Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 12 October

    Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш 7 дахин өсч, амжилт тогтоолоо

    Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй  компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг Топ-20 индекс гэж тодотгодог. Тэбээр 2000 оноос хойш  Топ-20 индексийг манлайлсан үзүүлэлтээ хадгалж, тэр чинээгээрээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн компани бол Орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой ХК юм. Тэгвэл “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 7 дахин өсч, өнгөрсөн онуудаас дээд амжилтыг …

  • 12 October

    Засгийн газрын танхимын сайд нарын нэрс тодорлоо

    МАН-ын удирдах бүлгийн хурал өнөөдөр  хуралдаж Засгийн газрын шинэ танхимын 15 гишүүний нэр тодорхой боллоо. У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхимд дараах сайд нар багтахаар нэр нь тодроод буй. Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд нарыг дэвшүүлэхээр шийдэлд хүрчээ. Өчигдөр /2017.10.11/ тодорсон сайдуудын нэр: Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат БСШУС-ын …

  • 12 October

    Бид улс орон хил хязгаар хамаарахгүй залуучуудаа дэмжих хэрэгтэй

    -Бид энэ дугаарын зочноор “Young brain” хөтөлбөрийн Монгол улс дахь үүсгэн байгуулагчийг урьж оролцуулаад байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. намайг Б.Жавзандорж гэдэг. “Young brain” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэн ажиллаж байна. -Та хөтөлбөрийнхөө талаар товчхон танилцуулбал Яагаад энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх болсон бэ? -Манай Монголын нөхцөлд залуусыг дэмжсэн хөтөлбөр болоод …

  • 12 October

    Кино найруулагч Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өглөө. Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын кино урлагийг хөгжүүлэх, монголчуудын түүх, соёл, аж амьдралыг дэлгэцийн уран бүтээлүүдээр дамжуулан дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулж буй хувь …

  • 12 October

    Жеки Чаны нууц охин лесби гэдгээ дэлхий нийтэд зарлалаа

    Холливуудын алдарт жүжигчин Жеки Чаны нууц охин Этта лесби гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Жеки Чаны нууц охин тэрбээр өдгөө 17 настай бөгөөд өөрийн Инстаграм хуудаснаа 30 настай найз бүсгүйн хамт авахуулсан зургаа нийтлэн, албан ёсоор ижил хүйстнээ сонирхогч гэдгээ дуулгалаа. Нэгэн үе Этта өөрийнхөө эцгийг Жеки Чан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдэж байжээ. Учир нь Эттагийн ээж Элайн Нг И-Лэй …

  • 12 October

    С.Амарсайхан: Нийслэлийн Цагдаагийн газрын бааз суурийг бэхжүүлэх нь чухал

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаныхан  нийслэлийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг …

  • 12 October

    Туркмений Ерөнхийлөгч В.Путинд алабай үүлдрийн гөлөг бэлэглэлээ

    Туркмений ерөнхийлөгч Гурбантул Бердымухамедов ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй өчигдөр уулзсан байна. Тэрбээр уулзалтын өмнө В.Путинд саяхан болж өнгөрсөн төрсөн өдрийн мэндийг хүргэж Алабай үүлдрийн гөлөг бэлэглэжээ. Туркмений төрийн тэргүүн хэлэхдээ “Саяхан таны хувьд их сайхан буюу сахиусан тэнгэрийн өдөр тохиосон, танд чин сэтгэлээсээ баяр хүргэн эрүүл энх, амжилт хамгийн сайхан сайхныг хүсэн ерөөе. Биднийг холбох гүүр бол энэ гээд дэлхийд …

  • 12 October

    Дональд Трамп IQ-аа шалгуулахад бэлэн гэв

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон саяхан төрийн тэргүүнээ мулгуу гэж дуудсан тухай мэдээлсэн. Тэрбээр Д.Трампын дарамт шахалтаас болж ажлаа өгч магадгүй гэсэн яриа ч гарсан байв. Р.Тиллерсон дээрх мэдээлэл цацагдсаны дараа албан ёсоор тайлбар хийж албан тушаалаасаа огцрох бодолгүй байгааг илэрхийллээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “Би Тиллерсонд итгэдэг. Тэрбээр ажлаа үргэлжлүүлэх болно. Бид хоёр харилцаа сайтай байдаг. …

  • 12 October

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 12-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэр, иргэн Наранцэцэг, Баянмөнх, УБ Бодь-Буян, Рэндэр ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 17-р хороо Дамбадаржаагийн 60-83, Мобиком, Барилгын хэв хашмал, Зам сервис ХХК-ууд, 159-р цэцэрлэг, …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    2017 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр …

  • 11 October

    Б.Ганбат: Монгол улсын шилдэг 50 залуу “Сочи”-г зорино

    “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ Их Наадам”-д оролцох Монгол Улсын төлөөлөгчдийн Хэвлэл мэдээллийн багийн ахлагч Б.Ганбаттай ярилцлаа. -Юуны өмнө наадмын талаар танилцуулна уу?  –Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дэлхийн улсуудтай соёл урлаг, спортын салбарыг бэхжүүлж, найрсаг харилцааг бататгах, үзэсгэлэн зохион байгуулах, гадаадад эх орноо болон үндэсний соёл урлагаа сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн …

  • 11 October

    Аппликейшн бүтээгч Монгол залуусыг “Форбес” сайт онцлов

    Одоогоос хоёр жилийн өмнө Ч.Анар хэмээх залуу найзуудаасаа мөнгө зээлэхээс залхаж мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн болгохоор шийджээ. Түүний санаачилсан “LendMN” аппликейшн өнөөдөр Хойд Азид мобайл суурьтай, бага хэмжээний мөнгө зээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Үүсгэн байгуулагч 35 настай Ч.Анарыг Форбес сайт онцолсон бөгөөд тэдний талаар ийнхүү бичжээ. 2016 оны дөрөвдүгээр сард нэг сая ам долларын анхны санхүүжилт босгож, өнгөрсөн наймдугаар сард …

  • 11 October

    Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүд

    Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явж чадахгүй гэлцсэн цэцэрхэл цахим орчноор дүүрэн. Сэтгүүлч учраас эрүүл мэндийн сэдвээр бичиж, ярьж, сурвалжилж чадахгүй гээд эмч нар өөрсдөө ярьж, хэлж, бичдэг хэрэг үү. Тамирчин хүн уул уурхайн салбарыг мэдэх үү. Батлан хамгаалах салбарыг заавал генерал, хурандаа нар удирдах ёстой юу… Энэ мэтчилэн бусад яам, сайдууд руу чичлэхгүй хэрнээ яагаад бүсгүйчүүд рүү үгийн …

  • 11 October

    У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нар тодорлоо

    Засгийн газрын танхимд орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болсон байна. Харин үлдсэн гурван сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдэхээр болжээ. Хэрэв бүлэг хуралдаад сайдуудаа бүрэн тодруулчихвал өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна. Тодорхой болсон сайдуудын нэр: Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат БСШУС-ын …

  • 11 October

    Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг – 80 жил”-д урьж байна

    Үзэгч, сонсогч олныхоо сонорыг мялааж сонгодог хөгжмийн урлагийн “охь-дээж” болсон гайхамшигт бүтээлүүдийг хүргэх нэгэн үдэш энэ сарын 11-ний үдэш 19 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тохиох гэж байна. Тэрхүү “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтонд Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович гээд алдар суутай олон олон хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүд эгшиглэн дэлхийн …