Үндсэн хуулийн цэцэд хандав. Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
21 July
Туул голын хамгаалалтын бүсэд байгаа зарим өрхийг нүүлгэж, газрыг чөлөөлнө
Сүүлийн жилүүдэд Туул голын хамгаалалтын бүсэд томоохон хотхон, хороолол байгуулж хүмүүс суурьшиж эхэлсэн билээ. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд ч цөөнгүй байгууллагдсан. Одоогоор Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бусдын эзэмшил ашиглалтад шилжсэн 21,790 нэгж талбар бий гэсэн судалгаа гарчээ. Гол бохирдож, урсац нь татарч гол шалтгаан нь эрэг дагуу газар эзэмшүүлж, ашиглуулах болсонтой холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. …
-
21 July
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпоос Б. Мөнх-Оргил хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 18-нд Турк улсын Самсун хотноо Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам эхэлсэн. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Манай тамирчдаас Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпоос гурав дахь медалиа зүүж байгаа юм байна. Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн …
-
21 July
Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто замыг хаана
Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ. Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн Оргил …
-
21 July
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 41 сая төгрөг хандивлалаа
Ойн түймрийг унтраах ажиллагаанд “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүн хүч, техник хэрэгслэлийн тусламжийг үзүүлсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын Салхит, Зүүнхараа дахь Гал унтраах хэсгийн ажилтнууд Түнхэл тосгонд галын голомт дээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтан, алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн …
-
21 July
7,000 хүүхэд залуусыг хамарсан Скаутуудын майхант чуулга уулзалт болно
Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна. Энэхүү арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцож байгаа аж. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд …
-
21 July
Гал түймэр болон үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2017 оны долоодугаар сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хэт халалт, хуурайшилтын улмаас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар үүлэнд нөлөөлж бороо орж байгаа нь хатаж хуурайшсан газрын хөрсөнд нэвчилгүй урсаж үер болох, гол, …
-
21 July
Баярын өдрүүдэд дээрмийн 11 гэмт хэрэг бүртгэгджээ
Гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байна Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130.417 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 65.2 хувийг эзэлж байгаа юм байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.698-аар буюу 27.5 хувиар буурсан үзүүлэлт байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын …
-
21 July
“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээ болно
Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн …
-
21 July
Гадаадын иргэд хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ
Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлээд байна. Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу. Иймд хил дээрээс виз хүсч …
-
21 July
Шинээр цэцэрлэгт элсэх хоёр настнуудын бүртгэлийг онлайнаар явуулна
Жил бүрийн намар болохоор эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт яаж оруулах вэ гэдэг асуудал тулгардаг. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонож өнждөг билээ. Зарим нь хонож өнжөөд ч оруулж чадахгүй хоцордог. Харин энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр эцэг эхчүүдэд …
-
21 July
Горхи- Тэрэлжийн цогцолбор газарт ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч, жуулчид аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Тэгвэл уг байгалийн цогцолбор газарт жуулчдад зориулж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран ариун цэврийн …
-
21 July
Өвөр Монголчууд хандивын аянд нэгджээ
Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандивлаж буй эд материалын болон мөнгөн хандив тасралтгүй ирсээр байгаа юм. Тэгвэл Өвөрмонголчуудын “Би Монгол хүн” холбооноос өрнүүлсэн хандивын аяны хүрээнд цугларсан 1 599 999 төгрөгийг ӨМӨЗО-ны иргэн Д.Баянжаргал, “Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын гишүүн Н.Бишгарам нар хүлээлгэн өгсөн байна.
-
21 July
Х.Баттулга: Монгол Улсын зэвсэгт хүчин жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа …
-
21 July
Ш.Анхмаа:Бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц 5-85 хувьтай явж байна
Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Боловсролын газар болон гүйцэтгэгч …