Мэдээ мэдээлэл

March, 2018

  • 1 March

    Алина Загитова:Бэлгэнд авсан машиныг ээж аав хоёр барина

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пёнчаны олимпийн наадамд шагнал хүртсэн тамирчдыг Кремлийн ордонд урьж, төрийн дээд шагнал гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдадаа машин бэлэглэжээ. Тэрбээр алтан медаль хүртсэн тамирчдыг BMW X6, мөнгөн медалийн эздийг BMW X5, хүрэл медал авсан тамирчдыг BMW X4 маркийн машинаар тус бүр …

  • 1 March

    Фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн …

  • 1 March

    Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дуу мэндэлжээ

    Монголын уламжлалт 3000 гаруй тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт тоглоом наадгайгаас сэдэвлэн “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дүрийг бүтээжээ.    Уламжлалт тоглоом наадгайн 15 нэр төрлөөс шагайн наадгай, хөлөгт наадгай эрийн гурван наадгай, оньсон наадгай, өрж эвлүүлэх наадгай, ээдрээ тайлах наадгай зэрэг 6 төрлийг нь онцолж, Шагайдай, Монголдой, Хөлөгдэй, Оньсхон, Уранхан, Өрлөгхөн гэсэн дүрүүдийг бүтээсэн бөгөөд эдгээр дүрүүдээр дамжуулан орчин цагийн хүүхэд багачуудад …

  • 1 March

    Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны Хөгжлийн Үндэс

    Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны Хөгжлийн үндэс Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хуралд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн толилуулсан илтгэл Манай улсын иргэд ээ, МАН-ын гишүүд дэмжигчид, эрхэм журмын нөхөд өө! Эрхэм хүндэт зочид оо! Та бүгдэд Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны түүхт 97 …

  • 1 March

    Азарганы ноцолдоон хөшөө болно

    БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжав гуайн алдарт “Азарганы ноцолдоон” зургийг хөшөө болгон мөнхлөхөөр болжээ. Энэхүү төслийн ажлыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгохоор ажилдаа оржээ. Өвгөдийнхөө агуу бүтээлийг хойч үедээ сурталчлан таниулах гол зорилгыг агуулсан ажээ. Цаг хугацааны эргэлтэд баларч, бүдгэрэлгүй мөнхөрч чадах намтар түүхээ бичих хувь …

  • 1 March

    Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

    Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна. Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн гол зорилго нь ард иргэдийг гамшгийн үед өөрсдийгөө хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийг иргэний хамгаалалт, гамшгийн …

  • 1 March

    С.Амарсайхан хэний дургүйг хүргэсэн бэ

    НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү Нийслэлийн орон сууц, дэд хөтөлбөрийн дүгнэлтийг танилцуулах гэж индэр дээр гарангуутаа хэлэлцэх асуудалд хамааралгүй, улс төрийн шинжтэй хэт явцуу дүгнэлт хийж, дүгнэлтийнхээ төгсгөлд НИТХ-ын огцруулах асуудлыг хөндөх саналтай байгаагаа илэрхийлсэн. Өнгөцхөн харахад сөрөг хүчний хаврын улс төр мэт санагдах боловч харамсалтай нь байгаа оносонгүй. …

  • 1 March

    Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо хийх юмсан гэж мөрөөдөж явсан

    Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тус төвийн 50 гаруй эмч долоон цагийн турш үргэлжилсэн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбар бүтэн шат ахисан томоохон үйл явдал болсон гэж тэмдэглэгдэж байгаа юм. Хагалгааг амжилттай хийсэн эмч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч …

  • 1 March

    Д. Амарбаясгалан: Эв нэгдэлтэйгээр улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэцгээе

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Эх орончдын өдөр”-т зориулсан  мэндчилгээг хүргэж байна. Эв санаа нэгт эрхэм журмын нөхөд өө! Та бүхэндээ эх орончдын баяр, Монгол Ардын нам байгуулагдсан түүхт ойн өдрийн мэнд хүргэе! Өдгөөгөөс 97 жилийн тэртээ энэ л өдрүүдэд Монголын эх орончид Дээд Шивээд хуралдан, 1920 онд “суурийг нь тулсан ган тулгандаа Монгол Ардын намын галыг бадамлуулан асааж” …

  • 1 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …

February, 2018

  • 28 February

    Пак Ин Хэ 30 жилийн ял сонслоо

    Дэлхийн хоёрдугаар дайны дараа Өмнөд Солонгосыг үнс нурмаас босгож өнөөгийн их хөгжлийн эх суурийг тавьсан агуу дайчин, домогт генерал Пак Жон Хигийн охин, БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Ин Хэ буруутгалаа. Тэрээр 30 жил шоронд суух ялыг прокуророос сонсгон алхаж байна.  Мөн 2.180.000.000.000 воны торгууль төлнө. Түүний аав хэн байх, тэр хэр зэрэг шударга, зарчимч хүн байх нь огт хамаагүй. …

  • 28 February

    НИТХ дахь АН-ынхны айдас буюу С.Амарсайханыг огцруулах тухай шантаажийн цаана … 

    НИТХ дахь АН-ын бүлгийнхний хувьд, хаврын улс төрийн эхний сэдэв нь С.Амарсайханыг НИТХ-ын даргаас огцруулах явдал болов. Сая гаруй хүн амтай их хотын хөгжилд нэмэрлэх санал, нэмж хийсэн ажлаар маруухан сөрөг хүчний залуусын хувьд энэ бол том улс төр. Ёстой л “Одноос зуурч од болох тактик” нь бололтой. Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн төр, түмний төлөө чөмгөө дундартал зүтгэх ёстой НИТХ дахь …

  • 28 February

    Хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэж, ББСБ-уудын нэгдлийг зөвшөөрлөө

    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хорооноос 2014 онд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь-Инвест ҮЦК” ХХК-ийн байгуулж байгаа “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэв. Тус сан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30 сая ширхэг нэгж эрхийг хөрөнгө …

  • 28 February

    Оюутан залуус тэврэлт бэлэглэлээ

    Монгол хүн бүрийн бахархлын өдөр болох “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ноос “ТЭВРЭЛТ БЭЛЭГЛЭЕ” нэртэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд  эх орны минь хамгийн үнэ цэнэтэй баялаг болох иргэн бүрийг сэтгэл хангалуун, эрүүл энх, инээд хөөртэй байгаасай хэмээн бэлэгшээж НАМОХ-ын залуус ажил эхлэх цагаар иргэдэд халуун чацаргана тарааж, тэврэлт бэлэглэлээ. Өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын …

  • 28 February

    Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргалаа

    Засгийн газар хуралдаж, 2019 оны 5-р сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргалаа. Тогтоолд:  1. Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосугай. …