Нийслэлийн онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож, тархалтыг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлын үеэр ирэх наймдугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд байсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг цуцалсан юм. Түүнчлэн Төв аймаг болоод Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 28-30-ны өдрүүдэд …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
24 July
Х.Баттулга улстөрчдийг 49 хоногийн дотор оффшор дансан дахь хөрөнгөө Монголд оруулж ирэхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж …
-
24 July
Хайлаастад түргэн тусламжийн төв барихаар болжээ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо буюу Хайлаастад шинээр түргэн тусламжийн төв барихаар болжээ. Энэхүү төвийг барих хөрөнгийг 2017 оны төсөвт тусгагдсан байна. Мөн түргэн тусламжийн төвийг барих газрыг сонгожээ. Нийслэлийн газрын албанаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь гурван байршлаас сонгож, аль нэгт нь шинээр түргэн тусламжийн төв барихаар төлөвлөөд байгаа аж. Дээрх байршлуудаас Хайлаастын 12 …
-
24 July
Том оврын автобусны ар талд сэрэмжлүүлэг байршуулжээ
Амралт, аялал жуулчлалын цаг эхэлж хөдөө орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг. Иймд орон нутагт зорчиж буй нийт жолооч, зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг байршуулжээ. Тодруулбал, орон нутгийн замд дүрмээ баримтлан, соёлтой оролцох, буруу дадал зуршил, хандлагыг өөрчлөх зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс гэрээт даатгалын компаниудтай хамтран хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ …
-
24 July
Энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” хийхгүй
Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан …
-
24 July
Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол нэмэгджээ
2017 оны хагас жилийн зам тээврийн осол, хэргийн тоон мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ. Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны хагас жилд бүртгэгдсэн 21,808 зам тээврийн ослын 19,711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1,227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8 хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь …
-
24 July
Өр тэглэх асуудлаар тодорхой тайлбар өгөхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ нар долдугаар сарын 3-ны өдөр “ард түмнийг нэг удаа өргүй болгоно” хэмээн амласан. Уг амлалтаа биелүүлэхийг хүсч “Өргүй Монгол” сонгогч ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр мэдэгдэл хийлээ. АН-аас гаргасан ард түмний өрийг тэглэх тухай мэдэгдэлд “аливаа сонгууль улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх ёстой” гэдгийг …
-
24 July
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн V хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Уг ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц трубо байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас “Өгөөж чихэр боов” ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ …
-
24 July
Ц.Шижир:”Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээс дараах тодруулгыг авлаа. -Иргэдийг хоггүй, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж, амьдрахыг уриалсан аяныг эхлүүлжээ. Энэ аяныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? -Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг санаачлан эхлүүлээд байна. Аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бус газар ил, задгай хог хаяхыг …
-
24 July
Найман настай хүүг буудаж гэмтээжээ
Баянзүрх дүүргийн 20-р хороо “Бурхант хошуу гэх газар энэ сарын 20-ны 23:00 цагийн үед манай хүү үхрээ цуглуулах гээд явж байтал хажуу айлын 70 настай өвгөн буудсан байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгажээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух эрэгтэй найман настай Т-г үхрээ туугаад явж байх үед Төв аймаг, Зуунмод хот, Баянхошууны гуравдугаар багт оршин суух, эрэгтэй, 63 настай …
-
24 July
Он гарсаар 74 хүн усны ослоор амь насаа алдсан байна
Он гарсаар 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 14 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 60 удаагийн усны осол гарч, 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 13 нь хүүхэд, 61 нь насанд хүрэгсэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …
-
24 July
“Хүннү Эйр” ХХК-ийн “Fokker-50” онгоц ослын буулт хийжээ
Энэ сарын 23-ны өдрийн 22:10 цагт “Хүннү Эйр” ХХК-ийн “MML-161 Fokker-50” загварын онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаагүй болсны улмаас техникийн буулт хийжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өдрийн 13:40 хөөрсөн байна. Улмаар 18:20 минутанд буцаад Ховд аймгаас Улаанбаатар хот руу шууд нислэг үйлдэж, 20:00 цагийн үед хос хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болж 22:10 Хөвсгөл аймгийн Мөрөн суманд техникийн буулт хийжээ. Тухайн …
-
24 July
60 тэрбумаа цэвэрлэсэн МАН-д дараагийн сонгуулийн үүд нээлттэй
УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулан ажиллаж эхэллээ. 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай асуудал үнэн бодит юм. Гэвч сонгуулийн хугацаанд МАН-ын залуус уг асуудлын хажуугаар нүдээ аньж өнгөрүүлсэн. Харин цаашид ийм асуудалтай эвлэрч болохгүй. Тиймээс л 60 тэрбум гэгдэх идээ бээрээс салж,цэвэрлэгээ хийхийг хүссэн …
-
24 July
E-Barimt сугалааны тохирлын урамшууллыг хэрхэн олгодог вэ?
Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд багтаан дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна. Үүнд: Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ. Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, …
-
24 July
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмаа томилогдох сурагтай
Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон бол харин дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан …