Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 25 May

    Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь сайд асан Н.Батцэрэг байжээ

    -Байгаль орчин, аялал жуулчлалын яам Соёмботой уулын газрыг ухсан компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааг нь зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлыг хийх үүргийг өгчээ-  Өнгөрсөн хоногт олон нийтийн сүлжээгээр Зайсанд байрлах Соёмботой уулын бэлд нэгэн аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл тархсан. Тухайн үед дээрх аж ахуйн нэгж хэний эзэмшилд байдаг, хэн гэгч эрх мэдэлтэн газар ашиглах …

  • 25 May

    Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх сард АНУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Мянганы сорилтын корпораци, Энх тайвны корпусын удирдлага болон Конгрессийн гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Мөн Монгол-Америкийн IV бизнес уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, АНУ-д амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзах юм. Манай улс …

  • 25 May

    Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлээд байна

    Засгийн газрын  ээлжит хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм. Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход нь туслах …

  • 25 May

    Дарханы дулааны цахилгаан станцын шинэчлэлд нэмэлт хөрөнгө шаардлагатай

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрчим хүчний үр ашиг” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Нэмэлт зээл болон гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Дэмжсэн тохиолдолд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж …

  • 25 May

    Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа

    Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Энэхүү зээлийн хүү хоёр …

  • 25 May

    Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

    Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 28-ны өдрийг дуустал Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор …

  • 25 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 25-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Намяанжүгийн 31, 41-р байр, Консулын 18, 19, 20-р гудамж, Амела цэцэрлэг, Экспресс хэвлэх үйлдвэр, Идэр ДС, Бэрэн, Макс импекс, Кэй энд Ти констракшн, Монхан трейд, Баян хайрхан трейд, Ёл хангай, …

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: 25-26-нд ихэнх нутгаар халж, цаашдаа салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 мер хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын …

  • 24 May

    С.Молор-Эрдэнэ философичтой санал нийлэхгүй байна

    Германы ард түмний суут хүү, яруу найрагч Гёте “Усан тэнэг юмуу, ухаан цэцэн хүмүүс бусдад гай чирч авчирдаггүй. Харин хагас тэнэг юмуу, хагас ухаантай хүн л хор уршиг тарьдаг” гэж болгоомжлуулсан байдаг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр элгэн түмэн, эцэг эх, өвөг дээдэс, удам судар, ивээлт соёл, эх түүх, эх орондоо хар буруу санаж явдаг, үгүйсгэгчийн сэтгэлгээтэй, эс …

  • 24 May

    Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьж, Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын …

  • 24 May

    Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, Инчеон хотоос Инчеон хотын …

  • 24 May

    Ц.Мөнх-оргил: Ц.Элбэгдорж ШХАБ-ын хуралдаанд ажиглагчаар оролцохоор төлөвлөж байна

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 23-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлал болон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын үр дүнгийн талаар Сайд Ц.Мөнх-Оргил танилцуулж, Гадаад харилцааны сайдын хувиар Европын холбоонд …

  • 24 May

    Д.Ганбат: Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлууд ирэх сараас эхэлнэ

    -Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш үргэлжилнэ- Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ …

  • 24 May

    Эрдэнэзуугаас бурхан хулгайлсан этгээдүүдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ. Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн …

  • 24 May

    НЗДТГ-ын байрны гадна бие зассан гадаадын хоёр иргэнийг 15 мянган төгрөгөөр торгожээ

      Улаанбаатар хотын төв талбай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна талд ил задгай бие зассан гадаадын хоёр иргэнийг тус бүр 15000 төгрөгөөр торгожээ. Зөрчил гаргагч нар “Тэр өдөр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн. Хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт …