“Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээг маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний гол зорилго нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулахад оршино. Энэ онд нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
16 August
Есдүгээр сарын 10-наас өмнө самар түүвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь есдүгээр сарын 10-наас эхэлдэг. Гэвч иргэд хугацаанаас нь өмнө түүж зарж борлуулах тохиолдол их байдаг. Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл …
-
16 August
Г.Нямдоржид гурван жилийн хорих ял оноожээ
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжлэн шийдвэрээ гаргалаа. Шүүх хуралдаанаас Ч.Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Сандуйжав нарын таван хүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж, Г.Нямдорж, С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, С.Мөнхбат, Г.Нямдорж нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.6.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар …
-
15 August
Сургуулийн орчимд эргүүл ажиллана
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 18-ны өдрийн хооронд эргүүл ажиллуулахаар болжээ. Эргүүл нь сургуулийн орчинд ажиллана. Эцэг, эхчүүдээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулахаар Замын цагдаагийнхан төлөвлөжээ.
-
15 August
700 гаруй оюутан цэргүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас 4 дэхь жилдээ хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2 дахь жилдээ бие даан хэрэгжүүлж байгаа билээ. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын 41 их, дээд сургуулийн …
-
15 August
С.Сүхбаатар: Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр Сайнцагаан суманд үргэлжиллээ. ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД АЖИЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦОХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж “Аймгийн төвд зохион байгуулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 …
-
15 August
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.08.15 / хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хар тамхи, хил дамнасан, цахим, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийлж байв. Тэр дундаа ӨМӨЗО хяналтын камерын системийг ашиглаж гэмт …
-
15 August
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өглөө. ТАСС агентлагийн ахлах сурвалжлагч Алексей Селишчев Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах гадаад бодлого болон Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Мөн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан юм. Монгол Улсын …
-
15 August
ОБЕГ-ын ажилчид 733 хүний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21450 хүн, 3579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, …
-
15 August
Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, …
-
15 August
Орон сууцны үнэ буурчээ
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан байна. Тодруулбал, долдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар тус тус буурсан байна. Үүнд, тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны …
-
15 August
Ажилгүй иргэдийн тоо буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын байдлаарх мэдээллийг танилцууллаа. Ажиллах хүчний судалгааны дүнгээр 2017 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.8 мянга болж, 77.2 (58.6%) мянга нь эрэгтэйчүүд, 54.6 (41.4%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 2 дугаар улиралд 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурч, өмнөх …
-
15 August
Хүүхдийн мөнгө нөхөн олгоход 48 тэрбум төгрөг зарцуулжээ
Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нөхөн олгосон билээ. Энэхүү мөнгийг нийтдээ 403 мянган хүүхдэд нөхөн олгосон байна. “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдан амьжиргааны түвшний 502.567-гоос дээш оноотой өрхийн 403.4 мянган хүүхдэд 48.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид нөхөж олгожээ.
-
15 August
Хууль бусаар алт олборлож байсан арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
Ерөө, Хүдэр гол дагуу алт олборлосны улмаас Ерөө, Хүдэр гол бохирдож байгаа талаар бид мэдээлж байсан билээ. БОАЖ-ын сайдын шийдвэрээр холбогдох байгууллагынхан хамтран ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дахь голын сав газарт хууль бусаар алт олборлож буй асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн яамнаас гадна МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмалын газар зэрэг …
-
15 August
Ч.Рустамова:Туркменистанаас Монголд байгалийн хий нийлүүлэх мөн мах авах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовоос Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн талархлын захидлыг гардууллаа. Мөн ирэх есдүгээр сард Туркменстан Улсын нийслэл Ашхабад хотноо болох Азийн тоглолтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл