Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 6 December

    Төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад гар утас бэлэглэв

    Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Huawei mechnologies” компани нйигмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн ая тух, эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг Замын цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв-103, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад …

  • 6 December

    Хамгийн их маргаан дагуулсан 20 кино

    Шүүмжлэгчдийг маргалдахад хүргэсэн 20 киног танилцуулж байна. 1. Spring Breakers (2012) Коллежийн оюутнууд аялал хийх мөнгө олохын тулд дээрэм хийдэг. 2. Under the Skin (2013) Скарлетт Йоханссон харь гарагийн хүний дүрд тогложээ. 3. 21 Grams (2003) Асуудалд орсон хэд хэдэн хүн хоорондоо яагаад холбогдсоноо ойлгохыг хичээдэг. 4. Sin City (2005) Том хотын гэмт хэрэг, шөнийн амьдрал. 5. Extremely Loud and Incredibly Close (2011) 2011 онд …

  • 6 December

    Монгол Улс анх удаа хүүхдийн эрхийн Улсын байцаагчтай боллоо

    Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн улсын 38 байцаагчийг бэлтгэлээ. Тодруулбал, энэхүү сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран есдүгээр сарын 18-аас 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн нийт 38 албан хаагч хамрагдсан юм. Тэгвэл өнөөдөр дээрх …

  • 6 December

    Фатема Зумар:Монгол Улсын 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Мянганы сорилтын корпорац манай улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгаруулснаас хойш хоёр тал компакт боловсруулах ажлыг амжилттай гүйцэтгэж хэрэгжүүлэх төслүүдээ үндсэндээ тохироод байгаад баяртай байна гэв. Компакт гэрээнд онцгой ач холбогдол өгч байгаа, АНУ-ын Засгийн газар, ард түмний олон зуун …

  • 6 December

    П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой

    Монгол Улсын Хүүхэлдэйн театрын дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа. -Та Монгол Улсын Хүүхэлдэйн театрын даргаар томилогдоод удаагүй ч бас чиг ажлынхаа төлөвлөгөөг зурчих хугацаа өнгөрчээ. Тэгэхээр ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ? -Цаг үргэлж хүүхдийн уран бүтээл буцалж, хүүхдийн инээд шуугиан тасардаггүй энэ гэрэлт өргөөнд ирээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Оны сүүлээр ажилд томилогдсон учраас ирэх 2018 …

  • 6 December

    Японы Засгийн газар 32 тэрбум иений гэрээнд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Казүхико Кошикаваг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлалд нь амжилт хүсээд ОУВС-аас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний дотор Япон Улсаас үзүүлж буй дэмжлэг нэн ач холбогдолтой юм. Монгол Улсад олгож буй зээлийн эхний шатны 32 тэрбум иенийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын …

  • 6 December

    С.Батболд: 2018 онд илүү олон кран ажиллаж тэр хэрээр ажлын байр ч нэмэгдэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой ярилцлаа. –Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах он цагийн заагт тантай хийж хэрэгжүүлсэн, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлын тань талаар ярилцах гэж байна. Бараг хагас зуун жилийн насжилттай Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар ярилцлагаа эхлүүлэх нь зөв байх. Засгийн газраас ирэх оны хавар гэхэд бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэх шийдвэрийг гаргасан шүү дээ? …

  • 6 December

    Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.12.06) хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийгхэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 …

  • 6 December

    Дулаан түгээх, дулаанаар хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн болж байна

    Өнөөдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд Улаанбаатар хотод дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн болж байна. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, “ДҮТ” ХХК, “ОСНААУГ”, хувийн хэвшлийн орон сууцны компаниуд зэрэг …

  • 6 December

    Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналын 2018 оны шалгаруулалтыг зарлалаа

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2018 оны шалгаруулалтыг зарлаж байна. Энэхүү шагналыг доор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог. Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, …

  • 6 December

    Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ыг 2018 оны Өвлийн Олимпод оролцуулахгүй гэв

    2018 оны Өвлийн Олимпийн 23-р наадам Өмнөд Солонгосын Пёончан хотод зохиогдохоор болсон билээ. Олимпийг угтсан томоохон тэмцээн уралдаан, арга хэмжээнүүд “Сайн байна уу? Пёончан” нэрийн дор 2 жилийн хугацаанд өрнөж байгаа. Тэгвэл Олон Улсын Олимпийн Хороо өчигдрийн хурлаараа ОХУ-ыг Өвлийн Олимпод оролцуулахгүй болсон шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Хорооны ерөнхийлөгч Томас Баах допингтой холбоотой асуудлаас болж ийм шийдвэр гаргахад хүрсэн болохыг хэлсэн. …

  • 6 December

    Төв талбайн сүлд модыг чимэглэх ажил энэ сарын 15-нд дуусна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж. Төв талбайн сүлд модыг 2008 онд авсан …

  • 6 December

    Солонгос улс “харласан” иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн дансыг хаахаар болжээ

    БНСУ-ын Гадаадын харьяат эрхэлсэн газраас тус улсад хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргахаар болжээ.Үүнд Монгол Улсын 1200 иргэн багтсан байна. Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж самналт эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн хараар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амласан бөгөөд хууль бусаар амьдарч буй гадаад хүнийг ажиллуулсан …

  • 6 December

    Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа мянга, мянган ээжүүдэд захидал бичжээ

    Дорноговь аймгийн Замын-үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин 11-р сарын 2-ны өдрөөс хойш ор сураггүй алга болж өдгөөг хүртэл олдоогүй байгаа юм. Охиныг алга болсон цагаас эхлэн эрлийн баг, ар гэрийнхэнтэй хамран хайж байгаа ч сургийг гаргаж чадалгүй ар тасраад байна. Иймд охины ээж Б.Хоролмаа мянга мянган ээжүүдээс сэтгэлийн дэм хүсэж охиноо түргэн олдоосой хэмээн захидал бичжээ. …

  • 6 December

    Л.Мөнхбаясгалан:Ирэх ондоо үзэгч түмэнтэйгээ уран бүтээлийн ургац арвинтай эргэж уулзана

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлгээ хэсэг засварлах болсон талаараа цахим хуудсаараа мэдээллээ. Түүнчлэн “Цензургүй яриа” нэвтрүүлэг C1 телевизтэй хамтран ажиллах дөрвөн жилийн гэрээ дууссан талаараа бичжээ. Тэрбээр”Дөрвөн жилийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлгээ С1 телевизтэй хамтран эфирт гаргах контент нийлүүлэх гэрээг байгуулж байлаа. Өнгөрсөн он жилүүдэд энэ телевизийн хамт олонтой баяр жаргал, гуниг зовлонгоо хуваалцан 4 жил яах ийхийн зуургүй өнгөрчээ. …