Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн Ажлын алба (ОҮИТБС), Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын хооронд 2017 оны 06дугаар сарын 22-ны өдөр эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зураг ёслолд нэг талаас УУХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, нөгөө талаас ОҮИТБС-ийн …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
22 June
Манай орон аялал жуулчлалаараа алдартай Белиз Улстай диломат харилцаа тогтоохоор боллоо
НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг …
-
22 June
Онцгойгийнхонд 30 хоног цэнэгээ барьдаг гар утас гардуулан өглөө
Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын 133 гишүүн сэтгэлийн хандив цуглуулж түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулан гар утас бэлэглэлээ. Энэхүү гар утас нь мобиком, …
-
22 June
Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа
Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ 2017.06.22. Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад дөрөвхөн хоног үлдэж, Үндэсний их баяр наадам хаяанд ирчихээд байгаа энэ үед Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдоржид хууль бус хурал зарлаж бөхчүүдийг талцуулж, нийгмийн бухимдлыг дэвэрээж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. …
-
22 June
Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олголоо. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, …
-
22 June
Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.06.21) ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидиговыг хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны албаны хүмүүс байлцлаа. Мөн …
-
22 June
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан. Гэвч шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням …
-
22 June
Ажлын байраа гаднынханд алдсан Солонгосчууд жагсч эхэллээ
Өчигдөр Өмнөд Солонгос Улсын нийслэл Сөүл хотын төвд барилгын салбарын 8000 гаруй ажилчид эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Тэд барилгын компаниудыг солонгос хүмүүсийг ажиллуулах, гадаадын хууль бус хүмүүсийг ажиллуулахаа зогсоохыг шаардсан байна. Мөн компаниудыг хуулиар зөвшөөрсөн тоо хэмжээнийхээ дагуу гадаад иргэдийг ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавихыг Засгийн газраасаа шаардсан байна. Өчигдөр эхэлсэн жагсаал өнөөдөр хоёр дахь өдөртөө үргэлжилж байна. Жагсагчид “Солонгос хүнийг …
-
22 June
Монгол иргэдээс 13 тэрбум төгрөг залилсан АНУ-ын иргэнд 15 жилийн ял оноов
Монгол Улсын 20 гаруй иргэнээс “Уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ” гэх нэрийдлээр 13 тэрбум төгрөг залилсан гэх АНУ-ын Марита гэгчид холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өндөрлөлөө. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4, 166.1.3 дахь хэсэгт зааснаар А.Р.Марита, Ц.Цэдэн нарт, мөн хуулийн тусгай ангийн 260.1 дэх хэсэгт зааснаар Л.Бадарч , мөн …
-
22 June
Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн хар тамхины хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас “Colors” хамтлагийн хөгжимчин 21 настай залуу унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гардаг өдөр “Colors” хамтлагийнхан болон бусад нэр бүхий 21-28 насны 10 залуу, нэг эмэгтэй тухайн байранд байх УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Хүлэгтийн гэрт хамтдаа хоносон байдаг. Уг хэргийн цагдаагийн …
-
22 June
Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг бий болно
Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд 10 жишиг өрхийн эмнэлэг барих юм. Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн дагуу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, …
-
22 June
Хоёр тэрбум юанийг барилгын компаниудад хувааж “өгнө”
БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг барилгын салбарт зарцуулахаар болсон. Засгийн газрын хуралдаанаар тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Тэгвэл хоёр тэрбум юанийг хэрхэн зарцуулах талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Хотын дарга С.Батболд нар дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ …
-
22 June
Э.Ганхүү: Наадмын төсвийг өмнөх оныхоос нэмээгүй, бас хасаагүй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Жил жилийн наадмын төсөв анхаарал татаж, хэл ам дагуулдаг. Энэ жил төсөв санхүүгийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээлж байгаа. Ийм үед батлагдсан Үндэсний баяр наадмын төсөв хэдэн төгрөг вэ? -Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад Засгийн газар, Сангийн яамнаас өмнөх оны наадмын зардал төсвөөс нэмэгдүүлэхгүй, …
-
22 June
Хар тамхины хэрэгт цагдаагийн хурандаа, ахмад цолтой хоёр хүнийг шалгаж эхэлжээ
Хар тамхины эсрэг байх ёстой хууль хяналтынхан тэр дундаа төрийн цагдаа нар хар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө төрийн цагдаа хар тамхи хэрэглээд машиндаа мансуурсан байдалтай байхад нь Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч Билигсайхан гэгч хар тамхи бусдад худалддаг төдийгүй, өөрөө ч хэрэглэдэг байсан талаараа мэдүүлсэн байгаа …
-
22 June
Дэлхийн тайзнаа “Монгол Сонгодог”-ийг хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирлээ
Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны романсын төрлийн Тэргүүн байрын шагналт, ари-ны төрлийн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ. МУГЖ Г. Ариунбаатарыг эх орондоо ирэхэд нь гэрийхэн болон “Сүлд” чуулганы хамт олон хүлээж авсан юм. Монголын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл