Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 25 May

    Данийн цагдаагийн газраас Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Раг нэг сарын дотор БНСУ-д хүлээлгэн өгөхөөр болжээ

         Өмнөд Солонгос Eлсын экс _рөнхийлөгч Пак Гын Хетэй хамт авлигын хэрэгт шалгагдаж буй бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Ра эдүгээ Дани Улсад түр саатуулагдаад байгаа билээ.     Тэгвэл Дани Улсын Цагдаагийн газраас Жонг Ю Раг өнөөдрөөс эхлэн нэг сарын дотор эх оронд нь хүлээлгэж өгөх болсон тухайгаа албан ёсор мэдээлжээ.     Түүний нэр дээр Солонгос …

  • 25 May

    Сонголтоос шалтгаалсан ирээдүй

    Монголчууд бид эх орноо олон улсад төлөөлөх тав дахь Ерөнхийлөгчөө сонгох чухал цаг үе  хаяанд ирээд байна. Энэ сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд иргэн та саналаа өгөхдөө гэр бүл найз нөхдийнхөө бодлыг дагах, сэтгэл хөөрлөөр шийдэх бус нэр дэвшигчдэд жинхэнэ шалгуур тавьж сонголтоо хийх эсхиэс тань  хамаарч улс эх орны ирээдүйн амьдрал шийдэгдэх юм. Энэ шалгуурын хамгийн …

  • 25 May

    Монгол инженерүүд ТВС-2МС нисэх онгоц угсрахаар судалгааны ажлаа эхлүүллээ

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Царцаа ногоон” буюу АН-2 нисэх онгоцны шинэчилсэн загвар болох ТВС-2МС “Чингис хаан” нисэх буудалд газардсан талаар ИНЕГ-аас мэдээлэв. АН-2 онгоцыг 20 дугаар зуунд монголчууд уг онгоцыг хүн тээвэрлэх, шуудан зөөх болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан юм. Тухайн үед Монголчууд жилд 18-20  АН-2 онгоцонд их засвар хийдэг байжээ. Тиймээс энэхүү туршлагаа үндэслэн шинэчилсэн загварыг нь Монголд угсрах бүрэн боломжтой хэмээн …

  • 25 May

    ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ

    МЭДЭГДЭЛ Сүүлийн үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тагнуулын байгууллагын харьяаллын “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулийг батлахад хассан мэтээр буруу ташаа мэдээлэл гарах боллоо. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга /2015 он/-д 19.1 /Эх …

  • 25 May

    Х.Бат-ундрал: Ээж ээ, хүү нь дахиж таныхаа нулимсыг үзэхгүй ээ

    “Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм.” “Guys 666” …

  • 25 May

    Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох хяналт шалгалт хийнэ

    Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ. Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар …

  • 25 May

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө. 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард 4, 8 …

  • 25 May

    Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ

    Монгол төрийн бодлого шийдвэрийг үл тоодог, хууль зөрчин газар эзэмшдэг, эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашигладаггүй даварсан баячуудын үнэн төрхийг илчилсэн хоёр ч үйл явдал өчигдөр БОАЖЯ-нд болов. Тодруулбал, төрийн бодлого шийдвэрийг үл тоож өөрийн эрх ашгаа хамгаалуулахын тулд удирддаг сургуулийнхаа оюутнуудыг жагсаан эсэргүүцэл илэрхийлсэн “Энигма” компанийн бусармаг үйлдэл, цаашлаад Дархан цаазат газар аялалын зориулалтаар газар авсан атлаа газар ухан барилга …

  • 25 May

    Т.Бум-Эрдэнэ: Нийгмийнхээ учрыг сайн олоогүй залуу үе л хохирогч болж байна

    “Cinema Awards” наадмаас “Үргээлэг-2” киногоор  шилдэг зохиолчийн  шагнал хүртсэн Т.Бум-Эрдэнэтэй ярилцлаа. -“Үргээлэг-2” уран сайхны киногоор шилдэг зохиолчийн  шагнал хүртлээ. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач? -Энэ миний өөрийн бодож байсан шаналал. Зохиолоо бичихдээ хоёр саруйн хугацаа зарцуулсан. “Үргээлэг 1” кино маань гараад нилээн өндөрлөгт хүрсэн болохоор тэр нэр хүндийг нь унагачихгүй юмсан гэж бодож өндөр хариуцлага оногдсондоо. Зохиол дээрээ ажиллахдаа хүний дотоод …

  • 25 May

    Д.Ганбат: Зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэд шуурхай хүргэх зорилгоор өнөөдөр Зам тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөгт ИНЕГ, “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Автотээврийн үндэсний төв”, Зам, тээврийн хөгжлийн төв болон Далайн захиргаа, бусад  төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яам нь …

  • 25 May

    Монгол Улсын өрийн 66.5 хувь нь гадаад, 24.5 хувь нь дотоод өр байна

    Монгол Улсын өрийн 8.9 хувь нь Засгийн газрын баталгаа байна Монгол Улсын өрийн үлдэгдэл 2016 оны эцэст 22.2 их наяд төгрөг байсан бол 2017 оны I улирлын эцэс гэхэд 20.9 их наяд төгрөг болсон байна. Үүнээс 66.5 хувь нь буюу 13.9 их наяд төгрөг нь гадаад өр, 24.5 хувь нь дотоод өр, 8.9 хувь нь Засгийн газрын баталгаа болохыг Сангийн дэд …

  • 25 May

    Г.Ганбаяр Боловсролын дэд сайд болно

      УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигд­рийн хуралдаанаар Боловсролын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар то­ми­лохыг дэмжсэн. Түү­нийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжих нь тодорхой. Тэгвэл Ё.Отгонбаярын оронд БСШУС-ын дэд сайдын суудалд МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр томилогдохоор болжээ. Учир нь тэрээр өмнө нь энэ албан тушаалд өрсөлдөж байсан аж.

  • 25 May

    Хүн барьцаалсан М-д долоон жилийн хорих ял оноов

    М гэгч нь 16 настай Б-д цаасны хутга тулгаж, ам, гар, хөлийг нь хүлэн “Хажууд чинь тэсрэх бөмбөг тавьсан, хөдлөх юм бол тэсэрнэ шүү” гэж амь биед нь заналхийлж, түүний аав руу утсаар ярьж 80 сая төгрөг нэхэн болзол тавьж, насанд хүрээгүй хүнийг барьцаалсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс М-д …

  • 25 May

    Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь сайд асан Н.Батцэрэг байжээ

    -Байгаль орчин, аялал жуулчлалын яам Соёмботой уулын газрыг ухсан компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааг нь зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлыг хийх үүргийг өгчээ-  Өнгөрсөн хоногт олон нийтийн сүлжээгээр Зайсанд байрлах Соёмботой уулын бэлд нэгэн аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл тархсан. Тухайн үед дээрх аж ахуйн нэгж хэний эзэмшилд байдаг, хэн гэгч эрх мэдэлтэн газар ашиглах …

  • 25 May

    Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх сард АНУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Мянганы сорилтын корпораци, Энх тайвны корпусын удирдлага болон Конгрессийн гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Мөн Монгол-Америкийн IV бизнес уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, АНУ-д амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзах юм. Манай улс …