, НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …
-
27 April
Д.Амарбаясгалан: Монгол Ардын нам гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна
Монгол Ардын Намын урилгаар Лаосын Вант Улсын улс төрийн нам болох Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Айлчлалын багт Төв хорооны гишүүн, Гадаад харилцааны дарга Сүнтон Саяачак, Тамгын газрын дарга Кхамфан Анлаван, Ази, Номхон далай, Африкийн газар/АНДАГ/-ын дарга Манила Сумбандид, АНДАГ-ын Зүүн Хойд-Өмнөд Ази, Ойрхи дорнод, Африкийн хэлтсийн дарга Фонгээв Кхампавог, Нэгдсэн бодлогын газрын хэлтсийн орлогч дарга, Тонгсават Пантавонг, АНДАГ-ын Монголын асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга Консамай Саяачак нар багтаж байгаа юм. Төлөөлөгчдийг өнөөдөр Монгол …
-
27 April
Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга“Эрхэм генералуудын амрыг эрье. Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анхны …
-
27 April
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ЭМЭЭГИЙН ХӨШӨӨГ иргэд засварлажээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдэг 30 бүтээлүүд байрлаж байгаа билээ. Тэгвэл эдгээр 30 бүтээлийн нэг болох ЭМЭЭГИЙН ХӨШӨӨ хүүхдүүд гэлтгүй томчуудын ч хайрыг татдаг, хамгийн алдартай баримал юм. Эмээгийн хөшөөний хажууд очсон хүмүүс “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрхээ бариад сууж байдагсан” гэж ярьцгаадаг. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн жил байршиж …
-
27 April
Д.Цогтбаатар: Дональд Трамп, Ким Жон Уны уулзалтаар шоудаж болохгүй
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл хоёр улсын тэргүүн нарын түүхэн уулзалт зохион байгуулах газраар Монгол, Сингапур хоёр улс шалгарч үлдээд байгааг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэлсэн юм. Харин энэ асуудалд манай улсын Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар тайлбар хийлээ. …
-
27 April
Тэдний оронд хэнийг Элчин сайдаар томилох вэ
УИХ-ын гишүүн С.Оюундарийн дүү С.Чингүүндарийг Канадад суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дэмжсэн ч Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн Г.Тэнгэрийг Японд суух Элчин сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймээс эрх баригчид өөр хүн хайж эхлээд байна. Тухайлбал, Канадад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд, Японд тус улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д.Батжаргал нарыг дэвшүүлэхээр яригдаж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл