Өнгөрсөн лхагва гарагт болсон Хятадын Коммунист намын их хурлаар Чжао Лэцзиг тус намын Сахилга батыг шалгах хорооны даргаар томилсон байна. Уг албан тушаалд Си Жинпиний дотны нөхөр, өргөн хүрээг хамарсан авлигын эсрэг кампанит ажлыг зохион байгуулагч Ван Цишань томилогдох сураг байсан ч намын дүрэмд бичигдээгүй насны хязгаарын асуудлаас болж хасагдсан байна. Гэвч зарим хүмүүсийн үзэж байгаагаар, Ван Цишань хүнд өвчинд …
Мэдээ мэдээлэл
November, 2017
-
3 November
Аавыгаа магтан дуулах дуртай дуучин тоглолтоо хийнэ
Дуу бүхэн өөрийн амьдралтай. Харин дуучин хүн л тухайн дууг амьдруулдаг билээ. Цаг хугацаа улиран одовч сэтгэлд уяатай, уянгатай олон сайхан уран бүтээл өнөөгийн бидний дунд хоногшин үлдсэн байдаг. Мөн шинээр олон сайхан уран бүтээлч, уран бүтээл төрөн гарсаар байгаа билээ. Өнөө цагийн дууны ертөнцөд өөрийн өнгө төрхөө олж олон сайхан дуугаараа бидний сэтгэл хийгээд сонорыг мялааж яваа дуучдын нэг бол …
-
3 November
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 …
-
3 November
Д.Трамп ногоон картын сугалааны хөтөлбөрийг чангатгана гэв
АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг олон орны иргэдэд олгодог Ногоон карт сугалааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зогсоох хэрэгтэй гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үзжээ. Тухайлбал Нью-Йорк хотод халдлага гарсны дараа ийм мэдэгдэл хийхэд хүргэжээ. Уг хэргийг узбек гаралтай С.Сапов гэгч үйлдсэн. Тэрээр 2010 онд АНУ-д ажиллаж амьдрах эрх бүхий Ногоон картны сугалааны азтанаар тодорч тус улсад очсон байдаг. Нью-Йорк хотод болсон халдлагын дараа АНУ-ын …
-
3 November
Налайх дүүргийн хяналтын 9 камерыг хэвийн ажиллагаанд орууллаа
Налайх дүүргийн Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хэсэг хугацаанд хураасан байсан хяналтын камеруудад эвдрэл гэмтэл гарсныг Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс холбогдох засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэн хэвийн ажиллагаанд оруулав. Камержуулалтын ажлыг Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Монголын цахилгаан холбоо хамтран засвар үйлчилгээ, суурилуулалт, угсралтын ажил хийж байна. Налайх дүүргийн ИТХ
-
3 November
Сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
Монгол Улсын Шадар сайд, Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны 11 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд тэрээр Айраг сумын Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзан, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго, чиглэл болоод …
-
3 November
А.Гансүхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов. Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна. Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол …
-
3 November
Нийслэл “Ulaanbaatar” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй боллоо
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд …
-
3 November
Өвчнөө ялан дийлж бүжигчин болсон охины түүх
Америкийн Техас мужийн Бриа Бауманн охин “CLOVES syndrome”-той төрсөн байна. Энэ нь нэн ховор төрлийн өвчин бөгөөд дэлхий дээр ийм 200 хүн байдаг аж. Биеийн хаана ч хавдар үүсч болдог аюултай. Өнөөдөр хүртэл түүнийг амьд байлгахын тулд чадварлаг эмч нар 38 хагалгаа хийсэн. 14 сартай байхад нь хийсэн хагалгааны дараа маш хүнд байдалд байсан бөгөөд эх нь дэлхийн алдартай эмч нарыг хайж …
-
3 November
Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ажлыг эхлүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулсан. Ирэх 2018 онд Эх нялхас, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Халдварт өвчин судлалын …
-
3 November
Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн Хуульд хориг тавих тухай албан бичигт: “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон …
-
3 November
Сурагчдын амралт эхэллээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас буюу өнөөдрөөс эхэллээ. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм …
-
3 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, …
-
2 November
Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайд нартай уулзалт хийв
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулав. Тэрээр 2017 оны 11 дүгээр …
-
2 November
Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээд хэн бэ?
Энэ мягмар гаригт Нью-Йорк хотын худалдаа, эдийн засаг төвлөрсөн хэсэг болох Манхэттен дүүрэгт гарсан террорист халдлагыг үйлдсэн Сайфулло Сайповын талаар зарим мэдээлэл ил болжээ. Албаныхны мэдээлснээр Сайпов Нью-Жерси мужид энэ оны зургадугаар сард нүүж ирэхээсээ өмнө Флорида болон Охаёо мужид амьдарч байсан аж. Охаёо мужид эхнэр хоёр охины хамт амьдарч, зар сурталчилгааны машины жолооч хийж байсан түүний Нью-Жерси дэх хөрш нь “Тэд сүүлд нэг хүүтэй болсон” хэмээсэн байна. Түүнтэй хамтран ажиллаж байсан хүн “Тэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл