Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 8 December

    Нар, салхины эрчим хүчний станц байгуулахаар судалгааны ажил хийгдэж байна

    Налайх дүүрэгт 2018 онд нар, салхины энергээр ажилладаг сэргээгдэх эрчим хүчний станц БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдахаар судалгааны ажил хийгдээд явж байгаа. Тус төслийн гүйцэтгэгчээр KOSPO consortium ажиллаж байгаа бөгөөд тус консорциумын нэг Samwon Millennia компанийн захирал Жи-Хьюн Лий техник, тоног төхөөрөмж угсрах, цахилгаан нийлүүлэлттэй холбоотой урьдчилсан тооцооллыг гаргахаар долоо хоногийн хугацаатай Налайх дүүрэгт ажиллаж байна. Уг ажилтай холбогдуулан …

  • 8 December

    Налайх дүүргийн Засаг дарга 2017 оны ажлаараа “хангалттай” үнэлэгдлээ

    Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан 80 гаруй хувийн ирцтэй хуралдаж, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг авч хэлэлцлээ. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар илтгэл тавьж, 2017 онд улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тэрбээр илтгэлдээ “2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх …

  • 8 December

    “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Нотолгоонд суурилсан анагаах ухаан эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чиг баримжаа болохын хувьд өнөө үед үүнгүйгээр хүнийг эмчилж, сувилна гэдэг учир дутагдалтай хэмээн үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр оюун мэдлэг, хийсэн зүйлээ хамт олондоо харуулах үүднээс “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт онол практикийн, эрдэм шинжилгээний бага хурлыг 14:00-18:00 цагийн хооронд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн наймдугаар …

  • 8 December

    ХХААХҮ-ийн яам “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон “Цагаан тууз зүүх аян”-д оролцож, “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” хөдөлгөөнд нэгдлээ. Уг аянд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж,Сауле, Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Баяртулга нар яамныхаа хамт олныг манлайлан түүчээ болж оролцлоо. ХХААХҮ-ийн яамны хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийллийн эсрэг хүн бүр “үгүй” …

  • 8 December

    Малын эрүүл мэндийг хяналтдаа авах хууль батлагдлаа

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан. Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал …

  • 8 December

    Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг иргэд гар утсаараа авдаг болно

    Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо. Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 …

  • 8 December

    Д.Трампын шийдвэрийг эсэргүүцэн гацуур модны гэрлийг унтраажээ

    Есүс Христийн төрсөн газар гэгддэг Иордан голын баруун эрэгт орших Вифлеем хотын Ариун сүмийн дэргэдэх зул сарын баярын гол гацуурын гэрлийг палестинчууд унтраажээ. “Иерусалим пост” сонины мэдээлснээр, уг хэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэж буйн илрэл бололтой. Христийн мэндэлсний баяраар гацуурын гэрлийг дахин асаах эсэх нь тодорхойгүй байна гэж орон нутгийн албаны хүмүүс мэдэгджээ. АНУ-ын …

  • 8 December

    Х.Баттулга:Авлигатай тэмцэх бодит хүсэл зориг улс төрийн дээд хүрээнд байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ “Та …

  • 8 December

    Tүүхч Д.Өлзийбаатар,”ТАСАМ”-ын Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны …

  • 8 December

    Монгол бадарчин Амай: Залуудаа хөрөнгө бүү цуглуул, явж юм үзэж нүд тайл

    Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр ид хийж бүтээх насандаа хүнд өвчнөөр өвджээ. Тэрбээр энэ тухайгаа эмнэлгээс бичлэг хийж илгээсэн байна. Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аяласан Монгол Бадарчин Амай буюу Золбаярын аялалын нийт зардал 400 гаруй сая төгрөг болжээ. Гэсэн хэдий ч Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний …

  • 8 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн долоо хоног-2017 олон улсын арга хэмжээнд оролцож байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн …

  • 8 December

    Галын аюулгүйн дүрэм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илэрчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа. Уг шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтран баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох …

  • 8 December

    Украйнд авлигын эсрэг шүүх байгуулахыг сануулжээ

    Олон улсын валютын сангаас олгогдох зээлийн нөхцөлдөө тэд Украинд авлигын эсрэг тусгай шүүх байгуулахыг сануулжээ. Ийм тусгай шүүх байгуулах нь зүйтэй гэдгийг Украины удирдлагад байнга сануулж байх хэрэгтэй бөгөөд тийм шүүх байгуулахдаа зүгээр нэг бүлгийн ажлын байр бий болгох бус Венецийн хорооны зөвлөмжийн дагуу байгуулах ёстой гэж Киев хотод суугаа Европын холбооны төлөөлөгч Хьюг Мингарелли хэлжээ. Украйн Улсад авлигатай тэмцэх …

  • 8 December

    Европын холбоо татварын хөнгөлөлт үзүүлдэг 17 орныг багтаасан хар жагсаалт гаргажээ

    Өнгөрсөн мягмар гарагт Европын холбооны Сангийн сайд нар хуралдаж, татвартай холбоотой асуудлаар хамтран ажиллахгүй байгаа 17 орныг багтаасан хар жагсаалт баталсан талаар Францын Сангийн сайд Бруно Ли Майре мэдээлжээ. Уг жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнө Солонгос, Макао, Маршал Арлууд, Монгол, Намибия, Палау, Панама, Сент-Люсия, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс орнууд багтсан юм …

  • 8 December

    Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгджээ

    Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд гараад байна. Энэ жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын …