Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 6 July

    Лабораторийн шинжилгээнд хамрагдсан тарвасыг худалдан авахыг зөвлөж байна

    Өнгөрсөн өдрүүдэд Хятадын мэдээллийн сайтуудад тарвасаас хүнд халддаг шинэ төрлийн өвчин бий  болж хүний амь насанд заналхийлж байгаа талаар “Монцамэ” агентлаг мэдээлсэн. Тус мэдээллийн дагуу иргэд БНХАУ-аас оруулж ирсэн тарвасыг худалдан авахаа больж  импортлогч аж ахуй нэгжүүд худалдан авагчгүй хохироод байгаа юм. Импортоор оруулж ирсэн тарвасыг идэж болох эсэхийг Мэргэжлийн хяналтын Экспорт,Импорт хилийн хорио цээрийн газрын дарга Ц.Аззаяагаас тодруулга авлаа. …

  • 6 July

    Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд орсон уу

    Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт “Төмөр замын гэх хэрэгт Х.Баттулгатай хамааруулсан нотлох баримт огт байхгүй. Тийм мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ч болоогүй” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаад нүдэндээ итгэсэнгүй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга өчигдрөөс эхлэн хавь ойрынхноо хадраад жигтэйхэн ширүүн байгаа. Тиймээс ч нэгэн цагт Арбитрын шүүх дээр Монголоо өмөөрч зогссон чадварлаг хуульч А.Гансүхийг …

  • 6 July

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрий хэрэгжилт нийслэлийн хэмжээнд 20.6 хувьтай байна

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 52.334 хүн хамрагдаж, 20.6 хувьтай байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай юм.  Эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан иргэд харьяа хорооныхоо Өрхийн эрүүл мэндийн төвд …

  • 6 July

    “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудлыг ”Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагналаа

    “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны түүхт 60 жилийн ой өнөө жил тохиож байна. Улсдаа хамгийн томд тооцогдох тус байгууллагын өнгөрсөн 60 жилийн түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал ”Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагналаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, “Чингис Хаан” ОУНБ-ын …

  • 6 July

    Баяр наадмын амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана

    Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. 2017 оны долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах …

  • 6 July

    Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй мэдэгдэл хийлээ

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Ардчилсан намын даргын ахлах зөвлөх, УИХ-ын дарга асан З.Энхболдыг цагдаа, шүүхийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдлээ. З.Энхболд нь 2017.07.05-ны өдөр ТВ9 телевизийн ярилцлагад орохдоо “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын “Ти Би Эф Интернэшнл групп”-тэй хамтран …

  • 6 July

    Хүүхдийн мөнгийг өнөө оройн 18 цаг гэхэд олгож дуусна

    ЗГХЭГЗ-ын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний олголтын тухай дараах тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “улсын төсвийн орлогын бүрдүүлэлт сүүлийн 4, 5 жил төсвийн орлого анх удаа хагас их наяд төгрөгөөр давсан бүрдүүлэлтийг манай засгийн газар хийж чадлаа. Монголын эдийн засагт ногоон гэрэл асч байна. Үүний үр шимийг Монголынхоо хүүхэд бүхэнд, өрх бүхэнд өгье гэсэн шийдвэр гаргасан. Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. …

  • 6 July

    Ардчилсан намын халуурал арай хэтэрлээ

    Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар цөөнхийн суудал авсан Ардчилсан намынхны сонгуулийн халуурал эргээсээ хальж, улс орон бүү хэл дэлхийн хэмжээнд шившгээ хутгаж байна. Өрсөлдөгчдөө гүтгэх доромжлох, бичлэг эвлүүлэг хийх бол захын асуудал боллоо. Хууль тогтоох дээд байгууллагын даргаар ажиллаж байсан З.Энхболд хүртэл Монгол Улсын Засгийн газрын албан бланк, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэрээ танилцуулж байхад хэнд итгэх вэ. Өрсөлдөөн байж болох ч …

  • 6 July

    Уяачдыг энэ сарын 9-нд бүртгэнэ

    Хурдан морины салбар хорооноос  Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодологын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх нар оролцов. Хурдан морины салбар хорооны …

  • 6 July

    С.Гантогоо: Хоёр орны хооронд сайхан харилцаа үүсч байна

    БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит коркорацийн Монгол Улс дахь “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун болон Монголын аялал жуулчлалын салбарын зочид төлөөлөгчид оролцов. Энэхүү БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь дэлхийн 20 гаруй оронд 33 …

  • 6 July

    Эрдэнэ мэт “Эрдэнэт” хувьцаа өр тэглэх амлалтаас бодитой сонсогдож байна

    Эрдэнэтийн хувьцаатай, эвтэй найртай сайхан наадъя гэсэн уриалга цахим ертөнцөд давалгаалж байна. Төрт ёсны баяр наадмаа монголчууд бид өөрсдийн гараар босгосон “Эрдэнэт” үйлдвэрээс хувьцаа эзэмших эрхтэй өнгөлөг мэдээгээр угтаж байна. Дөрвөн сарын өмнө УИХ-ын шийдвэрээр ард түмний өмчлөлд эргэн ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн …

  • 6 July

    ОБЕГ:Олон хоног амралтын өдрүүд тохиож байгаа тул гол усанд унах, осолдох эрсдэлээс болгоомжлохыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 06, 07-ны өдөр төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохоор байна. Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, …

  • 6 July

    НОБГ:Үндэсний их баяр наадам болон Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт  үйлчилгээний  газруудын галын аюулгүй байдлыг …

  • 6 July

    ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизнес байв..?

    Саяхандаа, үнэ хямд, сонголттой гэх үүднээс “Буянт-Ухаа-1” хороололд хамрагдах хүсэлтэй иргэдийн урт дараалал үүсч, дараалалд багтаагүй нэг нь амиа хорлохдоо тулж байв даа. Гэтэл хэдхэн сарын дараа өнөөх амиа тавин зүтгээд байсан оронсууцыг маш хямд үнээр зарна гэсэн нууц зар ченжийн халаасанд хэдээрээ явж байх нь тэр. Төрийн дунд, бага албан тушаалтнуудын зүгээс гарсан байж болзошгүй энэ зарын дагуу маш …

  • 6 July

    М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн

    УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хандаж УИХ-ын даргын индэр дээрээс бууж хаврын чуулганы хаалтын хурлыг удирдахгүй байхыг санал болголоо. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь түүний сурталчилгаа болж байна гэж үзсэн байна.  Айсан бүхэнд аргал хөдөлдгийн адилаар Ардчилсан намынхан УИХ-ын даргыг хуулиар хүлээсэн УИХ-ын чуулган удирдах …