Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 26 May

    Ж.Эрдэнэбат:ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үр дүнгээ өгч эдийн засгийн эргэлт сайжирч байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга аа, эрхэм гишүүд ээ, Улсын Их хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу УИх-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хийх ээлжит мэдээллийг хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр …

  • 26 May

    Обамагийн зурагчин Дональд Трампад эхнэрээ хэрхэн хөтлөх талаар зөвлөгөө өгчээ

    Барак Обамагийн албан ёсны гэрэл зурагчин байсан Питер Сауза өөрийн твиттер хуудаснаа тэргүүн хатагтайг хэрхэн хөтлөх талаар зөвлөгөө өгчээ. Дональд Трамп Мелания нар сүүлийн айлчлалууд ихээхэн шуугиан тариад байгаа юм. Тэд айлчлалын үеэр хоорондоо хоёр удаа хөтлөлцөөгүй дүрс бичлэг ил болж тэднийг хоорондоо муудалцсан гэх ойлголтыг дэлхий дахинд төрүүлсэн. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн Цагаан ордон дахь 8 жилийн хугацаанд түүний албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж байсан Питер Сауза ингэж дүгнэжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 26 May

    Дональд Трампын хүргэн шалгагдаж эхэллээ

    Холбооны мөрдөх товчоо Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийг шалгаж эхэлсэн байна. Жаред Кушнер нь Трампын ахлах зөвлөх бөгөөд сонгуулийн үеэр ОХУ-тай холбоотой байсан эсэх асуудлаар шалгагдаж байгаа аж. Гэхдээ Жаредыг ямар нэг хэрэгт буруутгаж, сэжиглэн шалгаж байгаа явдал биш гэж NBC мэдээлсэн байна. Жаред 2016 онд ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляк тэргүүтэй хүмүүстэй уулзалт хийсэн. Энэ нь шалгагдах үндэслэл болсон …

  • 26 May

    Монголын эдийн засагт “ногоон гэрэл” аслаа

    Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өчигдөр Сангийн яамнаас хэвлэлийн хурал зарласан юм.  -Одоо хэрэгжүүлэх гэж буй уг хөтөлбөр хэрэгжснээр манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ? Сангийн  сайд Б.Чойжилсүрэн: –Та бүхэнд өмнө мэдээлж байснаар Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай …

  • 26 May

    “Багшийн нийгмийн баталгаа, хөгжил” форум болно

    “Багшийн нийгмийн баталгаа, хөгжлийн тухай” хуулийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилгоор “Багшийн нийгмийн баталгаа, хөгжил” форумыг зохион байгуулах гэж байна. 5 дугаар сарын 27-ны бямба гарагт Соёлын төв өргөөнд болох форумд УИХ, Засгийн газрын гишүүд, салбарын яамны удирдлага, хотын …

  • 26 May

    “АСУУДАЛ ШИЙДЭЛ” зорилтот нэвтрүүлэг-“БООМТ ХОТЫН ХӨГЖИЛ” /бүрэн эхээрээ/

    АСУУДАЛ ШИЙДЭЛ” зорилтот нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа “БООМТ ХОТЫН ХӨГЖИЛ” сэдвийг хөнджээ. Монгол улсын эдийн засагт уул уурхай, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох нь манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна. Гэтэл өнөөдөр боомт хотууд газар дээрээ ямар байдалтай, төр ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар үзэгч та бүхэнд дэлгэн үзүүлэхийг зорьсон байна. Эх сурвалж: zindaa.mn  

  • 26 May

    С.Молор-Эрдэнэ философичтой санал нийлэхгүй байна /үргэлжлэл/

    “С.Молор-Эрдэнэ философичтой санал нийлэхгүй байна” нийтлэлийн өмнөх хэсгийг энд дарж уншина уу.   Түүхийн талаар дэмийрсэн нь Түүх гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааныг энэ хүн ганцаараа мэдэх юм гэнэ ээ. Би түүхтэй, чи түүхгүй гэж ард түмнүүдийг ангилж хувааж болдог юм гэнэ дээ. Бас түүхийг бичдэг юм гэнэ ээ. Түүхийг бичдэг гэж бүү андуур. Түүхийг аль ч улсад хэн ч …

  • 26 May

    Их засварт байсан троллейбуснуудыг үйлчилгээнд гаргалаа

    Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазад их засварт байсан троллейбуснуудыг хүлээлгэж өгөх арга хэмжээ энэ сарын 24-нд болж өнгөрлөө. Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус …

  • 26 May

    НМХГ:Эх үрсийн баяраар бэлэг сонгож авахдаа хаяг шошго, хугацааг нь сайтар анхаарч авахыг анхааруулж байна

    МХЕГ-ын даргын 2017 оны 01/27 тоот удирдамжийн хүрээнд НМХГ-аас Эх үрсийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн 9 дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн …

  • 26 May

    Д.Ганбат: Монгол Улс, БНЧУ-ын тээврийн хамтын ажиллагаа нь эдийн засгийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой

    Бүгд Найрамдах Чех Улс хуучин Чехословак Улс байхад Монголын олон оюутан тус улсад боловсрол эзэмшиж, тээврийн салбарт Кароса загварын автобус ашиглаж байсан гээд олон жилийн уламжлалт харилцаа дахин сэргэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны дэд сайд Мартин Смолектай санал солилцож, Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гролловатай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг …

  • 26 May

    Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж эхэллээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан. Тэгвэл тус компанийн байшин барих гэж ухсан газрыг нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ. Нөхөн сэргээх ажлыг “Аялжуул” ХХК-иар гүйцэтгүүлж байгаа бөгөөд газрыг тэгшилсний дараа мод тарих зэрэг арга хэмжээ авах аж.

  • 26 May

    Улстөр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргах ёстойг санууллаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр гишүүдээс статистик бол мэдээллийн системийн амин сүнс. Статистикийн мэдээлэл буруу байвал Монгол Улсын бүх ажил буруу тийшээ хазайна. Иймд улс төр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргах ёстойг захиж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа …

  • 26 May

    Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Элчин сайд Л.Пүрэвсүрэнг Ц.Элбэгдорж дахин Элчин болголоо

      -Монголын дипломат албанд шившигт явдал боллоо-   Гадаад хэргийн сайд асан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг өчигдөр орой УИХ-аас Швейцарьт суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Хуулиараа Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аас тэднийг батлах, эс батлахыг шийддэг. УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг ямар ч шийдвэрийг батлаад гаргах хэмжээний тийм хүчтэй бөгөөд МАН-ын удирдлагатай …

  • 26 May

    ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ

    -Эдийн засагт ногоон гэрэл аслаа- УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч энгийн тасагт шилжсэн. Одоо эдгэрэх ёстой” гэж зориуд онцолж байлаа. Үнэхээр ч 2011 онд хурдаараа дэлхийд тэргүүлж, өсөлт нь 17 хувь хүрч байсан Монголын эдийн засаг АН засагласан дөрөвхөн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв. Жилдээ л дөрвөн …

  • 26 May

    Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой эмнэлэг баригдана

    Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн Барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй хийх гэрээнд  2 тал гарын үсэг зурж, баталгаажууллаа. Гэрээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр 150-200 ортой, 7-8 төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх,  жилд дунджаар …