Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 30 August

    Хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болгожээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт …

  • 30 August

    Багш нарын шаардлагад хариу өгөхгүй бол есдүгээр сарын 11-нд ажил хаяна

    Багш нарын тэмцэл дахин үргэлжилж  өнөөдөр Сүхбаатарын талбайд дахин тайван жагсаал хийлээ. 14 хоногийн өмнө байгуулагдсан “Багш нарын цалинг нэмүүлэх” түр хороо өргөжин 30 мянга гаруй багш нэгтгээд байгаа аж. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан …

  • 30 August

    О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал байна

    Намар цаг эхлэхтэй зэрэгцэн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн томоохон асуудалтай тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд бий гэсэн албан судалгаа гарчээ. Гэвч тэдний  184 мянга нь л сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой аж. Харин улсын цэцэрлэгт оролгүй үлдсэн хүүхдүүдийн асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын …

  • 30 August

    Хязгаарлалт тогтоосон бүс рүү хоол хүнс, эм тариа зэргийг чөлөөтэй нэвтрүүлж байна

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм. Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал …

  • 30 August

    “Эх хэлний өдөр зарлах тухай” зарлиг гардуулах ёслол болов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 8 дугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Зарлиг гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны …

  • 30 August

    Тэргүүн хатагтай Мелания Трамп хүүгээ өмөөрөв

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү, 11 настай Бэррон  чөлөөт хувцастай олон нийтийн өмнө гарч ирлээ гэж цахим  сүлжээнд  шүүмжлэлд өртжээ. Бэррон хүү цагаан шаргал шорттой, аварга загасны зурагтай, улаан футболк өмссөн байв. Шүүмжлэлийн дараа  тэргүүн хатагтай Мелания Трамп  хүүгээ өмөөөрч  Бэрронд  энгийн хүүхэд байх эрхийг нь олгох нь зүйтэй гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна. АНУ-ын тэргүүн хатагтай  хүүгээ өмөөрч уржигдар олон нийтийн …

  • 30 August

    Туул, Улиастайн гол орчмоос есөн тонн хог хаягдал цэвэрлэжээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дүүргийн харьяа хэлтсүүд буюу хугацаат цэргийн албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож есөн тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Туул голын …

  • 30 August

    Найзыгаа хэрцгийгээр хөнөөж машины тээшинд нуусан байжээ

    Баянгол дүүргийн VI бичил хороололд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал өмнө нь  бусдын эд хөрөнгийг булаасан, хулгай хийсэн, эд хөрөнгө залилсан зэрэг хэрэгт холбогдон нэг бус удаа шийтгүүлж байсан М гэх залуу найз Г болон Н нартай гэртээ архидан согтуурчээ. Улмаар Г-тэй маргалдан хутга барин дайрч хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна. Үүнийхээ дараа алхаар цохиж, цээжинд нь хутгалан хэрцгийгээр …

  • 30 August

    Ц.Одгэрэл:Нийтийн бие засах газар хадгалж байсан ногоог хураан авч устгалд оруулсан

    “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна гар дээрээс жимс, хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгажээ. Шалгалтаар худалдаачид жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх “City toilet” нийтийн бие засах газар хадгалж байсныг илрүүлж Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон цагдаа нар хураан авсан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч …

  • 30 August

    Д.Цэнд-Аюуш: 14 дүгээр сургуулийн засварын ажил дуусаагүй байна

    Мэргэжлийн хяналтын байгууллага нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтаар  235 зөрчил илрүүлж 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан аргазүйн зөвлөгөө өгсөн байна. НМХЕГ-ийн ЭМБСХТ-ийн дарга Д.Цэнд-Аюуш “ Энэ хичээлийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 цэцэрлэг, 12 сургууль, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 цэцэрлэг 2 сургуульд өргөтгөлийн  ажил …

  • 30 August

    60 тэрбумынхны дараагийн зоог ХАРМАГТАЙН ОРД

    Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь тодорхой болов. Тэд гудсан доогуур Монголын хамаг баялгийг гулгуулсаар дуусгахаар шунаж байна. Тэдний тулман дахь мөнгөний тоо, хэмжээ улам л өсч, харин ард түмний халаас урвуу хамаарлаар дундран шавхагдсаар байгаа нь гашуун хэдий ч үнэн. Тэдний халаас эхлээд 60 тэрбумаар хэмжигдэж байв. 2016 оны УИХ-ын сонгуульд …

  • 30 August

    ДАШТ:МУГТ Д. Сумъяа өнөөдөр барилдана

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй 57 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, хүч үзнэ. Д.Сумъяа 57 кг-ын жингийн А хэсгийг тэргүүлж барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньето болон Румыны …

  • 30 August

    “UB FOOD FESTIVAL” 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд болно

    Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна. “UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой …

  • 30 August

    Ширгэсэн тосонд хайрсан бүтээгдэхүүн элэгний өвчний эх үүсвэр болдог

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулна. Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд зохион байгуулж байгаа бөгөөд 8 дугаар сарын 29-ний өдөр  “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Өнөөдрийн салбар хуралдаанд сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, …

  • 30 August

    8 сарын 31-ны пүрэв гарагт НИТХ-ын ээлжит хурал болно

    НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай.  Энэ дагуу 2017 оны 8 сарын 31-ны  пүрэв гарагт буюу маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно. Өнгөрсөн хугацаанд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан  2017 оны 5 сараас хойш  НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй байгаа юм. НИТХ-ын ээлжит хурлыг  5 сараас хойш зарлан …