Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 31 January

    Налайх дүүрэг “транс тос”-ноос татгалзах уриалга гаргалаа

    Налайх дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд хүний биед хортой гэгддэг транс тосноос татгалзаж байна. Дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Хангамжийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төвийн удирдах албан тушаалтан, холбогдох ажилтнуудтай уулзалт хийсэн. Энэ үеэрЭрүүл мэндийн нэгдлийн хоолны их эмч Б.Оюунчимэг хүнсний бүтээгдэхүүн, транс тосны хэрэглээ, хор …

  • 31 January

    Канадад 22 настай Монгол залуу толгойдоо буудуулан нас баржээ

    Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын Калгари хотод толгойдоо буудуулан нас барсан нэгэн эрэгтэйн хэргийн талаар мэдээлж байна. Амиа алдсан тэрхүү эрэгтэйг 22 настай И.Баатарсүрэн /Itgel BAATARSUREN/ хэмээх Монгол залуу болохыг албаныхан тогтоогоод байгаа аж. Калгари хот нь Канадын Алберта мужид оршдог бөгөөд монголчууд цөөнгүй байдаг газар аж. Тэгвэл цагдаа нарын хэлж буйгаар, орон нутгийн цагаар өнгөрөгч даваа гаригийн орой …

  • 31 January

    Ц.Нямдорж ”шахаа”-гаа хэнээр шийдүүлсэн бэ?

    Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хүүгээ нэг юм хийе гэхэд нь дэмжээд өгөөрэй гэж хүн рүү ярьсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн рүү ярьсан бэ. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хамсаатан хэн байсан бэ. Тэд нийлж төрийн мөнгийг идсэнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Энэ олон асуултын хариуг хэзээ хэн бидэнд өгөх вэ? Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” …

  • 31 January

    Амьдралыг сонирхолтой болгох 20 шинэ санаа

     Хүүхдийн тэрэгтэй унадаг дугуй  Led гэрэлтэй углааш   Кофенд дурлагчдын аяга     Сам цэвэрлэгч    Утас цэнэглэдэг аяга  Өглөөний цай уухад хялбар боллоо  Хэрэглээг хялбарчилав     Ухаалаг утасны гар/keyboard/   Лааны тос цуглуулагч   Хэмжигчтэй “гамбанз”    Хүнс жигнэгч     Сэрүүлэгтэй сав /та тамхиа энэ саванд хийсэн бол сэрүүлэг дугарч сав онгойх хүртэл тамхи татах боломжгүй л гэсэн …

  • 31 January

    Хогны машинуудад GPS суурилуулжээ

    Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хоггүй Налайх дүүрэг” аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна. Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг …

  • 31 January

    ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавилаа

    УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран 1 дүгээр сарын 25-ны өдөр “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Лүндээжанцан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг эрхэм зорилгодоо нийцүүлэн үндэсний эрх зүйн тогтолцооны эх суурийг …

  • 31 January

    Налайх дүүргийн Засаг дарга Утаагүй нүүрс боловсруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа

    Налайх дүүрэг хотоос алслагдмал хэдий ч хотоос дутахгүй утаатай болсон. Иймээс утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзлаа. Уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ЗДТГ-ын Гадаад харилцаа, хороо, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Хонгорзул , Хөх Тэнгэрийн Мөнхийн гэрэл ХХК-ын Ерөнхий захирал К.Өнербек болон гүйцэтгэх захирал …

  • 31 January

    Улсын хэмжээнд 2017 он гарсаар 322 удаагийн объектын түймэр гарчээ

    2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн …

  • 31 January

    УИХ дахь АН-ын бүлэг хуралдана

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэнэ. Хуваарийн дагуу бүлгийн хуралдаан өчигдөр буюу энэ сарын 30-нд хуралдах байсан ч түр хойшлуулсан юм. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт уг …

  • 31 January

    Өнөөдөр: “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шинэ баримт дэлгэнэ

    БСШУСЯ-нд 11:00 цагт ЮНЕСКО-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь ” төслийн хүрээнд хэвлэгдсэн “Монгол тууль” 12 боть номын нээлт болно. “Монгол Ньюс” мэдээллийн төвд 12:00 цагт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр “Эрх чөлөө“ намаас мэдээлэл хийж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шинэ баримт дэлгэнэ. 12:30 цагт Соёлын тэргүүний ажилтан, …

  • 31 January

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, ӨЭМТ-ийн дарга нартай гэрээ байгууллаа

    Төсвийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат 26 сургуулийн захирал, 54 цэцэрлэгийн эрхлэгч нартай Үр дүнгийн гэрээ байгууллаа. Мөн 16 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай Гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан юм.  

  • 31 January

    Б.Осоргарав: Улсынхаа эдийн засагт 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж байна

    Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриатай хандив, тусламж, дэмжлэгийн аяныг өрнүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр энэхүү аяныг эхлүүлэхийн сацуу өөрийн зүгээс эх орныхоо эдийн засагт 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж буйгаа мэдэгдсэн юм. Б.Осоргарав цааш нь, “Би ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг эх орныхоо эдийн засагт хандивлаж …

  • 31 January

    Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгслөө

      Монгол Улсын нэрийг Сумогийн дэвжээнд гаргаж, эр бяр, хурц барилдаанаараа Монгол түмний бахархал болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр цусны хорт хавдар өвчний улмаас өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан юм. 2002 онд Арлын орны мэргэжлийн сумогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Токитэнкү А.Хүчитбаатар агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. …

  • 31 January

    1, 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар өнөөдөр амжиж татвараа төлнө үү

    “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн …

  • 31 January

    Өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэнэ

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/; Цагдаагийн албаны тухай хуулийн …