Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 11 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга: Наадмын дараа тодорхой ажлууд эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв -Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Наадам сайхан болж байна. Сая Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр дахь шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. …

  • 11 July

    Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагай харвалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ. Сурын талбайд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч наадамчин олонд хандаж …

  • 11 July

    Зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаалж буй хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна

    Баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн 386 улсын байцаагч хяналт шалгалт хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогджээ. Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж …

  • 11 July

    Төв цэнгэлдэх хүрээлэнд НЦГ-ын шуурхай удирдагын штаб ажиллаж байна

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын штаб ажиллаж байна.Иймд та бүхэнд хүүхэд төөрсөн, халаасны хулгайн болон бусад гэмт хэрэг, зөрчилд өртсөн, цагдаагийн байгууллагын туслалцаа шаардлагатай тохиолдолд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганд байрлаж буй НЦГ-ын Шуурхай удирдлагын штабт хандана уу.

  • 11 July

    “Сайланс Вайт” электро хөгжмийн наадам болно

     Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” ХХК 9 дэх удаагаа 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготойгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулж байна. …

  • 11 July

    Халтмаагийн Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ

    ЦАГААН ОРДОН ВАШИНГТОН ХОТ 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа Эрхэмсэг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Америкийн ард түмний нэрийн өмнөөс 7 дугаар сарын 11-ний өдөр болох Монголын үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Гучин жилийн тэртээ Америкийн Нэгдсэн Улс, Монгол …

  • 11 July

    Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв.

  • 11 July

    УИХ-ын дарга М.Энхболд шагайн асраар зочилж шагай харвалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.11) Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ үеэр Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ …

  • 11 July

    Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, Ука, Люмино нартай нэгэн үдшийг Сүхтбаатарын талбай дээр өнгөрүүлээрэй

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас өнөөдөр  21.00 цагт …

  • 11 July

    Үндэсний их баяр наадам:720 гаруй замын цагдаагийн алба хаагчид ажиллаж байна

    Үндэсний их баяр наадмын өдрүүдээр наадамчин олныхоо аюулгүй байдлыг ханган 720 гаруй цагдаагийн алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөн зохицуулан ажиллаж байна. Эрхэм жолооч, зорчигч та өөрийгөө бусдыг хүндэтгэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцож Сайхан наадаарай.

  • 11 July

    М.Энхболд:Уяа морьдын сувдан хөлс цэвцийж, мэргэн харваачдын уухайн түрлэг дуурсаж байна

    Эрхэмлэх түүхтэй, Их Монгол улсынхаа эзэн болсон нийт иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.          Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн далай их соёлын хамгийн тод илэрхийлэл МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна.         Сайхан …

  • 11 July

    Х.Баттулга:Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ жилийн наадмыг Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлэв. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн  Баттулгын ард түмэнд хандаж хэлсэн үгийг хүргэж байна. Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм зочид гийчид ээ, Эрхэм хүндэт наадамчид аа, …

  • 10 July

    “Үндэсний бахархал” тоглолт болно

    Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театртай хамтран 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Бид энэхүү тоглолтоороо үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн юм. “Үндэсний бахархал” тоглолт …

  • 10 July

    Мүн Жэ Ин:Монголын ард түмэнд халуун баяр хүргэе

    Бүгд  Найрамдах Солонгос Улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монголын ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА Ерөнхийлөгч өө, Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Танаар дамжуулан Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Монгол Улс, БНСУ-ын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа цаашид хоёр орны ард түмний хооронд найрсаг харилцаа, харилцан …

  • 10 July

    С.Батболд: Дээлтэй Монгол наадам жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ

    Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад , дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг  “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр боллоо. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монголчууд өөрийн түүх соёлын онцлогоо дэлхий дахинд сурталчлах …