Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 17 October

    Оффшорын араас явсан сэтгүүлч амь насаа алджээ

    Газрын дундад тэнгис Мальтад Дапне Каруана Гализиа гэх сэтгүүлч амиа алдсан хэрэг гарлаа. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажилладаг бөгөөд Панамын бичиг баримтуудын араас мэдээлэл хайж байсан нь ийнхүү үхлийн шалтгаан нь болжээ. Гализиагийн хөтөлдөг блогт өдөртөө 400 мянга гаруй уншигч нэвтэрдэг бөгөөд оруулсан мэдээлэл нь нэлээд жин дардаг байж. Хамгийн сүүлд л гэхэд Мальтын Ерөнхий сайд Жозеф Мускат болон түүний туслахтай …

  • 17 October

    Ой дөрвөн сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

    УИХ-ын хүний эрхийн дэд комисс өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаан хүний эрхийн комиссын дарга Д.Бямбадорж хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүний эрхийн байгууллагад ирсэн хэргүүдийг танилцууллаа. 2015-2017 онуудад 298 хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Энэ төрлийн хүчирхийлэл ихэвчлэн ураг садны хүрээнд үйлдэгдэж байгааг онцоллоо. Мөрдөн байцаалтын шатанд яваа хэргүүд дотор 1.6 настай хүүхэд, 4 настай хүүхдийг хүчирхийлсэн хэргүүд багтжээ. Мөн …

  • 17 October

    Таны амьдралдаа очиж үзэх ёстой 10 бурханы шашины хийд

    Швэдагон суварга, эсвэл “Алтан суварга”-ыг 6-10-р зууны хооронд барьсан гэхэд гайхалтай шинэ мэт харагддаг бөгөөд шөнө гэрэлтэж үзэгддэг. Энэтхэгийн Бод Гаяагийн ойролцоох “Махабодь”, эсвэл “Их Гэгээрэл” нэртэй энэхүү суварган хийдэд Бурхан багшийн сүүдэр доор нь суун бясалгах хоорондоо гэгээрсэн бодь мод нь байдаг бөгөөд хэрвээ та Энэтхэг рүү явахаар төлөвлөж байгаа бол энэ дагшин газарт заавал очоорой. Па Тат Лунаг …

  • 17 October

    Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа

    Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ын 15-р хороо, 120 мянгатын автобусны буудал, БГД-ийн 1-р хороо, Алтай хотхоны автобусны буудал зэрэг газруудаар явж иргэдийн цүнх болон халааснаас гар утас, түрийвчтэй бичиг баримт зэргийг хулгайлсан 2 эмэгтэйг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн шалгаж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах …

  • 17 October

    Дуучин Д.Болд хайрын дуундаа шүлэг хайж байна

    Камертон хамтлагийн ахлагч дуучин Д.Болд шинэ уран бүтээлийн ажилдаа шамдан оржээ. Тэрбээр шинээр гарах цомогтоо багтах уянгын дуундаа дууны үг хайж байгаа талаар  бичжээ.  “Энэ өдрийн мэнд фэйсбүүк найзууд. Миний шинэ цомогт орох уянгын дуундаа шүлэг хүлээж байна. Дөнгөж дурлаад, бүр маш хүчтэйгээр дурласан хүний сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэг та бүхэнд байвал, эсвэл яг тийм мөч танд яг тохиолдсон бол тэр шүлгээр …

  • 17 October

    БСШУСЯ-ын сайдаа урьсан “Залуу мөрдөгчид” МУСК 11 сарын 1-нд нээлтээ хийнэ

    2017 оныг байлдан дагуулсан, үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл бол  “Про стар” филмийн “Сайн аав” уран сайхны кино гэж дуу нэгтэй хүн бүр хэлнэ. Тэгвэл “Сайн аав” киноны уран бүтээлчид буюу “Про стар” филмийн уран бүтээлчид 11-р сарын эхэнд цоо шинэ уран бүтээлээр үзэгч та бүхэнтэйгээ учран золгох аж. Уг бүтээл нь “Залуу мөрдөгчид” адал явдалт кино нэртэйгээр алдарай бяцхан хүүхдүүдэд маань үзэх юмгүй боллоо гэж кино …

  • 17 October

    Х.Баттулга: Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх …

  • 17 October

    Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйгээ нөөцөлнө

    Хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмэн ярилцдаг. Дэлхийн  иргэд энэ оны аравдугаар  сарын арван нэгний  байдлаар 7,43 тэрбум, үүнээс монгол улсын хүн ам 3,16 сая болж  өссөн байна.   Хүн амын дундаж төрөлт 24 хувь, ердийн өсөлт 15 хувь  байгааг  статистик мэдээ харуулж  байна. Хүн амын өсөлт цаашид 2030 он гэхэд 8,6 тэрбум, 2050 онд 9,8 тэрбум болж, нэмэгдэх …

  • 17 October

    Ошо гэгээнтэний уншихыг санал болгосон судар номнуудаас

    Энэтхэгийн “Madhya Pradesh”-т 1931 онд Чандра Мохан Жайн нэрээр төрсөн гэгээнтэн Ошо амьдарсан хугацаандаа хүн төрөлхтөний оюун санаанд шинэ хувьсгалыг хийж чадсан билээ. Тэрээр ном бичээгүй ч хэлж, ярьсан зүйлсийг нь нэгтгэсэн олон ном гарсан. Тэднээс цөөнгүй нь монгол хэлээр хэвлэгдсэн байдаг билээ. 1960-аад оноос эхэлж өөрийн эх орон Энэтхэгийг хөндлөн гулд тойрон явсан байдаг. Залуу байхаасаа дэлхийд гарсан оюун санааны …

  • 17 October

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн чиглэлийн 47 ажил хийхээр зорилт тусгуулсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр ажлынхаа 50 хувиас илүү ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим ажлуудыг нь эхлүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа зарим онцлох ажлуудыг нь танилцуулж байна. /2016.08-2017.09/ 1. ТЭТГЭВЭР АВАГЧ БАНКАА ӨӨРӨӨ СОНГОДОГ БОЛЛОО Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах …

  • 17 October

    Налайх дүүргийн ИТХ, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” зохион байгууллаа

    Нийслэлийн 378 жилийн ойг угтан  Налайх дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгааныг тодруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, ажлын нөхцөл байдалтай танилцах зорилгоор  Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” буюу цагдаа мөрдөст төлөөлөгч арга хэмжээг 2017 оны 10-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, тэргүүлэгч …

  • 17 October

    Явган хүнд зориулсан шинэ гүүрэн гарц нээлтээ хийлээ

    Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж буюу олны хэлж заншсанаар Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудалд баригдсан явган хүний гүүрэн гарцын нээлт өнөөдөр 10.30 цагт боллоо.  Гүүрэн гарцны нээлтийн ёслолд нийслэлийн удирдлагууд оролцлоо. Нийтдээ 847 сая төгрөгийн хөрөнгөөр боссон уг гүүрэн гарц нь металл бүтэцтэй, шилэн фасадтай анхны гарц гэдгээрээ онцлог юм. Гүүрэн гарцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг зориулалтын дагуу …

  • 17 October

    З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа

    Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг хар бараанаар будах аяныг З.Энхболд эхлүүлж, түрүүлж дуугарав. Түүнд хоёр айдас буй. Нэгд, тэр 2016 оны сонгуулиар Увс аймагт очоод хөөгдөж буцсан нэгэн. Бас Увс аймгийнханд орчуулагч хэрэгтэй гэсэн агуулгатай үг хэлсэн нь эх орон нэгтнүүдээ доромжилсон увайгүй үйлдэл байв. “Орчуулга хэрэгтэй” гэсэн үгийнхээ төлөө уучлал гуйхыг Увсын залуус шаардаж, ширүүхэн тэмцэл өрнүүлсэн нь 2016 …

  • 17 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайдуудын нэрийг зөвшилцөх албан бичигт хариу өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хариу албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ. Эх сурвалж: president.mn    

  • 17 October

    ЦЕГ: Таван настай хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа

    Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуунаас тодрууллаа. “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг 2017 оны 08 дугаар сарын …