Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 25 July

    Төвийн бүсийн хурдан морины уралдаан Багануур дүүрэгт болно

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануур дүүрэгт зохион …

  • 25 July

    О.Чинзориг: Хүүхдийн тоо давсан тохиолдолд сугалаа явуулах болно

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээлэл өглөө. “Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэлийн систем амжилттай ажиллаж эхэлсэн. Өчигдөр шөнийнн 00:00 цагаас хойш одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл ирэх сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын …

  • 25 July

    Киргиз Улсад 3охион байгуулагдах Цоохор ирвэсийг хамгаалах ОУ-ын хуралд Ерөнхийлөгчийг урив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын  тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусуповыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусупов Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаевын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, баяр хүргэлээ. Мөн энэ оны наймдугаар сард Киргиз Улсад …

  • 25 July

    Чингэлэгт дарагдсан Д. Мөнхбаатарын гэр бүлийнхэн амь аварсан ачтанаа олжээ

    Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр унаж, гэр бүлийн 5 гишүүн хүнд бэртэл авсан хэрэг гарсан юм. Тэгвэл Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн амь аварсан ачтанаа олж  уулзацгаасан байна. Мөнхбаатарын гэр бүлийн амь насыг аварсан залуу эмч байжээ. Зурган дээр тодотгосон цагаан цамцтай энэ залууг Бямбабаатарын Түмэнбаяр гэдэг. 26 настай. “Шинэ Анагаах Ухаан” сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөөд …

  • 25 July

    Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн, Алтанбулаг сумын нутагт голын усанд амь насаа алдах тохиолдол ихэсчээ

    Голын усанд золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол ихэсч байна. Тухайлбал, 7-р сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг “Сүмийн булан” нэртэй газарт  4 иргэн голын усанд живж амь насаа алдсан байна. Мөн энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Гүн нуур” нэртэй тогтоц бүхий нууранд 2 иргэн усанд орж байгаад тус …

  • 25 July

    Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан эмэгтэйчүүдийн тоо 66.7 хувиар өсчээ

    Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн байна Монгол Улсын шүүх 2017 оны хагас жилийн байдлаар нийт 3778 эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийт 4130 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулжээ. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар …

  • 25 July

    Долдугаар сарын 1-ны хохирогчдын ар гэрийнхэн С.Баярыг эргүүлэн татаж, хариуцлага тооцох хэрэгтэй гэв

    “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын хүмүүс  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ. “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг “Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд асан С.Баярыг Лондонд …

  • 25 July

    Домгийн хатан Горган Медуса бодит хүн байсан уу

    Карл Юнгийн “Man and his symbols” номноос. Домог үлгэрүүд гэдэг нь энгийн нэг зохиол төдий зүйлс биш гэдэг дээр Юнг санал нэг байсан бөгөөд домог үлгэр бүрийн цаана нууцалж, далдалж, бас хойч үедээ үлдээхийн тулд кодолсон мэдээллүүд дүүрэн байх ёстой хэмээнүзэж байсан юм. Энэ номын нэг хэсэг дээр Горган Медуса хэмээх домгийн дүрийн утга агуулгыг тайлсан тайлбарыг ийнхүү бичжээ. Хэрвээ …

  • 25 July

    Г.Баасан:М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүү үүсгэж, баривчилж шалгахыг шаардаж байна

      Г.Доржзодовын  Өмгөөлөгч Г.Баасан “М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хууль үйлчилдэггүй” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.  Г.Баасан “Төрийн эрхийг хууль бусаар авсан байх магадлал бүхий гэмт хэргийн шинжтэй бичлэг цацагдсан энэ бичлэгийг эхлээд цацагдахад хүмүүс анхаараагүй харин сая болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үер цацагдахад энэ бичлэг эвлүүлэг мөн үү хууль зөрчсөн асуудал уу гүй юу гэсэн нийгэмд нэлээн олон асуудал дагуулсан. Олон Улсын  шинжээчийн …

  • 25 July

    Улаан малгайтнуудын үлгэр

    Өчигдөр Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар  улаан малгайтай хэсэг залуучууд дагуулан ирж, алдартай Тусгаар тогтнолынхоо ордны үүдэнд суулт зарлав. Тэдний шаардлага тун энгийн. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж орсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг огцруулах шаардлага тавьж байгаад буцлаа. Үүнээс үүдэн улаан малгайтнуудын ард хэн байна гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирэв. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсан. Энэ ялагдал …

  • 25 July

    М. Энхболдын ялагдлын шалтгаан

    Монгол Улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болж, Миеэгомбын Энхболд энэ нэг сонгуульд хоёр удаагаа өвдөг шороодлоо. Угаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынханд тийм ч ээлтэй байдаггүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат хоёр дахь удаагаа нэр дэвшихдээ АН-д “уравсан”. Тус намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Н.Энхбаяр лплл сөрөг хүчин болж, өөрөө хэзээ нэгэн цагт МАХН-аас нэр дэвшинэ гэсэн мөрөөдөлтэй яваа. Ерөнхийлөгчийн сонгуулийн …

  • 25 July

    Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв

      СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян нарт тус тус хандаж  албан тоот илгээжээ. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт “Нам… нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад …

  • 25 July

    Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүдийг буулгасан байна

    Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөлжээ. Тухайлбал, Баянгол дүүрэг VI хороо, К106 дугаар байрны зөвшөөрөлгvй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгасан байна.  Мөн  Чингэлтэй дүүргийн V хороо, Тэнгис кино театрын урд байрлах …

  • 25 July

    “60 тэрбум” бол эрх баригчдыг унагаж чадах ганц зэвсэг

    МАН ялагдсан. Гэхдээ нэг сонгуульд хоёр ч удаа ялагдлаа. Үүний шалтгаан нэр дэвшигчдээ бус харин дотоод асуудлаа шийдэж чадаагүй МАН-ын буруу л байлаа. 60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцдаг гэдэг асуудлыг МАН тун энгийнээр шийдвэрлэж, ард түмнээс оноо авч болох байсан. Гэвч эвлүүлэг гэсэн бүрхэг тайлбараа дахин дахин үгэлсээр байгаад л ялагдал хүлээв. Уг нь “60 тэрбум гээд байгаа энэ асуудал …

  • 25 July

    Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг шинжилгээ 9-р сарын 25-ныг дуустал үргэлжилнэ

    Нийслэлийн хэмжээнд 62,000 иргэн Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан байна. Нийслэл хотноо өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн энэхүү илрүүлэг шинжилгээ нь 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Иймд 40-65 насны иргэн та элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн халдвар авсан эсэхээ тодруулж илрүүлэг шинжилгээндээ хамрагдан өөрийн эрүүл мэндийн асуудалдаа анхаарал …