Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 7 December

    Хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд Налайх дүүргийн ЗДТГ-ын хамт олон нэгдлээ

    Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал …

  • 7 December

    Манай тамирчид Гиннесийн номонд бичигдэхүйц амжилтыг үзүүллээ

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдох 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцож байна. Манай баг тамирчдаас дэлхийн чансааны ОУ-ын их мастерууд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спортын тэмцээнд өрсөлдөж байна. Тус тэмцээнд Хятадын мянган тамирчдаас шалгарсан 320 тамирчидтай өрсөлдөж одоогийн байдлаар манай тамирчид гурван дээд амжилтыг шинэчилж, …

  • 7 December

    “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг батлав

    Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулсан юм. Хөтөлбөрт дурдснаар 2015 оны байдлаар Монгол улсад 15-34 насны 1,085,000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35,4 хувийг эзлэж байна. Тиймээс залууст чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах …

  • 7 December

    Өнгөрсөн сард 371 зээлдэгч ипотекийн зээлд хамрагджээ

    2017 оны 11 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 11 дүгээр сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.

  • 7 December

    Любэ хамтлаг ирэхэд НЭГ хоног үлдлээ

     Эх орон, цэрэг эрсээ магтан дуулсан олон сайхан уран бүтээлээрээ олноо танигдсан Оросын алдар Любэ хамтлагийнхан маргааш өглөө Монгол улсад газардана. Орой нь Буянт-Ухаа Спортын ордонд тоглох болно. Тоглолтыг “Любэ” хамтлагийн Монгол дахь фэн хуудсын админ н.Энхдалай болон “Тэнгэрийн Модун” ТББ хамтран зохион байгуулж байгаа. 2017.12.09-ны өдрийн энгийн тасалбар худалдаалагдаж дууссан бөгөөд ВИП тасалбарууд цөөн үлдээд байгаа юм байна. ВИП …

  • 7 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзав

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Оросын тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд уригдан оролцох үеэрээ өнөөдөр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов. Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын …

  • 7 December

    Айлчлалын мөрөөр

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болж, Хятад Монголын харилцааны хөгжилд шинэ боломжууд ирлээ Сүүлийн өдрүүдэд Хятад Монгол хоёр орны өндөр түвшний айлчлал тогтмолжсоор байна. Тухайлбал Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д болсон Дэлхийн интернет сүлжээний IV их хуралд оролцож мөн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, намын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарийн …

  • 7 December

    Гадаадын иргэнийг хөнөөж орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг гарчээ

    Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг 2017 оны 12-р сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байна. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж Монгол Улсын иргэн, 1992-1995 онд төрсөн залуус үйлдсэнийг тогтоосон …

  • 7 December

    Нийслэлийн удирдлагууд хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриаллаа

    Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ. Монгол улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулж, 2004 …

  • 7 December

    Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа

    Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд …

  • 7 December

    850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг УИХ-аар шийдүүлнэ

    “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Зээлийг батлавал макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах юм. 32 тэрбум иений зээлийн хүү жилийн 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс зургаан жил чөлөөлөгдөхөөр төсөлд …

  • 7 December

    Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг …

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    2017 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, …

  • 6 December

    Сэтгүүлчийг хөнөөсөн гэмт хэрэгт 10 хүнийг сэжигтнээр татаж баривчилжээ

    Сицил болон Хойд Африкийн дунд орших Мальта улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Дафне Карауна энэ оны 10 сарын 16-нд автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэрээр өөрийн улсын улс төр, бизнесийн хэд хэдэн хүнтэй холбоотой авилга, албан тушаалын наймаалцлын талаар мэдээлэл бэлтгэж, Панамыг тойрсон асуудлуудтай холбоотой баримтуудыг дэлгэж байсан юм. Цагдаа нар уг хэргийг улс төрийн зохион байгуулалттай гэмт хэрэг …

  • 6 December

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОУВС-аас 5.5 тэрбум доолын буцалтгүй тусламж үзүүлнэ гэж амласан

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зарим мэдээлийг өглөө. Тэрбээр “Арилжааны банкуудтай холбоотой иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулж авч байх, олон улсын стандартад нийцсэн шаардлагууд тавигдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр сайдуудын саналыг аваад оруулах гэж байна. Европын холбооны орнууд өөрсдийнхөө иргэдтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авах хүсэлтэй байгааг …