Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 18 August

    Маргааш сондгой дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин 8-Р САРЫН 19,26 -ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 8-Р САРЫН 20,27-ны …

  • 18 August

    Зарим байршилд “U Money” карт цэнэглэх цэг шинээр байршуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон шийдвэрлүүлэх хүсэлтэй ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн автбусаар дунджаар ажлын өдөр 318 мянга 958 хүн 759 мянга 921 удаа, амралтын өдөр 201 мянга 17 хүн 442 мянга 651 удаа зорчиж байна. Нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжсэнээс хойш 1 сая …

  • 18 August

    Их хэмжээний тарваганы мах илрүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний тарваганы мах хууль бусаар нийслэл рүү оруулахыг завдсан этгээдийг саатуулжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгаас гарсан машинаас 30 ширхэг тарваганы түүхий мах авч явсныг илрүүлэн хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 …

  • 18 August

    Зүүн гар тийш эргэхгүй болсон хоёр хоногт замын ачаалал буурчээ

    Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Уг шийдвэр хэрэгжиснээс хойшхи 2 хоногийн үр дүнг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр …

  • 18 August

    Хөшигийн хөндийн нисэх буудал ажиллаж эхлэхэд 35 сая ам.доллар шаардлагатай

    Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, бэлэн байдлыг хангах тест хийх, зарим тоног төхөөрөмж, машин механизмыг худалдаж авахад нийт 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийжээ. Тус буудлыг ашиглалтад оруулахад удааширч байгаа зарим ажлыг шуурхайлах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагууд энэ …

  • 18 August

    Нүүрсний тээвэрлэлтэд үүсээд буй хүндрэлийг хэлэлцэж, Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор боллоо

    Засгийн газрын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд  нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Хэрвээ төлөвлөсөн 24.2 сая тонн нүүрсээ бүрэн экспортолно …

  • 18 August

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлосон компаниар хохирлыг төлүүлнэ

    Гол мөрнийг бохирдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зөрчил гарган ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангуулах, эвдэрсэн газрын тооллого хийх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн …

  • 18 August

    Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулна

    Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Европын холбоо нь өөрийн бүрэн эрхт, дипломат статустай Төлөөлөгчийн газраа Монголд байгуулах шийдвэрээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан байна. Ингэснээр Европын холбоо дэлхийн …

  • 18 August

    “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” байгуулна

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Сургалт судалгаа мэдээллийн төв”, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” байгуулахаар боллоо. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай бүтэц, орон тоог бий болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын …

  • 18 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 18-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 19-р хороо Цайз 1-8-р гудамж, иргэн Баясгалан, Загдсүрэн, Өлзийбат, Маамуу, Нарантуяа, Нанзаддорж, Мөнхтогтох, Алтан-Эвэр, Хурд интернейшнл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, …

  • 18 August

    Сарын сүүлээр цочир хүйтэрнэ

    Наймдугаар сард нийт нутгаар агаарын хэм хамгийн халуундаа говийн нутгуудаар 36 хэм хүрэх бол хамгийн сэрүүн нь баруун болон зүүн зүгийн нутгуудаар шөнөдөө 1 хэм хүрч цочир хүйтрэх юм байна.Тодруулбал, сарын сүүл буюу гуравдугаар долоо хоногт баруун зүгийн нутаг Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 хэм дулаан, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтэрнэ гэнэ. Мөн төвийн нутагт гуравдугаар арав …

  • 18 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо …

  • 17 August

    Баян-Өлгий аймгийн хорихоос оргосон этгээдийг 23 жилийн дараа баривчиллаа

    Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хорихоос оргоод 23 жил болсон иргэнийг илрүүлжээ. Хорих ангид ял эдэлж байсан Т нь Баян-Өлгий аймгийн харьяат. 1993 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж. Тэрбээр Баян-Өлгий аймаг дахь хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны аравдугаар …

  • 17 August

    “Херо”-гийн Б.Баатар прокурорт ханджээ

    “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар өнөөдөр прокурорын байгууллагад хандаж, өргөдөл гаргасан байна. Тэрбээр өргөдөлдөө “”Наймдугаар сарын 15-ны орой Шадар сайд У.Хүрэлсүхтэй миний ярилцсан бичлэгийг олон нийтэд тараасан байна. Бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай төхөөрөмж ашиглаж хийсэн гэж үзэж байна. Энэ нь хувь хүнийг дагаж мөрдөж, чагнаж байгаагийн илрэл юм.Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг намайг хийсэн болгож харагдуулахаар зохион байгуулалттай гүтгэж байна. Үүнийг миний …

  • 17 August

    МХХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн гарын үсгийг дуурайлган зурсан асуудал гарлаа

    Бичиг баримт дуурайлгах нь гэмт хэрэг. Ямар гэмт хэрэг хийснийг харъя: Эхний зурган дээр 2017 оны 01 сарын 14 өдөр хуралдсан хурлын гарын үсгийг 2017 оны 02 сарын 04-ы хурал дээр ХЭВЛЭЖ хуурамчаар бичиг баримт үйлджээ. Хоёр цаасыг давхарлаж харвал бүх гишүүдийг гарын үсэгний хэмжээ, байрлал яг адилхан байгааг харж болж болно. Гарын үсэг дуурайлгаж зурдаг өдөр зарим Гүйцэтгэх зөвлөлийн …