2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэр гаргасан билээ. Засгийн газраас гаргасан албан ёсны хэвлэлийн мэдээнд “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв” гэсэн нэгхэн өгүүлбэр бүхий шийдвэрийг гэнэт гаргасан нь олон хүний анхаарлыг …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
17 August
Зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо. “Блю Скай” зочид буудлын ард баригдаж эхэлсэн тус барилга нь зөвшөөрөлгүй, барилга хоорондын зайн стандартыг баримтлаагүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зэрэг зөрчилтэй учраас үйл ажиллагааг нь хязгаарласан байна. Тус барилга нь “Цацал сан” ХХК-ийн захиалгаар баригдаж буй бөгөөд нийт арван давхар барилга аж. Энэхүү барилгад мэргэжлийн хяналтын газрын байцаагчид …
-
17 August
Нийслэлд Шилэн тендерийн журам хэрэгжиж эхлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг …
-
17 August
АН-2 агаарын хөлгийг угсарч эхэллээ
“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар анх 2006 онд Европын холбооны улсуудын иргэний нисэхийн дүрмийн хүрээнд өөрийн агаарын хөлөгт хөнгөн, хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажил хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ОХУ, Турк, Тайланд, БНСУ болон дотоодын иргэний агаарын тээврийн компаниудын SAAB340, Фоккер-50, ATR-72, Бойнг 737, Бойнг 767 зэрэг агаарын хөлгүүд болон түүний эд ангид хүнд хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ …
-
17 August
Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явууллаа
Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ: “Эрхэм нөхөд өө! Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт яруу найрагчид, уншигч та бүхний амгаланг айлтгая. …
-
17 August
Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна
“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. “Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулагчид арга хэмжээнд оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, арга хэмжээний агуулга, ач …
-
17 August
Гангийн үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Нэгдүгээр ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох ахлан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллах бол хоёрдугаар ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, …
-
17 August
НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барилаа
МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ. Гэвч тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган …
-
17 August
Иргэд бичиг баримтаа эх хувиар нь авчирсан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо
Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилт тавиад буй. Иргэд, аж ахуйн нэгж ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуул гэх зэрэг чирэгдэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд …
-
17 August
Улаанчулуутын хогийн цэгийг битүүмжлэн шалгаж байна
Улаанчулуутын хогийн цэг дээр өвчтэй мал байна гэх мэдээлэл НМХГ-т иржээ. Мэдээллийн дагуу НМХГ-ынхан шинжилгээ шалгалт хийхээр тус газрыг битүүмжилсэн байна. Өвчлөл хэр их газар нутгийг хамарсан нь шалгалтын дараа тодорхой болно. Тиймээс тус газарт хорио цээр тогтоож магадгүй байгаа аж. Одоогоор холбогдох албаны хүмүүс Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж байгаа юм байна.
-
17 August
90 жилийн түүхт, улс төрийн ууган хүчний амин судсыг атгасан эр
Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр /2017.08.16/ “60 тэрбум” тойрсон асуудлыг хэлэлцлээ. Улмаар хариуцлага алдсан Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл сонсогдож байв. Гэвч МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг. Тийм учраас Ц.Сандуй хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна. Харин Ц.Сандуйгийн хувьд уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг өөрөө хүлээн …
-
17 August
Жолооч нарыг хурдаа тохируулж явахыг анхааруулж байна
Хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрс нэмэгдэж байгаа. Мөн олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа.Иймээс Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа …
-
17 August
Зайсангийн замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замын барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү зам засварын ажил Хан-Уул дүүрэг, Зайсангийн уулзвараас Ар зайсангийн гудамж хүртэлх замын өнгө хэсгийн хучилтын ажил хийгдэж байгаа аж. Тус замын зорчих хэсэг нь долоон метр, явган хүний зам нь 4.5 метрийн өргөнтэй, шинэ авто зогсоол бүхий тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” …
-
17 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 17-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 10-р хороо Агро тех импекс ХХК болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 10, …
-
17 August
НИТХ дахь МАН бүлэг Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барина
МАН-ын Удирдах зөвлөл “60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах” тухай ярьсан Ц.Сандуйг огцруулах, намаас хөөх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцсэн байгаа. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах шаардлагийг НИТХ-д өргөн барихаар болсон байна. Шаардлагад НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зурсан тухай эх сурвалж мэдэгдэж байгаа юм. Тэдний хувьд дан 60 тэрбумын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл