Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 9 October

    “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал зохион байгуулж байна

    Өнөөдөр Блю скай зочид буудлын Кристал танхимд “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал зохион байгуулагдаж байна. Уг хурлыг Канадын гадаад хэргийн яам санаачлан Азийн сангийн санхүүжилтээр хийж буй бөгөөд хурлыг шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга, Хууль зүйн магистр Н.Ганбаатар удирдаж байгаа юм. Монгол, Канадын шүүх байгууллагын төлөөлөгчид болон Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн …

  • 9 October

    В.Путины төрсөн өдрөөр жагсаал болж 260 хүнийг саатуулжээ

    Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин 65 нас хүрчээ. Энэ өдрөөр Орос даяар сөрөг хүчний тэргүүн А.Навалныйг дэмжигчид жагсаал хийсэн байна. Тухайлбал Москва санкфетрбург зэрэг 80 гаруй хотод жагсаал хийлээ. Энэ үеэр 260 хүнийг саатуулсан талаар мэдээлэв. Жагсагчид гартаа “Путин бол луйварчин” , гэсэн бичээс бүхий лоозонг барьцгаасан байна. Орос орон даяар жагсаал болж байх зуур олон орны төр, …

  • 9 October

    Хойд Солонгосын удирдагч охин дүүгээ улс төрийн товчооны гишүүнээр томилжээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун  эмэгтэй дүүгээ эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын  Улс төрийн товчооны гишүүнээр томилжээ.  Солонгосын хөдөлмөрийн намын  Улс төрийн товчоо анхны өргөтгөсөн хуралдаанаа өнгөрсөн бямба гарагт хийжээ. Тус хурлын үеэр Ким Чен Уны дүү Ким Йо Жоныг  томилсон байна. Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг 1987 онд төрсөн гэж таамагладаг. Түүнийг 2013 онд цаазлуулсан Ким Жон Уны хүргэн …

  • 9 October

    Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Мөн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, …

  • 9 October

    НИТХ-ын даргыг сонгох хурлын үеэр “нүцгэлж” эсэргүүцлээ илэрхийлэв

    НИТХ-ын даргыг сонгох хурал яг одоо үргэлжилж байна. 10 цагаас эхэлсэн уг хуралд 41 гишүүн оролцож одоогийн байдлаар АН-ын гишүүд нэг цагийн завсарлага аваад буй. Завсарлага авах болсон шалтгаанаа нэр дэвшигчтэй холбоотой асуудал байна хэмээн тайлбарлажээ. Харин хурал болж буй Хангарьд ордны гадаа нэгэн иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тухайлбал Хархорин захын гадна талд жижиглэн худалдаа эрхлэгч иргэн С.Мишгээ хурлын танхимд …

  • 9 October

    Маргааш “Softline Day-2017” олон улсын мэдээлэл технологийн чуулган болно

    10-р сарын 10-нд буюу маргааш Corporate Convention centre-д Дэлхийд тэргүүлэгч Oracle, Microsoft, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Bolorsoft, Commvault зэрэг үйлдвэрлэгчдийн экспертүүд туршлагаа хуваалцаж мэдээлэл хүргэхээр чуулах гэж байна. Орчин үед мэдээлэл технологийн хөгжил нь улс орны хөгжлийг илтгэх гол хүчин зүйлсийн нэг болсон билээ.  Тэгвэл Монголын болон олон улсын мэдээлэл технологийн хэрэглээ, тогтолцооны түвшин ямар хэм хэмжээнд …

  • 9 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Д. Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан ирүүлжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. БНХАУ, Монгол Улс уул, …

  • 9 October

    НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр сонгоно

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр 10:00 цагаас  хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын  шинэ даргыг сонгох юм. НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.  МАН завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг өнөөдөр хийхээр шийдвэрлэсэн. НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь  өнөөдөр тодорхой болно.  Өнөөдөр нэр …

  • 9 October

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 09-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 18, 20-р хороо, хороодын байр, Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлх, Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн амны зуслангууд, 71-р сургууль, Мобиком, Сүхбаатар дэвшил, 166-р цэцэрлэг, эдгээрийн ойр орчмоор СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 2, 3, 4-р хороо 65, …

  • 9 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд  зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2017 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, …

  • 7 October

    Казуо Ишигуро утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ

    2017 оны Нобелийн утга зохиолын шагналыг “Бидний хорвоо ертөнцийн талаарх хуурмаг мэдрэмжийн доорх гүн ангалыг нээж, сэтгэл хөдлөлийн агуу хүч бүхий бүтээлүүд туурвисан тул” япон гаралт, Их Британы зохиолч Ишигүро Казуо хүртлээ. Таван настайд нь далайн гэрэл зурагчин аав нь Британийн Далайн гэрэл зургийн Үндэсний их сургуульд ажиллахаар болсон тул гэр бүлээрээ Англи руу цагаачилсан нь Ишигүро Казуог хоёр соёлын тэг …

  • 7 October

    Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэл

    Энэ үгийг мэдэхгүй хүн байхгүй. Гагцхүү үүнийг тайлбарлан өгүүлэх хүмүүсийн бодол харилцан адилгүй. Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэлийг хүргэж байна. -“Бие бие рүүгээ инээмсэглэж бай, инээмсэглэл бол хайрын эхлэл юм” Тереза Эх “Хайр бол өөрийн аз жаргалаас илүү өөр нэгний аз жаргалыг чухалчлах сэтгэл юм” Америкийн зохиолч Жексон Браун -“Хүн амьдралдаа алдалгүй авч явах хамгийн чухал зүйл хайр юм” Одри Хепберн …

  • 7 October

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

    Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06:20 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 14 алба, 34 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн …

  • 7 October

    Хуримын ордонд өнөөдөр 64 хос хуримлана

    Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдрийг хурим найр хийхэд хамгийн сайн өдөр гэж Монголчууд үздэг. Тиймээс Гэрлэх ёслолын ордны ачаалал эрс нэмэгддэг билээ.Өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр, Билгийн тооллоор Намрын дунд сарын шинийн 17-н таарч байгаа учраас 64 хос Гэрлэх ёслолын ордонд захиалга өгсөн байгаа аж. Хуримаа хийх гэж буй хосууд Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлэх …

  • 6 October

    Налайх дүүргийн “шар хантаазтай баатрууд” баяраа тэмдэглэж байна

    Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл  дүүргийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө сэтгэл гарган ажилладаг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 45 жилийн ойн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Баярын хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр болон ИТХ-ын төлөөлөгчид, байгууллагын дарга нар оролцож “Шар хантаазтай баатрууд”-ынхаа баярыг хуваалцлаа. Анх 1972 онд 3 хүний орон тоотойгоор байгуулагдаж байсан бол өдгөө …