МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр зургаан цаг орчим үргэлжилсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөсөн байна. Хуралдаанаар Бага хурлын товыг зарлана гэсэн хүлээлт байсан ч дотоод зөрчлийн асуудлаа ярьсаар таржээ.Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн зүгээс Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь халж, намаас хөөх санал гаргасан аж. Уг саналыг хэлэлцэх явдцад УИХ-ын дарга М.Энхболд “Ц.Сандуйг огцруулах үндэслэл байхгүй. Учир нь …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
17 August
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн …
-
16 August
“Надаар тоглосон хайр” уран сайхны киноны дууны клип цацагдаж эхэллээ
УДЭТ-ын уран бүтээл “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна. “Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан. Харин 16 жилийн дараа хийгдэж буй “Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ. Киноны ерөнхий найруулагчаар …
-
16 August
АН: 9, 10 сард хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүссэн
-110 тэрбум төгрөгөөр хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутагдалд орж, ес, аравдугаар сард олгогдохгүй байх эрсдэл үүссэн- Сангийн яамны мэдээлэлд Ардчилсан намын бүлэг гурван зүйлийг онцолж ярив. Нэгдүгээр, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны хөрөнгийн санхүүгийн нөөц ямар байгаа талаар мэдээлэл авлаа. Сангийн яамны дэд сайд “хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна” гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс ч …
-
16 August
Мөрөөдөл, Сансар, Галакси хүүхдийн зуслангууд шилдгээр шалгарлаа
Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын ажиллагаа”-г өнөөдөр зохион байгууллаа. Хаалтын ёлолын үйл ажиллагааны үеэр зуслангийн ерөнхий шаардалага, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлага хангасан Мөрөөдөл, Сансар, Галакси гэсэн гурван зусланг нийслэлийн шилдэг зуслангаар шалгарууллаа. Нийслэлийн Засаг …
-
16 August
Д.Отгонбаяр:Прокурор хуулийн хүрээнд, өөрийн итгэл үнэмшилд тулгуурлаж хэргийн шийдвэрлэх ёстой
Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 87 жилийн Ойн өдөртэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр Үндэсний шуудан сонинд ярилцлага өглөө. Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. -Хүн болгоны амьдралын замналаа олсон түүх өөр, өөр байдаг. Та яагаад энэ салбартай амьдралаа холбох болсон бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье? -Би Ховд аймагт төрж өссөн хүн. Бага байхдаа нэг шүүх хурал үзсэн …
-
16 August
ЦУОШГ:Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэргийлээрэй
Өнөө маргаашдаа төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Наймдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, …
-
16 August
Ц.Сандуй намаасаа хөөгдөв үү
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байгаа. Энэ хурлаас тус намын дотоодод үүсээд байгаа асуудал нэг тийшээ болж, ялангуяа “60 тэрбумын хэрэг”-ийг намын удирдлагууд хэлэлцэнэ гэж найдаж буй иргэд цөөнгүй байсан. Тэгвэл “60 тэрбум”-ын асуудалд хамгийн ихээр нэр холбогдсон Ц.Сандуйд намынхан нь хариуцлага тооцож, намаасаа хөөх шийдвэр гаргажээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарах болов. Хэрвээ энэ үнэн бол МАН-ын нам …
-
16 August
Х.Баттулга Монгол-Францын улс төр, бизнесийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Элизабет Барсак Монголын хөдөө орон нутгаар аялж сэтгэл дүүрэн ирснээ яриад “Монгол өргөн уудам нутагтай ч Улаанбаатарт хүн ам хэт төвлөрсөн, тээврийн хэрэгсэл олон. Газар нутгийн зохион байгуулалтын асуудал энд харагдаж байна” гээд Францад 1950-иад …
-
16 August
Халдвартын эцсээс Нарантуул зах хүртэл зам ашиглалтанд орно
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ. Тодруулбал, Халдвартын эцсээс “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд долоон метр өргөн, хоёр талаараа 1,5 м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй аж. Энэхүү зам засварын ажлын гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” …
-
16 August
Есөн давхараас үсэрсэн хоёр охин сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна
Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Есөн давхараас үсэрсэн охид амьд байгаа гэнэ. Тэд аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, амиа хорлохыг завдсан охид бага насны охид байсан гэх мэдээлэл байна.Хэргийн газар Онцгой, цагдаагийн албан хаагчид ажилласан. Чухам ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлохыг …
-
16 August
Богд уулын ойг цэвэрлэнэ
Богдхан уулын ойг цэвэрлэх шаардлагатай талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Уулын ойн талбайн 98.8 хувь нь байгалийн, 0.1 хувь нь таримал, 1.1 хувь нь сөөг торлог аж. Ойгоор бүрхэгдээгүй талбайнх нь 8.4 хувь буюу 241 га-г шатсан ой эзэлдэг юм байна. Түүнчлэн ойн сангийнх нь 76 хувь хөгширсөн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн бөгөөд …
-
16 August
Англи улс С.Баярыг Элчин сайдаар ажиллахыг зөвшөөрсөнгүй
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Улс төрийн олон шалтгаануудаас болоод түүнийг ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж хүмүүс бодож байгаа. Зарим нь МАН-ын дарга болох гэж Элчин сайдаас татгалзлаа ч гэж ярьж байна. Гэвч өөр шалтгааны улмаас ийм шийдвэр гаргажээ гэж хардах мэдээллийг …
-
16 August
Онцгой байдлын байгууллагад шинээр орсон алба хаагчид цэргийн тангараг өргөлөө
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Монгол Улсын батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндэс”-ийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар зүйлийн 08-ны өдрийн А/182 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр …
-
16 August
Н.Номтойбаяр:Бид уналттай, уруудалттай эдийн засгийг хүлээн авч өсөлттэй, ахиц дэвшилтэй болгож чадлаа
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий Зөвлөлийн 15 дугаар хурал эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 15 дугаар хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрээр, “Эрхэм …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл