Эрээн хотын орон сууцны барилгын товчоо, гадаад хэргийн алба болон төслийг бүтээн байгуулах барилгын аж ахуйн нэгж 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Өмнөговь аймгийн Сайншанд хотыг зорьсон байна. Талбайн засвар үйлчилгээ, шинэчлэл, замын гэрэлтүүлэг болон эм эмнэлгийн шинэчлэлийн төслийн тодорхой мэдээллийг Өмнөговь аймаг болон Сайншанд хотын холбогдох газартай нарийн байдлыг ярилцан албан ёсоор ажлаа эхлүүлсэн байна. Уг төслийг …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
21 June
Улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймэр цурманд байна
Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Асч байгаа: Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар …
-
21 June
Бөөр орлуулах эмчилгээнд 154 иргэн үнэ төлбөргүй хамрагджээ
Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий 7 эрүүл мэндийн байгууллага /Люкс диализ ХХК-ий “Люкс диализ клиник”, Хурилдуур ХХК-ны Эрин эмнэлэг, Интернейшнл медикал сентер ХХК-ий …
-
21 June
Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн хагалгааг 3 хүүхдэд амжилттай хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, …
-
21 June
Дэлхийд үнэлэгдсэн дуучин Г.Ариунбаатарын багш ярьж байна
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнээс гавьяат жүжигчин Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүлсэн. Мөн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ. Энэ цаг мөчид түүний багш гавьяат жүжигчин О.Ичинхорлоотой ярилцлаа. -Таны шавь дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр эх орныхоо нэрийг цуурайтуулж явна. Шавиараа бахархах, баярлах, хайрлах сэтгэлээр дүүрэн суугаа биз? -Тийм ээ. …
-
21 June
Хан-Уул дүүргийн усанд автсан айлуудад шуурхай тусаллаа
Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим айл усанд автжээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан арга хэмжээ авснаар олон айлыг үерт автах хүнд байдлаар авран, сэргийлж чадлаа. Одоогоор замын ус зайлуулах суваг шуудуу …
-
21 June
ОБЕГ:Голден парк 2 хотхоны автомашины граж усанд автасныг соруулав
Улаанбаатар хотод 2017.06.19-ний өдрийн 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл их хэмжээний усархаг бороо орсны улмаас орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 …
-
21 June
Монгол Улсын 285 сум утасгүй интернетэд холбогдлоо
Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг батлан үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум, суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна. Мэдээлэл харилцаа, …
-
21 June
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, …
-
21 June
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо өөрийн хөрөнгөөр зам барьж байна
Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд шинэ замтай болно Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалт бий. Гэвч энэ нь гэр хорооллын иргэдийн хувьд цаасан дээр бичсэн тунхагнаас өөрцгүй болсон. Өглөө гэрээсээ гарч шороон замаар туучсаар машинд дайруулчихгүй, айлын нохойд уруулчихгүй ажил, сургуульдаа ирнэ гэдэг амь өрссөн “тулаан”. Харин орой нь харанхуйд тэмтчиж, …
-
21 June
Налайх дүүрэг нэг наст хун цэцгэн мандлаар гэрлийн шонгоо чимлээ
Дэлхийн ихэнх метрополитан хотуудын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог жишгээр Налайх дүүрэг өнгө үзэмжээ сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тоосжилтийг багасгах зорилгоор Буян Налайх төвөөс Бөмбөрцөг хүртэлх зам дагуух 39 гэрлийн шонг нэг наст цэцгэн мандлаар чимлээ. Нэг наст цэцэг буюу хун цэцэг нь өндөр ба сортоосоо хамааран 10см-70см хүртэл өндөр ургадаг. Нэг наст хун цэцгийг эрт цэцэглүүлэхийн тулд хавар 2,3-р …
-
21 June
БНСУ-ын парламентын 23 гишүүн бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн гадаадад нуусан эд хөрөнгийг хураах хууль батлуулахаар болжээ
Өмнөд Солонгос улсын Их Хурлын 23 гишүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэжээ. Тэд хэвлэлийн хурлаар “Бидний 23 гишүүн хамтран хэн нэгэн хүний эх орондоо хууль бусаар олж улмаар гадаадын орнуудад гаргаж нуусан бүх хөрөнгийг олж илрүүлэх, хурааж авах, эх оронд нь буцаах тусгай хууль батлуулахаар боллоо. Бид энэхүү хуулийн төслийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн, удахгүй Их Хуралд өргөн барих болно. Хэрвээ энэ хууль батлагдвал хамгийн …
-
21 June
Өмнөд Солонгос улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэнэ
Өмнөд Солонгос улс 1990 онд анх удаа 2G хурдтай интернэтийг хэрэглэж байсан бол 2010 оноос өнөөг хүртэл 4G хурдтай интернэт хэрэглэж байна. Тус улс 2019 он гэхэд бүх нийтээрээ 5G хурдтай интернэт хэрэглэдэг дэлхийн анхны улс болох зорилго тавьжээ. Уг ажлын хүрээнд 5G интернэтийн өмнөх үе шат болсон 4,5G хурдтай интернэтийг 6-р сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн байна. …
-
21 June
90 минутын бичлэгтэй холбоотой шалгалтын материалыг прокурорт хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ. Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын …
-
21 June
С.Ганбаатарын “Мүүн”-ийн Солонгос эзнээс санхүүжилт авсан нууц бичлэг Солонгосын сайтуудаар цацагдаж эхэлжээ
С.Ганбаатарын “Мүүн”-ийн Солонгос эзнээс санхүүжилт авсан нууц бичлэг Солонгосын сайтуудаар цацагдаж эхэлжээ. Бичлэгийг дараах холбоосуудаас үзнэ үү. http://www.mgoon.com/play/view/6978923?auto=true http://share.pandora.tv/view/cdl9xnlapnq/54878584#38789910_new seen.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл