-Улаанбаатар хот дэд бүтцийн чиглэлээр 2018 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? -Дэд бүтцийн чиглэлээр Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах, авто замын ажлууд, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэхээр төлөвлөгөө нь гараад эхнээсээ хэрэгжилт рүүгээ ороод явж байна. -Агаар, хөрсний бохирдолдоо нийслэл хот баригдаад байна. Энэ асуудлыг шийдэх гарц бол Гэр хорооллоо барилгажуулах гэж харж байна. Нийслэл …
Мэдээ мэдээлэл
January, 2018
-
10 January
Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил 38.5 хувьтай байна
Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-нөөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба …
-
10 January
Шатахууны компаниуд шантаажаа зогсоо, одоо болно
Монголын инфляц ганц л зүйлээс шалтгаалдаг. Тэр нь шатахууны үнэ юм. Харин шатахууны үнийг импортлогч хэдэн компани тогтоодог. Шатахууны үнэ өсөхөд дагаад талх, будаанаас эхлээд өргөн хэрэглээний бүх барааны үнэ өснө. Тиймээс импортын шатахуунаас эдийн засаг маань хараат болж таараад байгаа юм. Гэхдээ үүний цаана учир бий. Дээр хэлсэнчлэн Монгол Улс шатахуун импортолдог даварсан хэдэн компанитай болоод олон жилийн нүүр …
-
10 January
Гэр хорооллыг орон сууцжуулах нь утааг арилгах зөв гарц юм
Өнөөдөр “Blue Sky” зочид буудлын “Crystal Hall” танхимд “Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулагдлаа. Уг форумыг “Bloomberg TV Mongolia” телевиз, Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпораци хамтран зохион байгуулсан юм. Форумд төрийн байгууллагын төлөөллүүд, байгаль орчны тэргүүлэх мэргэжилтнүүд, санхүү, технологийн салбарынхан, төрийн бус байгууллагынхан ирсэн. Форумын үеэр “Өмнө нь юун дээр алдсан бэ гэдэгт дүн шинжилгээ хийхгүйгээр ямарваа асуудлыг шийдэх …
-
10 January
Гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл НҮНТ-ийг зориорой
Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болоод байгаа билээ. Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Ажлын 10 хоногт гардаг. Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн …
-
10 January
Н.Цэрэнбат: Агаарын бохирдлын асуудлыг улс төржүүлэх хэрэггүй
Bloomberg TV Mongolia телевизийн санаачилсан “Утаагүй Улаанбаатар” форум “Блью Скай” зочид буудалд боллоо. Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран зохион байгуулсан уг форум Орон сууц-цэвэр агаар, Орон сууц-зах зээл, Орон сууц-тогтвортой санхүүжилт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан юм. Тэгвэл форумын эхний сэдэв болох Орон сууц-Цэвэр агаар хэлэлцүүлгийн панелистаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцлоо. Мөн бусад …
-
10 January
Донорын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр санал нэгджээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2018.01.09/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох …
-
10 January
Орон сууц ашиглалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагуудаас зөрчил илэрчээ
Өвлийн жавар ид тачигнаж, ес эхэлсэн энэ өдрүүдэд Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух” сэдэвт хэрэглэгчийн сарын аяныг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдийн ая тухтай өвөлжих нөхцлийг бүрдүүлэх, тэдний гомдол маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү аяныг зохион байгуулж байна. Дээрх аяны хүрээнд энэ сарын 8-9-ний өдрүүдэд дулаан түгээх, хангах үйл ажиллагаа …
-
10 January
Татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал болно
МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар”МҮЭХ-ны гишүүн байгууллага, дэмжигчдийн зүгээс энэ Баасан гарагт буюу нэгдүгээр сарын 12-нд 12:00-14:00 цагийн хооронд МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Жагсаалын гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон …
-
10 January
О. Чулуунчимэг: Г.Номуундарь охины хэрэгтэй холбоотой хоёр гэрч Монгол байхгүй нь тогтоогдсон
Г.Номуундарь охины хэрэгтэй холбоотой асуудлаар өмгөөлөгч Р. Булгамаа, О.Чулуунчимэг нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Г.Номуундарь охины өмгөөлөгч, Р.Булгамаа “Сүүлийн үед анхаарал татаж буй нэг сэдэв бол Г.Номуундарь охин арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа өсвөр насны хүүхдүүдийн дунд үүсээд байгаа хар тамхи татдаг дээрээс нь тодорхой далд хэлбэрээр гэмт хэрэг оршин байна гэдгийг олон нийтэд мэдээлсэн. Г. Номуундарь охины …
-
10 January
“Утаагүй Улаанбаатар” форум болж байна
“Bloomberg TV Mongolia” телевизийн энэ оны эхний форум “Утаагүй Улаанбаатар” сэдвийн дор өнөөдөр “Blue Sky” зочид буудлын “Crystal Hall” танхимд болж байна. Уг форумыг “Bloomberg TV Mongolia” телевиз, Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпораци хамтран зохион байгуулж, гамшгийн төвшинд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулах бодит шийдэл, гарах гарцыг тодорхойлохоор хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уг форумд; Орон сууц- Цэвэр агаар Орон …
-
10 January
ТТХГ-ын дарга Б.Батсайханд холбогдох 22 сая төгрөгийн хэрэг юу болов?
Бид аливаа зүйлийг шуугиан дагуулсан хэргийг “асуудал” болгон хүлээн авдаг атал дараа нь мартдаг гэмтэй. Үүнийг дагаад тухайн үед дуулиан болж олныг цочирдуулсан авлига хээл хахууль, гэмт хэрэг, эрх мэдэлтнүүдийн холбогдсон гэмт хэрэг гэнэт л “чимээгүй” болчихдог. Гэхдээ хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүйн адилаар Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайханы хувьдаа мөнгө завшиж, албан тушаал, эрх мэдэлээ урвуулан ашигласан …
-
10 January
Үндсэрхэг үзэлтнүүд гадныхны гар хөл болсон шүүгч, прокурор, өмгөөлөгчидтэй хариуцлага тооцно
Хөх Монгол бүлгэм гадныхны гар хөл болж байгаа хуульч, өмгөөлөгч нэртэй нөхдүүдтэй тэмцэж, нийгмээ цэвэрлэх ажилд сэтгэл шулуудсан гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр Монголын газар доорх баялагт үндэстэн дамнасан компани, гадны хөрөнгөтнүүд шунаж байгаа. Тэр дундаа хятадын хөрөнгөтнүүд Монголын баялагт ихээр шунах болсон. Тэд энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Монголын өмгөөлөгч, хуульчдыг хөлслөж байна. Тиймээс мөнгө улаан нүд цагаан болсон энэ цаг үед …
-
10 January
Д.Банди багш таалал төгсчээ
Монголын боксын спортын шилдэг дасгалжуулагчдын нэг, Монгол Улсын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Дамдинжавын Банди өвчний улмаас таалал төгсчээ. Монголын спорт, олимпийн нэрт зүтгэлтэн, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын БАНДИ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын спортын гэр бүлийнхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Дамдинжавын БАНДИ нь 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрж, 1965 …
-
10 January
Тайландын ерөнхий сайд асан И.Чинават Их Британид орогнож байна
Цэргийн эргэлт болж албан тушаалаас нь огцруулсан Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чинават өнгөрсөн онд Их Британиас орогнол хүсч байгаа талаар мэдээлэл тарсан. Үүний дараа удалгүй Арабын Нэгдсэн Эмиратийн эрх баригчид Ийнглак Чинаватыг Дубайгаас Их Британи руу дүрвэсэн болохыг Тайландын Засгийн газарт мэдэгдсэн талаар Тайландын цагдаагийн комиссар мэдээлсэн юм. Түүнийг Лондон хотод амьдарч байгаа нь батлагдсан, өөр улсын паспортоор тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл