Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдон зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг юм. Энэ жил 2017 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
21 August
Хужирт суманд байгалийн гамшиг болж 100 гаруй айлын гэр, байшин нуржээ
Энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагийн 17.40 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр байшин нуржээ. Энэхүү богино хугацааны хуй салхины улмаас хоёр хүн бэртэж, 47 айлын хашаа нурж, 13 айлын гэр салхинд хийсч, 20 гаруй айлын байшингийн цонх хагарч дээвэр нь нурсан байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн …
-
21 August
Багш нар цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломж байгаа юу
Хичээлийн шинэ жил хаяанд ирж, сургууль, цэцэрлэг сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэхүү ажилтай зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа билээ. Тэд “Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй гэсэн ч энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа. Зарим үед балга ус уух …
-
21 August
Болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
НМХГ-аас иргэдийн гар дээрээс болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл …
-
21 August
400 мянган тонн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ
Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч зургадугаар сарын 28-нд гарч, энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, …
-
21 August
Хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй хүмүүс унаагүй байж болохгүй
Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа. 2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ. …
-
21 August
П.Сэргэлэн: Гурилын үнэ өсөхгүй
Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн :Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ. Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана. Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд хэлээд ер нь Монголдоо …
-
19 August
Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ
ТАЙПЕЙ. /ВВС/. Өчигдөр Тайванийн ерөнхийлөгчийн ордны гадна хамгаалалтад зогсож байсан цагдааг самурайн сэлмээр шархдуулсан хэрэг гарчээ. Сэжигтэн болох Лу овогт эрэгтэй нь уг сэлмийг музейгээс хулгайлсан бололтой. Тэрбээр Хятад улсын төрийн далбааг авч явж байсан бөгөөд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ордон руу орох гэж байсан бололтой гэж Тайванийн цагдаа нар мэдэгдлээ. Шархадсан цагдааг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал …
-
19 August
ЕТГ-ын дарга З.Энхболд Монголчуудын өрийг хэрхэн тэглэх талаар тайлбарлалаа
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад “Монголчуудын өр болохоо байлаа. Малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг тэглэх хэрэгтэй байна” гэсэн захиасыг өгч байв. Энэ хүрээнд АН-ын бүлгийн зүгээс хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа …
-
19 August
Д.Трамп Шадар туслахаа огцрууллаа
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ахлах стратегичаа огцрууллаа. С.Бэнноны хувьд баасан гараг Цагаан ордонд ажиллах сүүлчийн өдөр нь байсан гэж тус ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Сара Хакаби Сандерс өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ. С.Бэннон нь Д.Трампын засаг захиргааны хамгийн нөлөө бүхий хүн байсан юм. Түүийг Д.Трампын “баруун гар” буюу “хөшигний ардаас зохицуулагч” гэдэг байв. Тэрбээр өнгөрсөн онд болсон …
-
19 August
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин 8-Р САРЫН 19,26 –ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 8-Р САРЫН 20,27-ны Ням гарагуудад 08:00-20:00 цагийн …
-
19 August
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 19-20,22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэйг мэдээллээ. Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн …
-
19 August
Төөрсөн байж болзошгүй гэсэн хүүхдүүд эсэн мэнд олдлоо
2017-08-14 ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион …
-
19 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. …
-
18 August
“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам эхэллээ
Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байгаа юм. Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй “Данзанравжаа” олон улсын яруу …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл