Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 6 January

    Исланд улс эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс илүү цалин өгөхийг хуулиар хориглолоо

    Исланд улсад эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү цалин өгөхийг хуулиар хориглолоо. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  мөрдөж эхэллээ. Шинэ хуульд зааснаар  25-аас дээш ажилтантай компаниуд тэнцвэртэй цалин олгодог гэдгээ баталж, Засгийн газраас гэрчилгээ авах ёстой аж. Харин аваагүй тохиолдолд торгууль төлөх юм. Цалингийн тухай  хуулийн төслийг өнгөрсөн оны  гуравдугаар сараас хойш хэлэлцсэний эцэст баталжээ. Исланд улс нь 323 мянган хүн амтай  бөгөөд сүүлийн 9 …

  • 6 January

    Билл Клинтоны байшинд гал гарчээ

      АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын Нью-Йорк муж улсын Уэстчестерсийн Чаппакуа хотхон дахь гэрт нь гал гарсан талаар ТАСС агентлаг мэдээлэв. Билл, Хиллари Клинтон нарын Нью Йорк дахь байшинд үдийн 02:40 минутанд нэгдүгээр давхрын жижиг өрөө шатаж эхэлжээ. Нью Йоркийн Чаппак дүүргийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийнхэн галыг богино …

  • 6 January

    Монгол Улсын гавъяат жүжигчин В.Долгор таалал төгсчээ

    Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор гуай 91 насандаа таалал төгсчээ. Тэрбээр 1956 онд “Маамуу нааш ир” дууг амилуулж олны хүртээл болгосон юм. Өнөөдөр монголд энэ дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз ээ. В.Долгор гавъяат найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах …

  • 6 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, явган цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. …

  • 5 January

    Бахытгүл:Намайг алсан ч миний ойр дотны хүмүүст Д.Мураттай холбогдох бичлэгүүдийг үлдэхээр хадгалуулсан

    УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой гомдол нийгэмд ноцтой асуудал болж байгаа бөгөөд нэг хэсэг нь итгэж байхад нөгөө хэсэг нь эрхэм хүний нэр төрийг гутаах зорилготой гүтгэлэг гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл хохирогч гэх эмэгтэй анх удаа хэвлэлд ярилцлага өгсөнийг манай сайт нэмэлт хачиргүй, засваргүйгээр хүргэж байна. ТӨРИЙН ТҮШЭЭГИЙН ТУХАЙ БӨӨЛЖИС ЦУТГАМ ЯРИЛЦЛАГА ХҮРГЭЖ БАЙГААДАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ. ГЭХДЭЭ ИРГЭН МЭДЭХ …

  • 5 January

    М.Мөнхбаатар:Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна

    УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан гэж Засгийн газрын нэр бүхий гишүүд мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлтэй холбогдуулан “Монголын зэс корпораци” ХХК-иас хариу мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Монголын зэс корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Өчигдөр Засгийн …

  • 5 January

    Японы телевизийн шоуг арьс өнгөөр ялгаварласан хэмээн шүүмжилжээ

    Японы телевизийн шоуны алдарт хөтлөгч эрэгтэй Холливудын жүжигчин Эдди Мурфиг элэглэснийг үзсэн олон хүн арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гэж буруутгажээ. Баярын шоу нэвтрүүлэгт хөтлөгч “Beverly Hills Police” кинонд гардаг Хамадагийн дүрээр нүүрээ хар өнгөөр будан гарч ирсэн байна. Үүнийг маш том доромжлол хэмээн үзэх хүн олон байгаа аж. Хүмүүс уур бухимдлаа twitter-т “доромжлол” хэмээн жиргэн илэрхийлжээ. Харин Японд 13 жилийн турш …

  • 5 January

    Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчээ

    Өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа. Үүний дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд …

  • 5 January

    Засгийн газар татварын уян хатан бодлого барина

    Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн /өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд холбогдсон нөхцөлд/ борлуулалтын орлогоос нэг хувь, …

  • 5 January

    Х.Баттулга:Утааны асуудлыг шийдэж чадахгүй УИХ-ыг тараана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны сүүлээр буюу 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэлсэн юм. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ: “УИХ-ын гишүүдэд өдрийн мэнд хүргэе. Агаарын бохирдол онц байдлын хэмжээний асуудал болоод …

  • 5 January

    Улаанбаатарыг утаанаас ангижруулах арга зам

    Эхлээд уншигчиддаа Үндсэн хуулийн нэгэн заалтыг сануулъя. “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн … эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэжээ. Гэтэл манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотод Үндсэн хуулийн энэ эрх ноцтой зөрчигдөж байна. Би энд утааны тухай өгүүлэх гээд байгаа юм. …

  • 5 January

    Гашуунсухайт хилийн боомтоор 7800 тонн нүүрс тээвэрлэн гарчээ

    “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулаад байна. Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж …

  • 5 January

    Франц улс худал мэдээлэл тараагчдад арга хэмжээ авдаг хуультай болно

    Ирээдүйд болох сонгуулиудын үеэр хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэх үүднээс худал мэдээлэл тараагчидтай тэмцэх тухай шинэ хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлжээ. Э.Макрон өчигдөр ард түмэндээ хандаж “Élysée” ордонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “Засгийн газар худал мэдээлэл тараагчдаас ардчиллыг хамгаалах хуулийн тогтолцоог бий болгоно” гэв. Ингэснээр Франц улс худал мэдээллийг …

  • 5 January

    Өндөр ууланд ажиллах аврагчдыг бэлтгэхэд мэргэжлийн уулчидтай хамтарна

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “JCI Hiking club”-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 10 дугаар сард Отгонтэнгэр ууланд болсон ослоос сургамж авч, уулын спортыг хөгжүүлэх, Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах саналыг тэд ОБЕГ-ын даргад тавьсан юм. Уулзалтын үеэр, “JCI Монгол” байгууллагын олон улс дахь хамтын ажиллагааг түшиглэн гадаад, …

  • 5 January

    Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна

    Монголын Волейболын Залуучуудын Холбоо 2018 оны эхний тэмцээнийг “С” зэрэглэлийн УАШТ-ээр эхлэх гэж байна. Тус тэмцээн 2018 оны 1-р сарын 11-14ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд МВЗХолбооны МJ Спорт ордонд болох юм байна. Тэмцээний Техникийн зөвлөгөөн энэ сарын 8-ны 14.00 цагт Монголын Залуучуудын Холбооны 209 тоот өрөөнд явагдах бөгөөд тэмцээний шилдэг найман баг “Хөгжлийн лиг 2018” –д оролцох эрхээ …