2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болж, зогсонг байсан ажил урагшиллаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
3 May
Э.Бат-Үүлийн хүүгийн тарьсан “балаг”-ийг “Бэрэн” групп хариуцах уу?!
Өчигдөр Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэх үеэр Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нараас хариуцлага нэхэж “Амьдралаа буцааж авмаар байна”, “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай гэрээний үүргээ биелүүл” хэмээн эсэргүүцэж жагсаал хийлээ. Энэ үеэр тус намын нарийн бичгийн дарга О.Магнай иргэдтэй уулзаж санаа бодлоо илэрхийлэх гэсэн …
-
3 May
Монгол Улсыг найдвартай эрчим хүчээр хангахад УЦС хэрэгтэй
Усан цахилгаан станц барих нь байгаль орчинд төдийгүй усны төвшин буурч тэнд амьдарч байгаа иргэд, ан амьтанд халтай гэсэн яриа сүүлийн үед гарах болсон. Тиймээс Дэлхийн банк, БОАЖЯ. Эрчим хүчний яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, аймгуудын усны ай сав газрын мэргэжилтнүүд, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө орУулалтыг дэмжих төслийн хамт олон, сэтгүүлчдийн баг баруун …
-
3 May
Эрх чөлөөгөө хамгаалахын тулд оюун санаагаа хурцлахыг хүн бүрт уриалж байна
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Юнеско-ийн ерөнхий захирал Ирина Боковагаас ирүүлсэн илгээлт Эгзэгтэй цаг үеийн хурц оюун ухаан – Энэ бол 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн сэдэв юм. “Мэдээллийн эрх чөлөөнд хаа сайгүй заналхийлж буй шинэ дэлхий ертөнцийн аймшигт шуургыг зөвхөн тусгаар тогтнол, зан чанар, бодит байдал, сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайн шүүлтээр даван туулж чадна”. 1986 …
-
3 May
М.Энхболд:Сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай
Эрхэм сэтгүүлчид ээ, Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе. Чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн …
-
3 May
Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтворжуулах зорилтын хүрээнд Монголбанк 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг өөрийн эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ын мөнгөн урсгалаар санхүүжүүлжипотекийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголбанк 2016 оны 4 дүгээр улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна. Харин банкууд …
-
3 May
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгоход Сангийн яамнаас татгалзах зүйлгүй гэжээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.05.02/ хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хийсэн. Нийгмийн бодлого, …
-
3 May
Гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамж төлөхийн тулд заавал банк руу явах шаардлагагүй боллоо
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагаагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан. Тэгвэл тус зорилтын хүрээнд эхний ээлжинд гадаад паспортын үйлчилгээнд пос машиныг ашиглаж эхэллээ. Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банк руу явж, очер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй боллоо. Цаашид бүртгэлийн бүх …
-
3 May
НӨАТ-ын сугалаанд хожсон бол тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ илгээхийг анхаарууллаа
Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой. 1.500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. 2. 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой. Ингэхдээ …
-
3 May
Нострадамусын 2017 оны талаарх найман зөгнөл
Францын зөнч, эмч, физикч, одон орон судлаач, орчуулагч, зохиолч Мишель Дэ Нострадам буюу Нострадамусын зөгнөлүүд үнэнтэй хамгийн ойр гэж дүгнэдэг. 2001 оны есдүгээр сарын 11-нийг, Гитлерийн сэргэн мандалтыг, Трампын ялалтыг хүртэл тэрээр зөгнөсөн байдаг. Нострадамус 1503-1566 оны хооронд амьдарч байсан хүн. Гэвч тэрээр 2017 онд болох, болж байгаа үйл явцыг ингэж зөгнөн хэлж байжээ. 1.Хятадын сэргэлт Дэлхийн улс орнууд эдийн …
-
3 May
С.Эрдэнэ: Бид 2020 онд Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орон даяар намын шинэчлэлийг эхлүүлж шинэчлэлийн хүрээнд 21 аймаг есөн дүүргийн шинээр сонгогдсон намын дарга, ҮБХ-ны гишүүд, намын хорооны гишүүдийг батламжилсан. Тэрээр энэ сарын 1-ны өдөр Налайх дүүргийн Ардчилсан намын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Хурлыг нээж “Би намын даргын ажлыг аваад хамгийн түрүүнд намын шинэчлэлийг цаг алдалгүй эрчимтэй хийх ёстой юм байна гэж ойлгосон. Хэдийгээр 2016 онд …
-
3 May
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн баталлаа. Хөдөө аж ахуй, зам барилга, эрүүл мэнд, боловсролын салбарын 10 төсөлд хөнгөлөлттэй зээлийг зарцуулна. Энэ удаад “Аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах” төслийн хэмнэгдсэн хөрөнгөөр “Тосонцэнгэл-Улиастай” чиглэлийн 67 км …
-
3 May
Зүүдний тайлал Х үсэг
Х ҮСЭГ Хаалга Орж байна – Таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүй. Хаалттай хаалга – Учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй. Хавар Хавар ирлээ – Ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. Эрт хавар болж байна, эсвэл оройтон ирж байна – Сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно. Хавх Хавх тавьж байна – Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс …
-
3 May
Дэлхийн эзэн гэж өөрийгөө өргөмжилсөн Ромын папыг чичрүүлсэн Гүюгийн захидал
Энэ бол одоо болтол Ватиканы түүхийн музейд хадгалагдаж байгаа Монголын гуравдугаар их хаан Гүюгээс Ромын Папад илгээсэн төрийн бичиг билээ. Уг бичиг нь 20см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр сарачин /лере/ үсгээр бичсэн бөгөөд их хааны тамгыг цаасны уулзвар наалт бүхий бичээсийн төгсгөлд шунхаар дарсан байдаг аж. Гүюг хааны энэхүү төрийн бичиг Ватиканы түүхийн сан хөмрөгт байсныг 1920 …