Мэдээ мэдээлэл

March, 2023

  • 13 March

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 815 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 842 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг …

  • 13 March

    Сонсгол:АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Тайж группийн зээлтэй холбоотой багц асуудлуудаар үргэлжилж байна

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, …

  • 13 March

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 285 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.704, мөрдөн байцаалтын 2732 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт …

  • 13 March

    УИХ-ын дарга Г.Занданшатар засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлаарх Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав

    Улсын Их Хурлын 2023 оны үйл ажиллагааны зорилт бол эрх зүйн 10 багц шинэчлэл юм. Удахгүй эхлэх Хаврын чуулганаар багц шинэчлэлүүдийн нэн тэргүүнд тавигдаж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  энэ сарын 10-ны өдөр  Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр болон …

  • 13 March

    Хөгжлийн банкны асуудлаар, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлаар цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах хүрээнд Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Гурав дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд …

  • 13 March

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, …

  • 10 March

    Х.Пүрэвжаргал: Даац хэтрүүлсэн жолооч нар, ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө. Ё.ЖАРГАЛСАЙХАН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас …

  • 10 March

    Б.Солонгоо: Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал

    Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн “11-11” дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авах юм. Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос …

  • 10 March

    Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг ЗУРГААН аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүллээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн …

  • 10 March

    Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байна

    Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна.  Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн …

  • 10 March

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 18. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 10 March

    Улаанбаатар өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга …

  • 9 March

    “Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” наадмын Шилдэг киногоор шалгарлаа

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “Vesoul Film festival in Asian Cinema” кино фестивалийн Шилдэг киногоор шалгарч Алтан дугуй цомыг хүртлээ. Дэлхийн 31 орны 85 кинотой өрсөлдөж, энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид мэдээллээ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны киноны гаргасан амжилтаас дурдвал -“New York Asian Film Festival 2022” наадмын “Шилдэг кино” -Осакагийн Азийн кино …

  • 9 March

    Ш.Энхийн-Од “Бэлгэдлийн баг”-т багтсан ШИЛДЭГ 5 тоглогчийн нэг боллоо

    Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийнхоо Freshman /1-р курсийн/ оюутнууд дундаас Бэлгэдлийн багт нэрлэгдсэн Шилдэг 5 тоглогчийн нэг боллоо. Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглож байв. Эдгээр 59 шинэ тоглогчоос Ш.Энхийн-Од ийнхүү Шилдэг 5 тоглогчийн тоонд багтжээ. Сонирхуулахад Ш.Энхийн-Одын хувьд Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” наадмын Шилдэг залуу тамирчнаар …

  • 9 March

    Олон улсын явган алхалтын арга хэмжээнд оролцсон Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг ХҮРЭЛ медаль хүртлээ

    Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотод гуравдугаар сарын 2-ноос 5-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд Монголын явган алхагчид маш амжилттай оролцов. Монголын багийн хамгийн өндөр настай алхагчаар 75 настай Н.Пүрэвдаш оролцсон бөгөөд 3 өдрийн туршид олон улсын алхагчдыг манлайлж, алхалтын хурд, хэмнэл, зохион байгуулалтаар ялгарч, амжилттай оролцсон юм. Түүнчлэн хөтөлбөрийн гурав дахь өдөр Монголын алхагчид үндэсний …