Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 19 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 19-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 3-р хороо 12-р хорооллын 1-3, 5, 9, 10, 13, 47, 55, 56, 58, 59, 3А, 5А, 6А, 7А, 8А, 11А, Б байр, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, ХХААЯ, СЭЗДС, СЭЗДС-ийн …

  • 19 May

    Тэрбум төгрөгний саналаас татгалзаж эх орондоо үнэнч үлдсэн М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая

    Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилга олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189-р ангийн захирагчийн орлогч Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн дунд охин, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аяныг эхлүүлээд буй. Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч “Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг” гээд гадаадынхны саналыг хүлээж аваагүй алтан охин Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ 6-р сарын 15-ны дотор …

  • 19 May

    Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай боллоо

    УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн  үдээс хойшхи хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм. Гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой зарим асуултыг асууж, хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн юм. Ингээд …

  • 19 May

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи …

  • 18 May

    “Гэрлэх ёслолын ордон”-г хотын аяллын маршрутад оруулахаар боллоо

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ-ын удирдлагууд өнөөдөр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэхэд оршино. Ийнхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд …

  • 18 May

    Хуурайшилт ихэсч, аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрээд байна

    Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарсан. Уг албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн …

  • 18 May

    МАН-ыг бутаргах О.Магнайгийн санаархал талаар болов

    АН-ын Нарын бичгийн дарга О.Магнай хэвлэл мэдээллийнхэнд хандан, мэдэгдэл хийжээ. Тэбээр “Концесын гэрээ хийхийг бүрэн хориглож байсан бол МАН-ынхан өөрсдөө хийсэн. Энэ нь төрд 2020 онд 327,3 2021 онд тэрбум 216,2 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөхөөр байна. Монгол улсын засгийн газар монголынх уу, “Мак”-ынх уу гэж бодоход хүргэж байна” хэмээв. Түүний энэхүү үйлдлийн цаад санаа нь МАН-ынхныг …

  • 18 May

    “Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сард болно

    БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг ирэх сарын 3-4-ий хооронд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх …

  • 18 May

    С.Амарсайхан: Алдагдалтай ажиллаж байгаа Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг судалж, шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй

    НИТХ-ын Санхүү төсөв, эдийн засгийн хороо, Байгаль орчин экологийн хороо,  Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Өргөдөл гомдлын хорооны хамтарсан хурлын санал дүгнэлтийг Санхүү төсөв эдийн засгийн хорооны дарга С.Амарсайханы НИТХ-ын хуралдаанд танилцууллаа. НИТХ-ын дарга, Хотын дарга, эрхэм төлөөлөгчидөө … НИТХ-ын Санхүү төсөв, эдийн засгийн хороо, Байгаль орчин экологийн хороо,  Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Өргөдөл гомдлын хорооны хамтарсан хуралдаан  2017 …

  • 18 May

    “Фенг шү” С.Ганбаатар танаа…

    МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нар хэвлэлийн хурал хийлгэв. Хурлын эхэнд Ж.Эрдэнэжамъян гэх “уйлхай” нөхөр “манай нам 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин” хэмээн  эрүүл бус мэт аяглаж, С.Ганбаатарыг амаа олохгүй магтлаа. Угийн ийм натуртай, Н.Энхбаярыгаа шүтэж байж хоолоо залгуулдаг Ж.Эрдэнэжамъянгийн үгэнд итгэх хүн ховор. Нам нь байгуулагдаад …

  • 18 May

    Голуудын усны үерийн түвшин 10-30 см даван үерлэжээ

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэсэн байна. Мөн Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см даван үерлэжээ. Иймд дээр  дурдсан голын сав  болон голын …

  • 18 May

    “Бэст вестерн пример туушин” таван одтой зочид буудал боллоо

    Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо. Үүнд, “Бэст вестерн пример туушин” зочид буудалд  /☆☆☆☆☆/ таван од, “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од, “H9” /hotel nine/ зочид буудал  /☆☆☆/ гурван од, “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус …

  • 18 May

    Монголд хулгайн хуягт машин зарах гэж байжээ

    Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас өнгөрсөн жил HUMVEE маркийн гурван хуягт машин хулгайлагдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт сэжиглэгдсэн нэр бүхий 7 хүн дээрх цэргийн зориулалттай тээврийн хэрэгслүүдээ нэг бүрийг нь 18000-27000 ам.доллараар Монгол Улсын иргэдэд зарахаар төлөвлөж байсан тухай мэдээлэл Казахстаны хэвлэлд дурдагджээ. БНСУ-д АНУ-ын хоёр бааз байдаг бөгөөд хоёулаа нэлээд томд тооцогддог бааз юм. Харин тэрхүү хоёр …

  • 18 May

    Богинын аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

    Сонгинохайрхан дүүрэг Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр НОБГ-т 11.40 цагт ирснээр дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж оройн 17:00 цагт цурманд оруулжээ. Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын …

  • 18 May

    Д.Дагвадорж аварга Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээнцэр охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ

    Их аварга Асашёорү Д.Дагвадорж  Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн зээнцэр охин болох н.Лхамжав гуайд  өөрийн зүгээс дархан хотод хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ. Энэ тухайгаа Д.Дагвадорж цахим хуудсандаа “Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай” гэж бичжээ. н.Лхамжав гуай  Дархан хотод зээ хүүгийн …