Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 23 June

    Пак Гын Хэ бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Ратай утсаар олон удаа ярьжээ

      Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас түүнийг авилгалын хэргийн хамсаатан гэгдэж байгаа, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн охин болох Жонг Ю Ра-тай утсаар олон удаа ярьсан хэмээн мэдэгджээ.     Тус газрын мэдээлэлсэнээр тэд 2015 оны 6-р сараас эхлэн байнга өөр хоорондоо утсаар ярьж байсан ба нэг сарын дараа Самсунг группийн зүгээс, Жонг Ю …

  • 23 June

    МУГЖ Г.Ариунбаатарт 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм. Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг …

  • 23 June

    Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна

    “Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон   орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм.  Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх …

  • 23 June

    Нарны гэрлээр эрчим хүчээ цэнэглэдэг майхан зохион бүтээсэн сурагч охид МIT-ийн тэтгэлгийг хүртжээ

    Өдөр ирэх тусам өсөж буй орон гэргүйчүүдийн тоо Лос Анжелес хотын гол асуудлуудын нэг болоод байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдэхээр зохион бүтээх болон инженерийн ямар ч туршлагагүй  Сан Фернандогийн ахлах сургуулийн сурагчид нарны гэрлээс эрчим хүчээ цэнэглэдэг , эвхээд нуруундаа үүрч болохуйц майхныг зохион бүтээсэн байна. Энэхүү төслийг анхны санаанаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үйл ажиллагааг 12 охидоос бүрдсэн …

  • 23 June

    Экваторын Гвиней улсын ерөнхийлөгчийн хүүг улсын хөрөнгө завшсан хэргээр шүүжээ

    Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгчийн хүү Теодоро Нигуэма Обианг Мангуэ улсын хөрөнгө болох 112 сая гаруй ам.доллар завшсантай холбоотой хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гарагт Франц улсад эхэлсэн байна. Уг хэргийн асуудал нь анх 2010 онд төрийн бус хоёр байгууллага, Гадаадад суугаа Конго улсын иргэдийн холбоо Экваторын Гвиней улсын хоёр дахь дэд ерөнхийлөгч Обианг, Габон улс болон Конго улсын төрийн тэргүүн …

  • 23 June

    15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 иргэн нь ажилд орохоор болжээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан ч хоёр дахь өдөр нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу Сүхбаатарын талбайд явуулж чадаагүй юм. Гэхдээ иргэдийн хүсэлтийн дагуу иргэдийг яамны байранд хүлээн авч уулзан, тэднийг ажилд зуучлах үйл ажиллагааг үргэлжлүүлэв. Тус нээлттэй …

  • 23 June

    ЭХЭМҮТ-ийн эмчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмч ажилтай Б.У нь  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Г-д соруурын аргаар үр хөндэх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Г-нбие махбодид нь хүнд гэмтэл учирсан хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах …

  • 23 June

    Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл …

  • 23 June

    Р.Нямдоржийг ажлаа өгөхийг шаарджээ

    Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Иймд МҮБХ-ын цэцдийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаж ажлаа өгөхийг шаардсан байна. Тэд Р.Нямдоржид энэ сарын 10-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж, энэ сарын 13-нд …

  • 23 June

    Элчин сайд Андрэа Дэ Фэлип: Итали болон Шенгений визийг Улаанбаатарт олгож эхэллээ

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ нь Улаанбаатар хотноо нээгдээд нэг жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд гарсан нааштай өөрчлөлтүүдийг онцолж, тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэа Дэ Фэлип сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Суурин Элчин сайдтай болсноор маш их давуу тал бий болсон гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд …

  • 23 June

    “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт …

  • 23 June

    ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахыг дэмжлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл  хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн …

  • 23 June

    “Хүрд”, “Зэст хөлөг” ХХК-иудад албан шаардлага хүргүүлэв

    Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх “Бохир усны шугамын ажил”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүрд” ХХК, авто замын нөхөн сэргээлтийн ажлыг “Зэст хөлөг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 2016 оны зургаадугаар сард тус компанийн нөхөн сэргээсэн 6 буудал орчмын Авто замд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас эвдрэл үүссэн байна. Тиймээс НАЗХГ-аас тус авто замын эвдрэлийн шалтгааныг судалж, гүйцэтгэгч “Хүрд”, …

  • 23 June

    Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно

      Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Энгэр булаг”, “Түмэнхаан” нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р …

  • 23 June

    Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

    “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион …