Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 29 August

    Шүлхийн хорио цээрийн дэглэм 28 хоног үргэлжилнэ

    Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. …

  • 29 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай Жүдогийн ДАШТ-ий үеэр анх удаа уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай …

  • 29 August

    Газар өмчлүүлэх аян ирэх сарын 4-нөөс эхлэнэ

    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа  өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, …

  • 29 August

    Насанд хүрээгүй хүүхдүүд таксины жолоочийн амь насыг хөнөөжээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг илрүүлжээ.Тодруулбал, Таксинд явахаар гараад сураггүй болсон иргэн О-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байжээ. Гэтэл иргэн О-ын жолоодож явсан автомашиныг өөрийгөө А гэж танилцуулсан 20 орчим насны эмэгтэй …

  • 29 August

    Хойд Солонгосын харвасан пуужин Японы хамгаалалтын системийг ажлуулж, иргэдийг нь сандаргав

    Хойд Солонгос улс өнөөдөр  05:00 цагцагийн орчимд/орон нутгийн цагаар/ пуужин харвалаа. Тус пуужин  Пхеньян, АНУ-д өгч буй сануулга гэж мэдэгдсэн. Гэвч Японы тал улсынх нь дээгүүр пуужин харвасан явдалд дургүйцлээ илэрхийлжээ. 550 км орчим өндөрт хүрч, 2,700 км зам туулсан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ. Пёньяны ойролцоох Сунанаас харвасан пуужин Японы хойд Хоккайдо арлын дээгүүр нисэн, Номхон Далайн хойд …

  • 29 August

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 85 настай Жо Арпайод өршөөл үзүүлэв

      Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анх удаа өршөөлийн тогтоолд  гарын үсэг зурав. Тэрээр Аризона  мужийн шерифээр ажиллаж байсан 85 настай  Жо Арпайод өршөөл үзүүлсэн байна.   Жо Арпайод  Барак Обамаг төрийн тэргүүн байхад нь Барак Обамагийн төрсний гэрчилгээ нь хуурамч, Америкийн нэгдсэн улсад төрөөгүй учир Ерөнхийлөгч байх эрхгүй гэж хэлж байсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп өршөөлийн тогтоолд гарын үсэг зурсныхаа дараа твиттер хуудсандаа” Эх оронч үзэлтэй Америкийн шериф 85 настай Жо Арпайод өршөөл үзүүлсэндээ би баяртай байна.Жо Арпайод Аризонагийн аюулгүй байдлын хангаж байсан.” гэж твиттер хуудсандаа жиргэжээ. …

  • 29 August

    Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж яваад автомашинтайгаа унажээ

    Энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар “Ланд круйзер-77” маркын тээврийн хэрэгсэл унасан тухай мэдээлэл фэйсбүүк хуудсуудад гарсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийхэд “Тухайн өдөр уг тээврийн хэрэгслийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч Э жолоодож явжээ. Тэрбээр автомашиныг жолоодож яваад засмал …

  • 29 August

    МУГТ Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн аваргын хос медальтан боллоо

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн.Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанууд  явагдаж, медальтнууд тодорсон. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас  М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдаж, хүчтэй өрсөлдөгчид болохоо харуулсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга, МУГТ …

  • 29 August

    Жолооч та бүхэн эндээс автомашины торгуулийн тухай мэдээлээ авч болно

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль Хэсэг Тайлбар Торгууль 46.1 Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. 24000 47.1 Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх …

  • 29 August

    Марк Зукерберг хоёр дахь охиноо өлгийдэн авчээ

    Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг   хоёр дахь охиноо өлгийдөж авснаа зарлажээ. Марк Зукерберг, болон түүний эхнэр  Присилла Чан нар охиндоо төрсөн сарыг нь билэгдэн August хэмээх нэр хайрласан байна. Энэхүү нэр нь Латин хэлний Augustus хэмээх үгнээс гаралтай энэ нэр бишрэл хүндлэл гэсэн утгатай гэнэ.Марк Зукерберг, Присилла Чан  нар 2015 онд төрсөн анхны охиндоо Макс хэмээх нэр өгч байсан нь мөн Латин хэлний …

  • 28 August

    Тусгай хамгаалалттай газруудад автомашин хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд өнөөдөр Улсын тусгай хамгаалалттай газруудад 15 Ланд Крузер маркийн автомашиныг хүлээлгэн өглөө. Ёслолын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо. Манай орны тусгай …

  • 28 August

    Нийслэлийн онцгой комисс шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хуралдав

    Нийслэлийн онцгой комисс өнөөдөр шүлхий өвчний гаралт, тархалт, урьдчилан сэргийлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон …

  • 28 August

    Монголын ой тогтоолтын тамирчид Ази тивийн хошой аварга болжээ

    Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт …

  • 28 August

    Бөхийн өргөөгийн уулзвараар зүүн гар тийш эргэнэ

    Нийслэлийн төв зам дагуух долоон уулзварт зүүн гар тийш  эргэхийг хориглосон шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн  гар тийш эргэдэг болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасантай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд” Нийслэлийн Засаг дарга түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг хүлээн авч уулзаж Засаг даргаас Бөхийн өргөөний уулзварыг зүүн гар тийш эргүүлэх шийдвэр …

  • 28 August

    Үерт урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг шагнажээ

    Энэ сарын 14-нд Орхон аймагт орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас үерийн усанд урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шагнажээ. Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус аймгийн Шанд багийн иргэн Э.Цагаанхүү, Эрдэнэ багийн иргэн Ж.Баатар, Д.Амарсайхан, Даваат багийн иргэн Ш.Гомбо, Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ нарыг “Хүндэт тэмдэг”, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна. Тухайн өдөр Яргуйт …