Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
28 June
Хөлийн есөн хурууг нь хөлдөөж насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгосон хүнд 2.6-хан жилийн ял оногдуулжээ
Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн ахлагч Э байлдагч С, Б, Н, Б нартай зүй бус харьцаж, нүцгэлэн цээж рүү нь ус цацаж, цэрэг тэлээгээр ороолгон зодож, өвлийн хүйтэнд гадаа хөл нүцгэн гүйлгэж тамласны улмаас байлдагч Б-гийн биед нөхөж баршгүй гарз хохирол учирсан билээ. Идэр есийн хүйтэнд гадаа хөл нүцгэн гүйлгэсний улмаас байлдагч Б-гийн хөлийн есөн хуруу хөлдөж, …
-
28 June
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хяналтын шатны шүүх хурал дахин хойшлогдлоо. Тэднийг шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт Улсын дээд шүүхэд болох байсан ч Т.Чимгээгийн өмгөөлөгч н.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгээд ирж амжаагүй учраас ийнхүү хойшилсон аж. Одоогоор шүүх хурал хэдий хугацаагаар …
-
28 June
Ал жазера мэдээллийн агентлаг авилгын эсрэг мэдээлэгч шагналыг авчээ
Лондон хотод болсон “Нэг дэлхий” мэдээллийн баярын арга хэмжээний үеэр “Авлигын эсрэг мэдээлэгч” шагналыг Ал Жазера мэдээллийн агентлаг авсан байна. Тус мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах мэдээний алба өмнө нь Малдив улсын өндөр албан тушаалтнуудын авлигатай холбоотой үйл ажиллагааны талаар мэдээлж байсан байна. Тухайлбал, Малдив улсын Ерөнхийлөгч Абдулла Еманы хулгай хийж, хахууль авч, мөнгө угааж байсныг олон нийтэд дэлгэн харуулжээ. Уг …
-
28 June
Төрийн албаны албан тушаалуудад томилогдохоор нэр дэвшсэн 225 хүний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 208, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 12, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж …
-
28 June
Шүүхийн архивын үйлчилгээг иргэдэд ойртууллаа
Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, “Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг …
-
28 June
Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтанд оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, …
-
28 June
Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэлд орж ирсэн байна
Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр …
-
28 June
Хятадын “Сэргэн мандалт” хэмээх хурдны галт тэрэг ашиглалтад орлоо
Хятадын Төмөр замын ерөнхий компаниас удирдан зохион бүтээсэн, бие даасан оюуны өмчийн эрхтэй, дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн “Сэргэн мандалт” хэмээх Хятадын хурдны галт тэрэг энэ сарын 26-нд Бээжингийн Өмнөд буудал өртөө болон Шанхайн Хунчяо өртөөнөөс хоёр зэрэг хөдөллөө. Энэхүү өдрийн 11 цаг 05 минутад, G123 дугаарт хурдны галт тэрэг Бээжингийн Өмнө өртөөнөөс алгуур хөдөллөө. Энэ бол Хятадын “Сэргэн мандалт” хэмээх …
-
28 June
Ус нөхөх хүнс
Зуны халуун өдөр хөлс их гардаг учир ус нөхөх нь хүмүүсийн анхаарах хэрэгтэй асуудлын нэг юм. Хөлсөөр их хэмжээний ус гадагшилдаг бөгөөд зохих хэмжээний натри, кали, кальц зэрэг эрдэс бодис болон бичил витамин, өөхөн хүчил зэрэг хүний биед чухал шаардагдах элементүүд гадагшилдаг. Иймээс зуны улиралд ус нөхөхийн зэрэгцээ шим тэжээл нөхөхийг анхаарах нь зүйтэй. Ус нөхөх хүнсийг танилцуулъя. Нэг. Ногооны …
-
28 June
Олон улсын ажиглагчид: Залуучууд саналаа өгөхдөө хойрго хандахад сурталчилгаа нөлөөлсөн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Олон улсын сонгуулийн ажиглалтын хороо нь ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, ЕАБХАБ-ын Парламентын ассемблей болон Европын парламентын хамтарсан үйл ажиллагаа явуулдаг аж. Олон улсын ажиглагчдын хороо нь гадаадын 30 улсаас ирсэн 66 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд үүнд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн …
-
28 June
“Гутаан доромжилсон нөхцөл байдал, худал эвлүүлэг хэрээс хэтэрсэн”
Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд болон түүний сонгуулийн штабаас санал хураалтын дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нэр дэвшигч М.Энхболд сонгуульдаа идэвхтэй оролцож, түүнд итгэл хүлээлгэсэн дэмжигч, сонгогчиддоо талархсанаа илэрхийлэв. Мөн сонгуулийн үр дүн эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ямар ч цаг үед улс орныхоо эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах асуудалд анхаарал хандуулж ажилласаар байна гэдгээ …
-
28 June
Nikkei: Монгол Улс түүхэндээ анх удаа дахин санал хураалт явуулахаар боллоо
Даваа гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч ялалт байгуулахад шаардлагатай олонхын санал авч чадаагүй учир Монгол Улс түүхэндээ анх удаагаа сонгуулийн санал хураалтыг дахин явуулахаар боллоо. Монголын СЕХ-ноос гаргасан урьдчилсан дүнгээс үзвэл, сөрөг хүчний АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга 1.3 сая гаруй сонгогчийн 500 мянгынх нь саналыг авснаар тэргүүлсэн байна. Хуульд заасны дагуу хоёр долоо хоногийн …
-
28 June
Х.Баттулгын балгийг шүүх нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, өдгөө бараг ялалтын хундага тулган суугаа Х.Баттулгын балгийг шүүх хурал пүрэв гаригт болох аж. Бидний сайн мэдэх “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт нэрийн дор өчнөөн сая ам.доллар авчихсан гэх Х.Баттулгын туслах байгаад сүүлдээ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг цагдан хорьж шалгасан. Ийнхүү өдгөө Ерөнхийлөгч болохдоо …
-
28 June
ХОМ-ийг энэ долоо хоногт багтааж мэдээлнэ
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ жил бүр Авлигатай тэмцэх газарт мэдээлэх үүрэг хүлээдэг. Өмнөх жилүүдэд АТГ-аас ХОМ-ийг эхний улиралд багтаан мэдээлдэг ч энэ жил огт мэдээлээгүй байгаа юм. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “ХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14-ийн 1-т ХОМ-ийг тухайн оны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл