Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 27 June

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, …

  • 27 June

    С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад дахин буцаалаа

    МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар  тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн  байгууллага тогтоосон. Уг хэргийг  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн …

  • 27 June

    СЕХ: Хоёр дахь санал хураалтын зардал 7.2 тэрбум төгрөг болно

    Сонгуулийн Ерөнхий хорооноос   дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ  “1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Өчигдөр буюу санал өгөх өдөр 27 хүн нас барсан. Мөн түр хасалт хийлгэсэн 44 мянган сонгогч байсан. Үүнээс 3388 сонгогч өөрийн хэсэгтээ санал өгсөн. Улсын хэмжээнд сонгуулийн …

  • 27 June

    Даатгалынхныг өөгшүүлж болохгүй

    Монгол Улсад  эдүгээ эрсдэл үүрэлгүйгээр ашиг олж байгаа салбар бол даатгал.   Энэ салбар хувийн хэвшил рүү шилжсэнээр  байшингийн булан тохой бүрт даатгалын компаниуд  байгуулагдсан.  Борооны дараахь мөөг  шиг л.   Даатгалын тухай хууль  1997 онд шинээр батлагдахад  ердөө  өсөн аж ахуйн нэгж  Сангийн сайдаас үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрөл авсан байдаг бол эдүгээ  энэ тоо 26 болсон байх жишээтэй.  Тэр үед   даатгалын …

  • 27 June

    “Рио Тинто” Монголд дараагийн Оюутолгойг хайна

    Олон улсын уул уурхайн мэдээллийн “Mining” цахим хуудсанд ийм нийтлэл гарчээ. Уул уурхайн аварга том “Рио Тинто” корпораци өөрийн салбар болох Канадын “Turquoise Hill” компанийн хамт гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ уурхайг олохоор эрдсээр баян Монголын говьд дахин хайж байна. Өнгөрсөн сард Хятад, Оростой хиллэдэг далайд гарцгүй Монгол Улс Олон улсын валютын сангаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” авсны дараа газар нутгийнхаа …

  • 27 June

    Зам тээврийн сайд асан А.Гансүхийг пүрэв гаригт шүүнэ

      Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг энэ сарын 29-нд буюу ирэх пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ. Түүний хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ. Улмаар давж заалдах шатны шүүх …

  • 27 June

    Долдугаар сард болох үйл явдлын товчоон

    Долдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 10-ны хооронд “Булган хөгжил-Энэ биш сан”, Булган аймаг, БОАЖЯ хамтран Сайхан сум Өрмийн цагаан нуур, Дондогийн Булагт зохион байгуулна. Долдугаар сарын 05-нд Монголын Хоршоологчдын өдөр тохионо. Долдугаар сарын 06-нд Сонгуулийн тухай хуулийн дагуу анхан шатны сонгуульд оролцож санал тоологдсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх …

  • 27 June

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө …

  • 27 June

    Улсын хэмжээнд сонгуулийн ирц 66.54 хувьтай явагдлаа

    Монгол улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль улсын хэмжээнд сонгогчдын санал хураалтын ирц 66.5 хувьтай байсан юм. Ирц хангалттай байсан ч нэг дэвшигчдийн хэн  ч саналдаа өгсөн нийт сонгогчийн 50+1 хувийн саналаа авч чадсангүй. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулиар “Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн …

  • 26 June

    Д.Амарбаясгалан: АН-ынхан дотоод будлиан, үймээнээ нийгэмд халдаах гэж оролдож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай  холбогдуулан АН-ын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, иргэдийн сонголтод нөлөөлөх зорилготой гүтгэлэг бүхий мэдээллийг олон нийтэд түгээж байгаа талаар МАН-  ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. –       Нэгдүгээрт,  Эрх барьж буй МАН СЕХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа мэтээр ойлгуулах оролдлогыг АН-ынхан хийж буйд харамсч байна.  СЕХ-ны …

  • 26 June

    Сонгуулийн санал хураалт дуусахад ХОЁР ЦАГ үлдлээ

    Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад хоёр  цаг үлдлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар эхэлсэн сонгуулийн ирц  улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар 45.57  хувьтай байсан. Ер нь ирц муу байгаа гэдгийг СЕХ-ны дарга мэдэгдсэн. Тиймээс иргэд, сонгогчид та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ингэснээр бид Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөө сонгох юм. Г.Нараа

  • 26 June

    ЦЕГ:Цагдаагийн албан хаагч нэр дэвшигчдийн аль нэг талд ажиллаж байна гэсэн тохиолдол гараагүй байна

    Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар  дөнгөж сая  мэдээлэл хийлээ. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа П.Батбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан байна. Ерөнхийдөө бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна. Нийт ажиллаж байгаа сонгуулийн санал авах байрыг бид 7 хоногийн …

  • 26 June

    Сонгуулийн санал хураалт дуусахад ДӨРВӨН ЦАГ үлдлээ

      Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад дөрвөн цаг гаруйн хугацаа үлдлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар эхэлсэн сонгуулийн ирц 12.00 цагт 21.3 хувьтай байсан. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн ирцийн ээлжит мэдээллийг 18.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэх юм. Ер нь ирц муу байгаа гэдгийг СЕХ-ны дарга мэдэгдсэн. Гэхдээ гадаа халуун байгаа нь ирцэд нөлөөлж байж болзошгүй. …

  • 26 June

    Завьт эргүүлийн бүрэлдэхүүн 3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварлаа

    Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд …

  • 26 June

    Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Цагдаагийн байгууллага энэ сарын 23-ны 09:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг …