Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 22 January

    Америкт Д.Трампыг эсэргүүцсэн жагсаал болжээ

      Өнгөрөгч бямба гаригт АНУ-ын Виржиниа муж, Филадельфия, Лос-Анжелес, Нью-Йорк, Чикаго, Денвер зэрэг хотод ерөнхийлөгч Д.Трампыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал болсон бөгөөд олон нийтийн байгууллагын төлөөлөгчид нэлээд оролцжээ. Жагсагчид Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоосонд сэтгэл зовниж, цагаачлал, үр хөндөлт, эдийн засгийн таналт явуулж буй бодлогыг шүүмжилсэн байна. Цаашлаад эмэгтэйчүүдэд ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх явдалд идэвхтэй арга хэмжээ …

  • 22 January

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос …

  • 21 January

    Есүс Христийн бунханг нээжээ

    Нийт 900 мянга орчим хүн амтай ариун Иерусалим хот хэдэн зууны турш сүсэгтэн хүмүүсийн мөргөл залбирлын газар байсаар иржээ. Энд ирсэн жуулчид хүн төрөлхтний түүхийн талаар олон сонирхолтой баримт сэлтийг цуглуулах боломжтой. Иерусалимын Ариун Сепулхрегийн сүмийн дор орших Есүсийн бунханг гурван зууны дараа засварт шаардлагатай дөрвөн сая долларыг цуглуулсны дараа 2016 онд сэргээн засварлах ажил эхэлж, өнгөрсөн онд дуусчээ. Гантиг чулуугаар хийгдсэн …

  • 21 January

    Амьдралын хүлээснээс ангижрахуй

      Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг. Өөр хэн нэгний тухай л өдөржин бодож, шөнөжин зүүдэлнэ. Одоо больж үз. Хүний амьдрал богино шүү дээ. Хэдий болтол чи бусдыг анхаарч явах юм? Энэ хооронд эгшин хором бүрээр элсэн цаг урсч байна. Чи улам бүр амьдлаг чанараа алдаж, үхмэл дүрэндээ орж яваа. Төрсөн өдөр болгон чинь амьдралаас нэг жил …

  • 21 January

    Зэн эгэл болоод шашинлаг амьдрал хоёрыг шүтэн барилдуулсан

      Ошо: Зэн түүхүүд “Эдгээр Зэн түүх өнгөндөө явган шог мэт боловч өгүүлшгүй утгыг агуулсан нууц товчоо. Утгын гүн рүү нь орж бясалгах тусам нарийн айзам долгионыг хүртэнэ… Зэн чамайг хутагт хувилгаан болгох гээгүй, зүгээр л хүн болгоно. Эх сурвалж, байгаль төрхөнд чинь буцааж оруулна… Жинхэнэ хүн л жинхэнэ хайртай учирдаг. Үнэнийг хайх хэрэггүй. Өөрөө л үнэн бол… Будда бол …

  • 21 January

    Владимир Путин мөстсөн нуурын усанд оржээ

    Өдгөө 66 настай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ортодокс сүмийн Эпифани ёслолын үеэр мөстсөн Селигер нуурын усанд оржээ. Энэ ёслол жил бүрийн нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө болдог. Тэрээр хүйтэн ус руу орохынхоо өмнө хонины арьсан пальтотой гарч иржээ. Адис хүртээх уг ёслол Христийн шашны зан үйл билээ. Үүнийг мөн загалмайлуулах ёслол ч гэдэг. Усан баптизм нь шинэчлэгдэж буйг бэлгэдсэн ёслол. Баптизмыг гол …

  • 20 January

    Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо

    “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, өчигдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаагийн алба хаагчдад зориулсан 675 айлын орон сууц барих барилгын ажлыг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсан билээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна. Баянгол дүүрэг дэх цагдаагийн …

  • 20 January

    Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх оны хавар эхлүүлэхээр тохиролцлоо

    Зам тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалтын нэг болох Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр төмөр замын барилгын ажил ирэх жил эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэллээ. Тус төслийг хэрэгжүүлэгч “Aspire Mining” түүний охин компани болох “Northern Railways”-ийн удирлагууд өнөөдөр Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж төслийн талаар танилцуулах үеэр сайдын зүгээс хэд хэдэн шаардлагуудыг тавьсаны нэг нь бэлтгэл ажлыг 2018 оны намар …

  • 20 January

    У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИх-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй элэгний С вирусын халдварын …

  • 20 January

    Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 01 дүгээр сарын 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхины хурд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй …

  • 20 January

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …

  • 19 January

    “Өөхтэй мах таргалуулдаг” гэдэг нь худлаа болохыг тогтоож, уучлалт гуйв

    “Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна” гэж хэлээд ард иргэдээс уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй гэжээ.Энэ мэдээлэлтэй холбоотой Б.Болдсайхан эмч “Миний хувьд хэдэн …

  • 19 January

    Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхэллээ

    2018 оны Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхэллээ. Тэмцээний нээлтэнд: ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар Занданшатар клубын захирал Г.Эрдэнэбаяр нар оролцож, шатарчдадаа амжилт хүслээ. Энэхүү тэмцээнд 10 аймаг, 9 дүүргээс …

  • 19 January

    Ахмадын тэтгэврийг 27000 төгрөгөөр нэмнэ

    Ахмадын тэтгэврийг нэмэхээр боллоо. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар ахмадын тэтгэврийг энэ оны 2 дугаар сарын 01 өдрөөс эхлэн 27.000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Нийтдээ нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 392.8 мянган ахмад бүгд хамрагдана. Мөн халамжийн тэтгэвэр авч байгаа 61.600 орчим иргэн, асаргааны тэтгэмж авч байгаа 59.500 орчим иргэдийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэхээр болсон тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны …

  • 19 January

    Газар гэсч, урин цаг ирэх үетэй зэрэгцэн Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон засаг даргын зөвлөлийн гишүүд 9 дүүргийн дарга нартай уулзалт хийж, 2018 оны ажлын төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийхээр төлөвлөж байгаа ажил болон төсвийн сахилга бат, хариуцлага сахилга батыг чангатгах талаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “3 дугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, …