Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. “Насны хишиг”-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
22 June
Солонгосын иргэн Ю Ван Сү С.Ганбаатарт 50 сая вонн өгсөн гэдгээ нотоллоо
Өчигдөр МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын Солонгос улсын иргэнээс 50 сая вонн авсан тухай мэдээлэл гараад байгааг хэлсэн байна. Улмаар энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй хэмээн мэдэгдсэний дагуу …
-
22 June
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус, Их …
-
21 June
Хойд Солонгост 17 сар хоригдсон америк оюутан гэртээ ирээд нас барлаа
Хойд Солонгос улсад ухуулах хуудас урсан гэх асуудлаас болж чанга дэглэмтэй, хорих лагерьт 15 жилийн хорих ял сонссон Америк оюутан саяхан магадлангаар суллагдаж гэртээ харьсан билээ. Гэвч гэртээ хариад нэг их удалгүй таалал төгссөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Отто Уормбир Умардын шоронд 17 сар хоригдож, сүүлийн саруудад комын байдалтай байсан байна. Тиймээс Америкд авчирмагцаа Цинциннатигийн эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч удалгүй нас …
-
21 June
Хот өөрөө үнэт цаас гаргах эрхтэй болно
Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсан билээ. Иргэдээр …
-
21 June
Харилцаагаа хэрхэн сайжруулах вэ
Хүний амьдралын салшгүй чухал хэсэг бол харилцаа билээ. Бусадтай харилцах харилцаа тань ямар байхаас шалтгаалж амьдрал тань хэр зэрэг өгөөжтэй, үр дүнтэй байх эсэх нь ихээхэн шалтгаалдаг. Ихэнхдээ хүмүүсийн амьдрал ганцаардмал, гунигтай байдаг нь эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа байгуулах, түүнийгээ арчлан тордох тал дээр сул байдагтай нь холбоотой байдаг. 1. Бусдад үйлчилж сураарай Хүмүүс бардам хүнтэй бус харин даруу хүнтэй …
-
21 June
С.Батболд:Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог
Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг …
-
21 June
Г.Батбаяр: Мөнхийн найз гэж байдаггүй, харин мөнхийн эрх ашиг л гэж бий
Бидний нүдний өмнө болоод өнгөрсөн нэгэн явдлыг эргэн санацгаая. Нэг нь Монгол Улсын төрийн сайд. Бүр тодруулбал, Монгол Улсын Хууль зүйн сайд. Нөгөө нь насанд хүрээгүй охин. Тэд хоорондоо амрагийн холбоотой байсныг охин мэдэгдэв. Ингээд л төрийн сайд хүн насанд хүрээгүй охинтой учир ургуулсан гээд асуудал үүснэ биз дээ. Гэтэл энэ бүгд нь сайдыг унагахаар төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа байж. …
-
21 June
Forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр дамжуулан иргэд хуулийн төсөлд саналаа өгөх боломжийг танилцууллаа
Улсын Их Хурлын Тамгын газар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас өнөөдөр (2017.06.22) хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдэвт мэдээлэл өгөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав. “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газартай хамтран “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх …
-
21 June
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд …
-
21 June
ОXУ-д “Төгрөг”-ийн тухай сонирхолтой баримт бүхий ном хэвлэжээ
Манай улсын 1916-1983 онуудад хойд хөршдөө хэвлүүлж байсан мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар сонирхолтой түүхэн баримт бүхий ном 2016 онд Москва хотноо хэвлэгдэн гарчээ. ««Русские» монгольские банкноты и облигации 1916-1983 гг.» нэртэй уг номыг зохиогч ОХУ-ын «Гознак» хувьцаат компанийн хэвлэлийн албаны ерөнхий захирлын туслах Н.М.Никифорова Монголбанкны урилгаар манай оронд ирээд байна. Тэрээр Монголбанкны ажилчдад өөрийн номоо танилцуулж, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэн …
-
21 June
Санал тоолох төхөөрөмж худалдан авахаар санаархсан хэрэгт 3 хүнийг шалгаж байна
Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг АНУ-аас худалдан авахаар санаархсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, нэр бүхий гурван хүнийг сэжигтнээр татан, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Монгол Улсын иргэн санал тоолох төхөөрөмжийн үнийн саналыг авахаар АНУ-ын “Доминион вөүтинг системс” компанид хандсан талаар өмнө нь Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж байсан. Тус компани бизнесийн байгууллага хэдий ч санал тоолох төхөөрөмжийг Монгол Улсын ямар …
-
21 June
Цоодолын Хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна
Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ? Дун цагаан шүдээ яралзуулсхийн инээчихээд Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ? Нэр зүс мэдэх ч нүүр тулж үзээгүй найрагч эгч танаа. Эр хүний “гуниггүй цэвэрхэн”-ийг магтан дуулсан ардын дуу Юндэн Гөөгөөгөөс хойш “дуу шиг сайхан” эр хүнийг дүрсэлж чадсан нэгэн шадыг …
-
21 June
Эрээн хотын тусламжаар Монгол Улсад бүтээн байгуулах төсөл албан ёсоор эхэллээ
Эрээн хотын орон сууцны барилгын товчоо, гадаад хэргийн алба болон төслийг бүтээн байгуулах барилгын аж ахуйн нэгж 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Өмнөговь аймгийн Сайншанд хотыг зорьсон байна. Талбайн засвар үйлчилгээ, шинэчлэл, замын гэрэлтүүлэг болон эм эмнэлгийн шинэчлэлийн төслийн тодорхой мэдээллийг Өмнөговь аймаг болон Сайншанд хотын холбогдох газартай нарийн байдлыг ярилцан албан ёсоор ажлаа эхлүүлсэн байна. Уг төслийг …
-
21 June
Улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймэр цурманд байна
Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Асч байгаа: Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл