Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 26 September

    Баруун болон зүүн гарын алга загатнах нь ямар учиртай вэ?

    Заримдаа таны гарын алга загатнаж, сонин мэдрэмж төрдөг үү? Харин аль гарын алга загатнаж байгаагаас хамаарч өөр өөр зүйлсийг зөгнөж байдаг аж. Ингээд хамтдаа баруун болон зүүн гарын алга загатнавал ямар учиртай болохыг олж мэдэцгээе. Баруун алга загатнах Баруун гарын алга загатнах нь олон утгыг илэрхийлдэг. Ихэвчлэн сайн утга санааг агуулж, аз хийморь, эд баялгийг дууддаг байна. Хэрэв баруун алга …

  • 26 September

    Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

      Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн …

  • 26 September

    60 жилийн дараа хуримласан хосууд

    Энэ бүх хайрын түүх 1957 онд эхэлж байжээ. Тэд өдгөө есөн хүүхэд 16 ач, дөрвөн гучтай өнөр өтгөн аж төрж байна. Ахимаг насны хосуудын хуримыг тэдний оршин суудаг Сан Пауло хотын захиргаанаас 60 жилийн дараа хуримыг зохион байгуулжээ. Хуримын ёслолд оролцсон зочид бүгд хүндэтгэлтэй хандаж “Жинхэнэ хайрын бэлэг тэмдэг” хэмээн нэрийдэж байв.  Тэдний хайр шингэсэн зургуудыг хүлээн авч үзнэ үү.

  • 26 September

    Шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана

    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.Тэрбээр шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 10 …

  • 26 September

    ОХУ-аас шүлхийгийн вакцин иржээ

    ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх  хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг есдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан байна. Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1.3 сая толгой малыг вакцинжуулах 832 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150 тун вакциныг тус тус …

  • 26 September

    “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх” төсөл хэрэгжиж эхэллээ

    БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран …

  • 26 September

    “eDES” цахим системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ

    Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс …

  • 26 September

    Нүүдэлчдийн соёл бол оюуны соёл иргэншил мөн

         Хүн төрөлхтөний universal соёл иргэншил суурин иргэдийн болоод нүүдэлчдийн соёл иргэншил гэж хоёр бие даасан замналаар салсны дараа байгаль эхдээ хандах оюуны гэлтэй хоёр том хандлага гарч ирсэн юм.      Суурин иргэд өөрөө өөрсдийгөө “байгалийн хаан” гэж өргөмжилж, түүнийг хүн юу хүснэ тэр бүгдийг ханган нийлүүлж байх ёстой, өгөхгүй бол түүнээс булааж авч байх ёстой гэсэн үзлийг дэвшүүлэн амьдралыг …

  • 26 September

    MNB 1 дүгээр суваг HD форматтай боллоо

    Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 50 жилийн ой хаяанд иржээ. Тэд өөрсдийн хагас зуун жилийнхээ баярыг тэмдэглэхийн өмнө орон даяар MNB нэгдүгээр сувгаа HD форматтай болгож байна. Өнгөрөгч 2015 онд МNB хоёрдугаар сувгаа HD форматад шилжүүлж байсан тус телевизийнхэн өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сувгаа ийнхүү үзэгчдийн  үзэх дуртай контентуудаа дуу дүрсний өндөр чанартайгаар нэвтрүүлж, хүргэхээр болсон байна. Та бүхэн Монголын …

  • 26 September

    Хүний махан идэштнүүд 30 хүний аминд хүрсэн нь тогтоогдов

                       Энэ сарын 11-ны өдөр ОХУ-ын Кранодар мужийн цагдаагийн байгууллагад нэгэн иргэн гудамжнаас олсон гар утсыг аваачиж өгжээ. Дэлгэц нь цуурсан, хар өнгийн гар утаснаас аймшигтай зургууд илэрч цагдаа нар эрэн сурвалжлах үйл ажиллагаа эхлүүлжээ. Тухайлбал гар утсанд хүний мах идэж буй хосуудын аймшигт зургууд дүүрэн байх бөгөөд хүний тасарсан толгой, өрөөсөн …

  • 26 September

    Дэлхийн хамгийн тарган эмэгтэй нас баржээ

    Дэлхийн хамгийн тарган эмэгтэй Иман Ахмед Абдаватти 36 насандаа Арабын Нэгдсэн Эмират улсын эмнэлэгт  өчигдөр  нас баржээ. Иман Ахмед Абдаватти бөөрний дутагдалд орсны улмаас нас барсан байна. 500 кг жинтэй Иман Ахмед Абдаватти   өнгөрсөн дөрөвдүгээр сард  өөх соруулах хагалгаанд орж 250 кг жинтэй болсон юм. Тэрээр  хүүхэд насандаа тархиндаа цус харваснаас болж нэгэн төрлийн саажилттай болжээ. Бүсгүй анх төрөхдөө таван кг жинтэй төрсөн …

  • 26 September

    Багш нар хоёр дах удаагаа ажил хаяна

    Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан билээ. Үүний хариуд Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм. Ингээд энэ сарын 21 -нд сануулах ажил хаялт зарласан. Тэгвэл өнөөдөр ч дахин сануулах ажил хаялт зарлахаар болжээ. Өмнөх ажил хаялтад нийслэлийн …

  • 26 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 26-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: ЧД 18, 19-р хороо СБД 17,15-р хороо, Дээд салхитын 1, 11, 10, 14, 37, Дамбадаржаагийн 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Эмнэлгийн 1, Доод салхитын …

  • 26 September

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    2017 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд  14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад …

  • 26 September

    Монгол улсын 30 дах ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо

    МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. 309 гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн буюу олонхийн санал авсан байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс  Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар хаалттай хэлэлцүүлсэн юм.