Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 10 July

    Үндэсний их баяр наадам:Банкуудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажиллах  банкнуудын  цагийн хуваарийг танилцуулж байна. ГОЛОМТ БАНКНЫ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САЛБАРУУД Чингэлтэй дүүрэг: ЗЭЭЛИЙН ТӨВ: Долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 09:00-24:00 цаг хүртэл ажиллаж, 10-ны өдөр 10:00-20:00 цагийн хороонд ажиллана. Харин долдугаар сарын 16-ны өдөр 09:00-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. ИХ ДЭЛГҮҮР САЛБАР: Долдугаар сарын …

  • 10 July

    ТВ5 телевизийн сэтгүүлч А.Болдсайханг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, ТАЗ-ийн нийслэл дэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг, нийслэлийн …

  • 10 July

    Онцгой байдлын алба хошууч генералтай боллоо

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, …

  • 10 July

    Монгол Улсын заан Донровын Долгорсүрэнг гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагнажээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэндоржийн  зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт,  мал аж ахуй, …

  • 10 July

    Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х. Баттулгад В.Путин, А. Лукашенко нар мэндчилгээ ирүүлжээ

    Монгол Улсын тав дахь  ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон  Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч  Александр Лукашенко  нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч  Александр Лукашенко Г.Нараа

  • 10 July

    УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

       Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргаж УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 7 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 09.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы …

  • 10 July

    Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд болно

    Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны Их танхимд   11:40 цагт тангараг өргөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын …

  • 10 July

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүсийн нутгаар өдөртөө хална. 2017 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо …

  • 8 July

    Шинэ ерөнхийлөгч долдугаар сарын 10-нд тангараг өргөнө

    Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг  энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа  жиргэсэн байна. Тэрээр “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. 7 сарын 10-н буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах” гэж ийнхүү жиргэжээ. Тиймээс Тулгар төр байгуулагдсаны 2226  жил, Их Монгол Улсын 811 жил, Тусгаар …

  • 8 July

    Монгол Улсын ерөнхийлөгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг

    Хуульд ерөнхийлөгч гэж хэн болох, ямар үүрэг хүлээхийг тусгажээ. Хуулийн заалтуудаас онцлон хүргэж байна. ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХОЛБООТОЙ ОНЦЛОХ 13 ЗААЛТ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, …

  • 8 July

    Охиндоо өгч болох эртний Монгол нэрс

    I Бүлэг 1.Гуамарал 2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/ 3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/ 4.Алунгуа /Добу мэргэний гэргий/ 5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/ 6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/ 7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/ 8.Сочигэл /Есүхэйн гэргий/ 9.Тэмүлэн /Есүхэйн охин/ 10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/ 11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/ II Бүлэг 12.Орбай /Амбагай хааны гэргий/ 13.Сохатай /Амбагай хааны гэргий/ 14.Хадаан /Сорхоншарын охин/ 15.Хуагчин /Өэлүн-Үжиний зарц эмгэн/ IV Бүлэг 16.Эбэхэй /Сача-Бэхийн гэргий/ 17.Хорижин /Сача-Бэхийн …

  • 8 July

    Баярын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарь

    ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2226, ИХ МОНГОЛ УЛСЫН 811, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 106, АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ  ЦАГИЙН ХУВААРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.  НЭГ.  ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ        Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр:  07 дугаар сарын  10–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.“Номин холдинг” …

  • 8 July

    Үндэсний их баяр наадам:Автомашины 7 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна

    Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрлийн2017 оны 07 дугаар …

  • 8 July

    Европ дахь Монголчуудын саналын хуудсыг тээвэрлэж явсан онгоц саатжээ

    Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хороо болон европын улсууд дахь монгол иргэдийн сонгуулийн дүн ирээгүй хүлээгдэж байна. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Зарим улсад буй монголчуудын саналыг СЕХ хүлээн авч, одоо тоолохоор бэлтгэж байна. Гэхдээ европын улсууд дахь сонгогчдын саналыг тээвэрлэх “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон” гэж …

  • 8 July

    Монголчууд 7000 гаруй хүний саналыг л хүлээж байна

    2017 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 09:00 цагийн байдлаар СЕХ–ны хүснэгтийг ажиглавал нийт 1,206,642 сонгогч саналаа өгчээ.  Үүнээс 99,426 сонгогч цагаан хуудас уншуулсан байна. Энэ сонгох, сонгогдох эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг. Цагаан хуудас аюул тарих шахлаа ч гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл цагаан хуудас их байвал сонгууль дахих байсан. Гэхдээ Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож, наадмаа шинэ хүнээр нээлгэхийг хүсчээ. Ингээд нийт саналаасаа энэ …