Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 24 July

    16 түймрийг бүрэн унтраажээ

    2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал сумын 2, Эрдэнэ сумын 1 нийт 4 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан болов ч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан …

  • 24 July

    Төв аймгийн Сэргэлэн суманд шүлхий өвчин гарчээ

    Төв аймгийн Сэргэлэн суманд шүлхий өвчин гарчээ. Тодруулбал тус аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Энэ сарын 22-нд өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг устгалд оруулсан байна.  

  • 24 July

    Ногоон бүсэд байнгын эргүүл ажиллаж байна

    Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох байгууллагууд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, шат дараатай арга хэмжээнүүдийг авч аж. Тодруулбал,  Цагдаагийн II, III хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс хороодтой хамтран ногоон бүст хамаарагдах газруудад байнгын эрүүл ажиллаж байгаа юм байна.Ой хээрийн түймэр гарч болзошгүй онцгой бүс газрууд болох Төр хурахын ам, …

  • 24 July

    Унаач хүүхэд бэртвэл хурдан морины эзэнд хариуцлага тооцдог больё

    Монголчуудын түүхэн өв уламжлал, өвөрмөц содон зан заншил болох эрийн гурван наадмаараа дэлхийд гайхагддаг. Тиймдээ ч эрийн гурван наадмын хүрээнд тухайн жилийн түрүү бөх, цэц мэргэн харваач, шандаст хурдан хүлгийг алдаршуулж, байлдаг. Гэвч хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал үргэлж орхигдсоор байна. Морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цастайг үл анхааран 10-30 …

  • 24 July

    Х.Баттулга АТГ-ын удирдлагуудад “60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд …

  • 24 July

    Өмгөөлөгчийн амраг “төрхөмдөө буцав”

    “Тэрбумтан өмгөөлөгч”-ийн /өмгөөлөгч Г.Батбаяр өөрийгөө ингэж нэрлэх дуртай/гэр бүлээс гадуурх харилцаа хэнд ч хамаагүй л дээ. Гэвч өөрөө хуулийн хүн байж ёс зүйгээ алдаж яваа нь түүнийг хэр зэрэг итгэл даах хүн бэ гэдгийг л харуулж байна. Өөрийн эзэмшлийн гэгдэх туг.мн сайтын А гэх бүсгүйтэй амрагийн харилцаатай болохыг эх сурвалжууд олон удаа мэдээлж байсан. Тэдний хоорондын харилцааг илтгэх гар утасны …

  • 24 July

    МАН зарим нөхөддөө хариуцлага тооцохгүй бол 2020 оны сонгуульд дахин өвдөг шороодно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр ч үе шаттай явагдаж дууслаа. Ямар ч л байсан бид шинэ Ерөнхийлөгчөөр наадмаа нээлгэж, шинэлэг уур амьсгалтай наадлаа гэж хэлж болно. Наадмын дараа намар гэдэг. Бидний өмнө хийх ёстой маш олон ажлууд хүлээж байна. Улс төрийн хүрээнд ч хийгдэх ёстой, хүлээгдэж буй ажлууд олон байна. Өнгөрөгч сонгуульд эрх баригч Монгол Ардын нам ялагдал хүлээсэн. Хоёр …

  • 24 July

    Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид  засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг: 11:00-17:30 цагт: 14, 18-р хороо ХСҮТ, ХӨСҮТ, Bелл март, Эрин лайн, Доог алт ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор 12:00-12:30, 13:30-15:30 цагуудад: 11-р хороо УСУГ-ын худагууд, Сүхбаатар дүүрэг: 10:00-17:00 цагт: 20-р хороо Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн ам, 18, 20-р хорооны байр, Гэрэлтүүлэг компани болон эдгээрийн …

  • 24 July

    Хоёр настнуудын бүртгэл маргааш эхэлнэ

    Жил бүр  хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонодог. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон байна.Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn …

  • 24 July

    Налайх дүүргийн баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө

     Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадмыг Налайхчууд 07-р сарын 21,22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч Даваадорж, НИТХ-ын С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс оролцлоо.     Баяр наадмыг дүүргийн Засаг …

  • 24 July

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн …

  • 23 July

    “60 тэрбум”-ын эсрэг суулт эхэллээ

    УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн, намынхаа нэр хүндийг унагасан гэж үзэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарыг эсэргүүцэгчдийн тоо нам дотор нь хүчээ авсаар …

  • 22 July

    Үр минь чи ээждээ өргүй

    Хэвлийдээ хэдэн сар тээхэд хэцүү байсан, Хорвоод мэндлэхдээ хэтэрхий их өвтгөсөн гэж гомдоллохгүй ээ Энэ хорвоод мэндэлснээ зарлан уйлахдаа л хүү минь чи ачийг минь хариулчихсан Шөнөжин уйлж хоночихоод, өдөржин ядраасан гэж би чамд гомдоллохгүй ээ Ганцхан инээдээрээ хүү минь чи ачийг минь хариулчихсан Хөлд орох үед чинь гэмтэх вий гэж, халуун цай татаад түлэгдчих вий гэж харц салгалгүй дагадаг …

  • 22 July

    ШТС дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

    Наадмын үеэр буюу энэ сарын 14-ний шөнө шатахуун түгээх станцын ажилтанг дээрэмдсэн хэрэг гарсан аж. Тодруулбал, СХД-ийн 20-р хорооны нутагт байрлах Сод монгол ШТС-ын түгээгчийн хоолойд үл таних хоёр этгээд хутга тулган сүрдүүлж, нэг сая 600 мянган төгрөгийг дээрэмдэн зугатаасан гэнэ. Хэргийг СХД-т оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, 31 настай иргэн А бусадтай бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, …

  • 22 July

    Сайд Д.Оюунхоролын нэрийг барьсан хүмүүс Богд-Уул сувиллын газар руу дайрч байна

    Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг  БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор  хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай  Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа. Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль …