Аль ч нам нь ялгаагүй олигтой нэгнээрээ туг тахих гээд байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, олиггүй нь олон байдагтай холбоотой. Олуулаа нийлээд олигтой нэгнийхээ хүчийг сулруулж боорлоно. Улмаар суудлаас нь түлхэж унагана. Дунд сургуулийн сахилгагүй хөвгүүд, багшийнхаа асуултанд хариулахаар боссон нэгнийхээ сандлыг сэм холдуулчихаад суух эгзэгтэй мөчийг нь хүлээгээд жуумалзацгаан суудаг даа. Яг тийм үйл явдал Монголын улс …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
23 August
Мөрөөдлийн аяллын баг маргааш аялалдаа гарна
Мөрөөдлийн аяллын баг энэ сарын 24 буюу маргааш аялалдаа гаргах гэж байна. Энэхүү аялал Итгэл хамба, Байгаль нуураар дөрвөн өдөр, дөрвөн шөнө аялах бөгөөд аяллын төлбөр 240 мянган болж хямдарчээ. Мөн пэйж хуудсанд лайк дарж, шейр хийвэл төлбөрийнхөө 10 хувийг хөнгөлөх боломжтой аж. Аялалд 40 хүний суудалтай автобусаар явах бөгөөд аяллын хүмүүсийг хөгжихөөр гитартай дуулдаг н. Бат-Ирээдүй явах юм байна. Мөн аялалд явж байгаа хүмүүсийн хөгжилтэй агшин бүрийг …
-
23 August
МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцохгүй байхыг үүрэгджээ
МАН-ын өнөөгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, Бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгожээ. Дотоод зөрчил тэмцэл нь тэр бүр ил гарч олны хүртээл болж байгаагүй МАН хэмээх улс төрийн хүчин өнөөдөр тэсрэлт дэлбэрэлтийн өмнөх байдалд байна. Намын дарга нь гаднаа төлөв түвшин, хэлбэрэлтгүй …
-
23 August
Голуудын усны түвшин 25-75 см-ээр нэмэгджээ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см-ээр нэмэгдсэн бол Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлээд байгаа аж. Иймд голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж, …
-
23 August
Туул голын эрэг дагуу урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулжээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-18-ний өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж амралтын газруудад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд 25 амралтын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг тооцож ажилласан байна. Мөн хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг …
-
23 August
Жуулчид гэмт халдлагад өртсөн тохиолдол 33,3 хувиар буурчээ
Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан 7 оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна. Оюутан …
-
23 August
Манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээвэр 18 хувиар өсчээ
Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг 4 дахин нэмэгдсэн байна. Энэ нь дамжин өнгөрөх …
-
23 August
Он гарсаар гол усанд золгүй байдлаар 91 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усанд золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан байна. Үүний 13 нь бага насны хүүхэд байгаа аж. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /уурхайн хиймэл нуурын усанд малчин Л …
-
23 August
60 тэрбумын хэргийн эзнийг хаацайлагсдын цаана юу нуугдана вэ?
Төрийн албыг намдаа мөнгө олох хэрэгсэл болгох тухай ярьж, МАН-д үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн мянга мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх С.Ганбаатар нард МАН улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой боловч өнөөдрийг хүртэл тэд энэ хэргийг эвлүүлэг хэмээн зүтгэсээр, албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байна. 60 тэрбумын хэргийн тухай анхны аудио бичлэг 2016 оны …
-
23 August
3-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна
Энэ хичээлийн жилд тухайн дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цэцэрлэг тус бүрт хийж байгаа. Бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Харин өнөөдөр 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл дуусна. Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг …
-
23 August
“60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авч байна
Улс төрийн салхи шуурга намжих нь бүү хэл ойрын өдрүүдэд ширүүсэх төлөвтэй болж эхлэв. Үүнийг дагаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын тогтнох эс тогтнох нь асуудлын цөм болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэнт уначихаад, намын даргын суудлаасаа зуурч, улмаар УИХ-ын даргаараа үлдэхээр зүтгээд байгаа М.Энхболд энэ шуургыг эхлүүлсэн гэж үзэх хүмүүс байна. Дээрх хоёрын санаа нэг гэдэг нь ч аль …
-
23 August
Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана
Францын нийслэл Парист болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Өнөөдөр барилдах монголын дөрвөн бүсгүй жингээ үзүүлж, сугалаагаа татжээ. 55 кг-ын жинд Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ. Түүнийг дийлвэл Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана. 58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн …
-
23 August
ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петербургийн …
-
23 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 15, 16-р хороо Согоотын 5, 6, 9, 26, Жаргалантын 23, 24-р гудамж 22:00-09:00 цагт: 7, 10, …
-
23 August
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл