Мэдээ мэдээлэл

March, 2018

  • 13 March

    Хятадад хамгийн өндөр шилэн гүүрийг нээлээ

    Хятадын төв телевизийн мэдээлснээр, хоёр уулын оройг холбосон явган хүний шилэн гүүрийг тус улсын Сычуань мужийн Ваньюань тойрогт байрлах Батайшань хэмээх уулархаг газарт нээжээ. Далайн төвшнээс 1980 м өндөрт байрлах тус гүүр газраас 186 м өндөрт байрлах бөгөөд 66 давхар барилгатай дүйцэхүйц аж. 2,5 м өргөнтэй тунгалаг шилэн тавцангаас бүрдсэн гүүрний урт нь 198 м. Гүүрийг өнгөрсөн сарын эхээр барьж дууссан …

  • 13 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    УБЦТС ТӨХК-аас жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхлээд байгаа. Өнөөдөр /2018.03.13/ нийслэлийн дөрвөн дүүргийн зарим газар засварын ажил хийгдэх тул цахилгааны хязгаарлалт хийнэ. Иймд хэрэглэгчид энэ хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. 3 дугаар сарын 13-ны Мягмар гарагт хийх засварын хуваарь: Сүхбаатар дүүрэг 11:00-13:00 цагт: 8-р хороо МАН-ын …

  • 13 March

    Оросын тамирчин хоёр дахь удаагаа паралимпийн аварга болов

    Паралимпийн гүйлтийн цанын 15 км-ийн цуваа гараатай чөлөөт хэлбэрийн босоо ангилалд Оросын тамирчин Екатерина Румянцева алтан медаль хүртлээ. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй энэ удаагийн паралимпод тэрээр замаа 49 минут 37,6 секундад туулснаар ийнхүү аваргын болзлыг хангасан байна. Энэ төрөлд хоёрдугаар байрыг мөн Оросын тамирчин Анна Миленина эзэлсэн бол гуравдугаар байрт Украины тамирчин Людмила Ляшенко орж, хүрэл медаль хүртсэн …

  • 13 March

    Турк Улс Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Туркийн талаас ЭКСИМ банкны Дэд захирал Корай Эрдэн, олон улсын төслийн зээл хариуцсан захирал Сюзан Уста, олон улсын худалдаа, санхүүгийн асуудал хариуцсан захирал Үмүт Топал нар …

  • 13 March

    “Жаст групп”-ийн Ш.Батхүүг баривчилжээ

    Эрдэнэт үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг шалгаж байсан бол өчигдөр 20 цагийн орчимд цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал “Эрдэнэт”-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан.”Стандарт” банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан …

  • 13 March

    Д.Трамп: Монгол Улстай ХАА, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм. Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, …

  • 13 March

    Балбын нийслэлд онгоц осолдож, 50 хүн амиа алдлаа

    Өчигдөр Бангладешийн нийслэл Дака хотоос хөөрсөн Bombardier Dash Q400 загварын, US-Bangla компанийн өмч болох нисэх онгоц орон нутгийн цагаар 14:20 цагт Катмандуд газардсан ч, газардах зурвасаас гарч явсаар хашаа мөргөн галд автсан явдал гарчээ. Тус онгоцонд нийт 67 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүнтэй аялж байсан. Бангладешийн нийслэлээс хөөрч Балбын нийслэл Катмандуд газардсан энэхүү зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас доод тал …

  • 13 March

    Зам, тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна

    “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ–ын дарга С.Амарсайхан оролцлоо. Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн байдал түүний шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Нийслэлийн дүүргүүд зам тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.Зам тээврийн ослын шалтгаан,нөхцөл байдал дүүргүүдийн нутаг дэвсгэр бүрт өөр байгаа учир …

  • 12 March

    ШТС-д хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсан эмэгтэйг илрүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоожээ. Өнгөрөгч хоёрдугаар сард Баянгол дүүргийн …

  • 12 March

    Нийт гэмт хэргийн 12.4 хувь нь согтуугаар үйлдэгджээ

    Цагдаагийн байгууллагаас 2018 оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ: Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4,012 буюу …

  • 12 March

    “Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд зориулжээ

    Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, “Хурд” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ. Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг …

  • 12 March

    Э.Болорчулуун: Хуурамч захирамжаар газар эзэмших гэрчилгээ гарган залилан хийж байна

    Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж иргэнд газар олгосон талаар www.tac.mn сайтад тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдэгдэл хийлээ. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг анхлан мэдэж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж …

  • 12 March

    Бөөр ба бөөрний чулуу

    Бөөр хэмээх эрхтний үйл ажиллагаа, үүрэг зэргийг хүргэхээр бэлтгэлээ. Ер нь бид бие эрхтэнээ өвдөөгүй л бол тэр бүр судлаад уншаад байдаггүй. Гэтэл эдгээрийг мэддэг байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байх нь бидэнд хэрэгтэй чухал зүйл юм. Бөөр гэж юу вэ? Бөөр нь атгасан гарын хэмжээтэй бүсэлхийн дээр, хавиргануудаар хамгаалагдан байрладаг хос эрхтэн юм. Бөөр ямар үүрэгтэй вэ? Биеийн …

  • 12 March

    Хоёрдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ.Өнгөрсөн хоёрдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт долоон тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна. Францын …

  • 12 March

    Ричард Гир: Энэ дэлхийгээс бидний хэн нь ч амьд буцахгүй

    Р.Гир бол олны хайр талархлыг хүлээсэн алдартай жүжигчин. Түүний “Энэ дэлхийгээс хэн ч амьд буцахгүй” гэсэн нийтлэлийн үг бүр гүн гүнзгий утга агуулж, амьдралыг өөрөөр харах бололцоог олон хүнд ойлгуулжээ. “Миний найзуудын нэгнийх нь ээж зөвхөн эрүүл хүнс хэрэглэж, архи дарс огт амсахгүй, тамхи татахгүй, биеийн тамирын дасгал тогтмол хийдэг. Мөн наранд хамгаалалтын тос түрхэхгүй гардаггүй, байнга эмчийн үзлэгт орж тэдний …