Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 19 June

    Бие биенээ үздэггүй байсан Женко, Ц.Оюунгэрэл хоёр юуны учир сүжрэх болов

    2012-2016 оны засагт нэг тогоонд хамт чанагдаж явсан “Женко” Х.Баттулга, Ц.Оюунгэрэл хоёр бие биенийхээ талаар дэндүү сайн мэдэх хүмүүс. Тиймдээ ч нэг нэгнээ үздэггүй байсан хоёр гэв гэнэт иргэн Г.Доржзодовын асуудал дээр нэгдсэн нь хүмүүсийн гайхшралыг ихэд төрүүлээд байна. Чухамхүү “Женко” Х.Баттулга шиг муу хүн байхгүй хэмээн ил цагаан мэдэгдэж, түүний тэргүүлдэг МоАХ фракцаас гарч байсан Ц.Оюунгэрэл өдгөө Женкогийн Ерөнхийлөгчийн …

  • 19 June

    Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Оргил” салбарт зохион байгуулна. Өдөрлөг тус өдрийн 09.00-17.00 цагийн хооронд болох тул иргэд та бүхэн ирж …

  • 19 June

    Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх автозамыг хаана

    Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд  төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын  21-ны 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэхүү хугацаанд тээврийн хэрэгсэл …

  • 19 June

    Сонгуулийн өдөр согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглоно

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7451 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 186 нэгж буюу 2.4 хувиар буурсан …

  • 19 June

    УЦУОШГ: Маргаашаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:20-21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж сэрүүхэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ. 2017 оны 06 дугаар сарын 18-ны 20 цагаас 06 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. …

  • 19 June

    Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын биелэлт 88 хувьтай байна

    Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт  хэвийн үргэлжилж байна. 2017 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497’432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.  НӨАТ-ын сугалааны …

  • 19 June

    Хүүхэд ширэглэх ёсон

    Бага насны хүүхэд шөнө чангаар уйлж, бие нь тавгүйтэн, нүд нь тогтохгүй байх нь аливаа зүйлээс айж цочсоны шинж. Үүнийг шалгахын тулд хэнгэрэг дээр нь дарж үзээрэй. Хэрвээ чих хоолой нь өвдөж байвал энэ хэсэгт хөнгөн дарахад уйлах юм уу аль эсвэл тайвширна. Үгүй бол хүүхэд айсан байна гэсэн үг. Тиймээс ширэг тавих зайлшгүй шаардлагатай. Ширэглэх буюу тайвшруулах арга Нүдэнд …

  • 19 June

    Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо. Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар нар хамтран энэ сарын 17-26-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм. Нээлтэд Монгол …

  • 19 June

    Г.Ганбаатар: Шинэ хууль бүх иргэний эрхийг хамгаалсан

    -Сэжигтэн этгээдийг шалгаад хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна-  “Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим болон онолын талаар шүүгчид хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болох зорилготой уг хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх …

  • 19 June

    АНУ-ын жуулчин “Оюутан цагдаа” нарт талархал илэрхийлэв

    “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” хөтөлбөр эхэлж, “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл ШУТИС-ийн оюутан Ж.Анужин, О.Бат-Эрдэнэ нар АНУ-ын жуулчинд тусалжээ. Жуулчин Карл хоолны газраар үйлчлүүлэхдээ өөрийн төлөх ёстойгоос илүү мөнгө төлснөө буюу олон улсын картаас нь их хэмжээний мөнгө хасагдсан байхыг тус газраар үйлчлүүлснээсээ хэсэг хугацааны дараа мэдэж, оюутан цагдаа нараас тусламж хүсчээ. Тэрбээр …

  • 19 June

    Швейцарийн Прокурорын газар хөлбөмбөгийн асуудалтай холбоотой сэжиг бүхий гүйлгээний талаар 178 гомдол хүлээн авчээ

      Швейцарь улсын Прокурорын газраас хөлбөмбөгийн асуудалтай холбогдуулан шалгасан эхний эрүүгийн хэрэг дууссан гэж мэдээлжээ. “Julius Baer” банкны ажилтан Хорх Арсуаг Аргентин улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг Швейцарийн банкаар дамжуулан мөнгө угаахад тусалж байсан нь тогтоогдож, тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна. Швейцарийн Прокурорын газраас мэдээлснээр тэрбээр хууль бусаар 650 мянган ам.долларын шилжүүлэг хийжээ. Прокурорын байгууллага банкны ажилтныг үүнд шууд холбоогүй хэдий …

  • 19 June

    Эзнээ хүлээж буй 20’000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд  болох гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм. Энэ утгаараа өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль …

  • 19 June

    Эрдэнэтийн 49 хувийн хувь заяаг дэнслэх сонгууль

    Сонгогчидтой уулзалт хийхээр өнгөрөгч бямба гаригт Эрдэнэт хотод очсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг орон нутгийн иргэд жагсаал цуглаанаар угтан авсан мэдээ зураг хөрөг, бичлэгийн хамт интернэт сүлжээгээр тархаж байна. Тэд “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж” гэх мэт эсэргүүцлийн уриатай Х.Баттулгыг угтжээ. …

  • 19 June

    Нийт сонгогчдын 32 хувь хэнд санал өгөхөө шийдээгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор Стратеги академаас иргэдийн дунд анкетийн аргаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг тус академийн дэд захирал Ц.Заяхүү, менежер М.Оргил нар өчигдөр танилцууллаа. Судалгааг энэ сарын 5-наас 12-ны хооронд зохион байгуулахдаа нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулсан байна. Улс төрийн аль намыг дэмжиж байна вэ гэсэн асуултад …

  • 19 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө нутгийн зарим газраар түр …