Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 26 June

    СЕХ:Улсын хэмжээнд санал хураалт 21,3 хувьтай байна

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хорооноос 12 цагийн байдлаар   аймаг, нийслэл,сум дүүрэгт  сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ. Орон нутагт       Архангай аймаг 16,5 Баян- Өлгий аймаг-8,7  89 санал авах байр ажиллаж байгаагаас 74 нь  мэдээгээ ирүүлсэн …

  • 26 June

    НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд …

  • 26 June

    С.Ганбаатар:Монгол улсын тусгаар тогтнол мандан бадрал хүчирхэгжин мандана аа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гэргий Б.Тунгалагийн хамт ерөнхий боловсролын 84 дугаар  сургууль дээр байрлах 1709 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө.  Үүний дараа Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч  С.Ганбаатар “Монгол ард түмний шууд ард түмнээсээ сонгодог  энэхүү сонгууль бол эрх баригч,  намуудыг Монголын улс төрчдийг хариуцлагатай …

  • 26 June

    Өнөөдөр 22:00 цагаас хойш нэр дэвшигчдийн саналын тоог нээлттэй мэдээлнэ

    Санал авах байрууд өнөөдөр иргэдийн саналыг 07:00-22:00 цаг хүртэл авна. Үүний дараа явцын дүн мэдээг 22:00 цагаас хойш Сонгуулийн ерөнхий хороонд байрлуулсан дэлгэцээр шууд дамжуулах юм байна. Уг дэлгэцэн дээр гурван нэр дэвшигчийн зургийг байршуулах бөгөөд зургийн доор улсын хэмжээнд авч байгаа саналын дүнг минут, секундээр харуулах аж. Харин нэр дэвшигчдийн зургийн хоёр талаар аймаг, дүүргүүдийн саналын үзүүлэлтийг дэлгэх юм. …

  • 26 June

    Ц.Элбэгдорж: Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадъя

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , эхнэр Х.Болормаагийн  хамт ерөнхий боловсролын Орос III    сургууль дээр байрлах 1851 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэрээр” Энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгуулийн зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулиа хуулийн дагуу …

  • 26 June

    Байгууллагын захиргаа ажилтнууддаа санал өгөх боломжоор хангах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Сонгуулийн нэгдсэн хуулинд заасны дагуу сонгуулийн санал авах өдөр буюу өнөөдөр бүх нийтээр амарна. Түүнчлэн санал авах өдөр аж ахуй нэгж, байгууллагуудын захиргаа ажиллагсаддаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэг хүлээж байна. Хэрэв ажилтнууддаа чөлөө олгоогүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх юм. Үүний зэрэгцээ санал авах өдөр согтууруулах …

  • 26 June

    Мандал боомтын барааны тээвэр анх удаа 1 сая тонныг давлаа

    Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалганаас Мандал боомт хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто замаар нүүрс тээвэрлэдэг.         Бүртгэлд үндэслэвэл, өнөөг хүртэл Мандал боомтын бараа тээвэрлэлт нийтдээ 1 сая 3600 тонн болсноор 2002 онд анх тус боомтын тээвэрлэлт эхэлснээс хойших хамгийн их хэмжээнд хүрсэн байна. Дархан Муумянган холбоот хошууны Батхаалганаас Мандал боомт хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж байна   Мандал …

  • 26 June

    Р.Содхүү: Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар ч маргаан байхгүй

    Монгол орон даяар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж буйтай холбогдуулан, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас /ОӨУБЕГ/ сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудлаар сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү “359,393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл, Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж …

  • 26 June

    Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг өнөөдөр тоолно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэн энэ 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгсөн юм.  Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн   22.00 цагт эхлүүлж, ажиглагч, …

  • 26 June

    Өнөөдөр, маргааш согтууруулах ундаа худалдаалахгүй

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр  албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ. Энэ хүрээнд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан юм. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдрөөс  6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл …

  • 26 June

    М.Энхболд:Сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, эхнэр Ж.Туяацэцэгийн хамт ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр байрлах 1937 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэрээр “Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу саналаа өглөө. Энэ жилийн сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна. …

  • 26 June

    Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

    Өнөөдөр дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр. Энэ өдрийг манай улс хар тамхитай тэмцэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, хор хөнөөлийг сурталчлах зорилготойгоор тэмдэглэж ирсэн байна. Монгол Улсад “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” 1999 онд байгуулагдсан юм байна. Энэ байгууллага иргэдэд хар тамхины талаархи сургалт болон судалгаа, сурталчилгаа явуулдаг ажээ. Манай улсын хувьд хар …

  • 26 June

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа манай орны арга, технологийг олон улсын жишигт нийцсэн гэж үнэллээ

    Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилготой UN-REDD+ үндэсний хөтөлбөрийн шугамаар АНУ-ын Ойн албаны ой хамгааллын хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн, шавж судлаач Карен Ридлей Монгол орны ойн хөнөөлт шавжийн бодлого, зохицуулалт, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өгөхөөр 15 хоногийн хугацаатай ажиллаа. Энэ хугацаанд тэрбээр ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн …

  • 26 June

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд  нутаг дэвсгэрийн хэмжээнд  аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах  байр   ажиллаж байна.  Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарладаг. Иймд өнөөдөр буюу энэ сарын …

  • 26 June

    Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ?

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт “Шинэ Монгол” дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж. Харин Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч …