Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 22 May

    Францын Легион цэрэгт алба хааж байсан Монгол залуу амиа алджээ

    Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 19-ний өдөр амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байжээ. Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11 цагийн үед сураггүй болсон …

  • 22 May

    Сонгины амралтын модон гүүрнээс автомашин унаж дөрвөн хүн гэмтжээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлжээ. Мөн өдрүүдэд, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” маркийн автомашин онхолдож дөрвөн …

  • 22 May

    Цахим халдлагаас сэргийлэх зөвлөмж

    Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Уг цахим халдлага Монгол Улсын цагаар 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагт болсон. “WannaCrypt0r” нэртэй хортой код нь компьютерийн дискэнд байрших мэдээллийг шифрлэн түгжиж, …

  • 22 May

    АЖ Д.Мэндбаяр:Кино зураг авалтын үед миний бие муудсан ч бид нэгдэж ажиллаж чадсан

    Монголын “Ocкар” буюу “Cinema Awards”-ийн ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт  Корпорейт Конвеншн Центрт болж, шилдгүүддээ тодрууллаа. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлээс 12 кино, 14  номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.  “Cinema Awards” кино наадмаас Б.Мөнхтуяагийн зохиол “Ээж” Монголын уран сайхны киноны гол дүрд тоглосон Ардын жүжигчин Б.Мэндбаяр шилдэг эмэгтэй гол …

  • 22 May

    Төрийн тэргүүнд боловсрол чухал уу?

    Энэ талаар манайхан ойрын үед ихээхэн сэдэв болгон бичиж, телевизийн нэвтрүүлгүүд ч энэ талаар асуудал хөндөж байна. Тэгэхээс ч аргагүй юм. Яах ч аргагүй олон нийтийн сонирхож байгаа сэдэв болчихлоо. Саяхан телевизийн нэгэн нэвтрүүлгээр энгийн иргэдээс “Ерөнхийлөгчийн боловсрол яагаад чухал вэ” гэхэд дуу нэгтэй “Улс орноо гадны улс орнуудад төлөөлнө. Хууль эрх зүй, эдийн засгийн боловсролтой байх чухал” гэж хариулж …

  • 22 May

    Ж.Эрдэнэбат: Японд төмс экспортолж, Хятадтай хамтарсан лаборатори байгуулна

    -Тэрээр өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллана- Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 21-ний ням гаригт газар тариалангийн бүс нутаг Төв, …

  • 22 May

    “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ

    Иргэдийнхээ  амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас  “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ. Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулаад байна. Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж, өнгө нэмж байна гэж Улаанбаатар зам …

  • 22 May

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүх бүрэлдэхүүн хэрхэх бол…

    -Түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Б.Эрдэнбатад холбогдох хэргийн шүүх хурал ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна- “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг Хан-Уул дүүр­гийн Прокурорын газрын хяналтын прокуророос шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. …

  • 22 May

    Хөвсгөлын даршилсан загасанд 20-иод хүн хорджээ

      Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн 20 орчим иргэн хоолны хордлогод оржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” нэрийн шилтэй загас худалдан авсан  иргэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Дээрх шилтэй загаснууд нь …

  • 22 May

    Р.Дутерте: Хятад Улс Филиппинтэй дайтна гэж Си Зиньпин сүрдүүлсэн

    Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте баасан гарагт ярихдаа “хэрвээ Филиппин улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт өрөмдлөг хийж эхлэх юм бол Хятад улс Филиппинтэй дайтна гэж Хятадын удирдагч Си Зиньпин заналхийлсэн” гэжээ. Бээжинд тав хоногийн өмнө болсон хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр өгсөн энэ анхааруулга нь нөхөрсөг хэрнээ эрс шийдэмгий шинжтэй байсан гэж Дутерте нэмж хэлсэн байна. Филиппиний Ерөнхийлөгч …

  • 22 May

    Майкл Блүүмберг Улаанбаатарт 5 сая ам.доллар олгоно

    АНУ-ын тэрбумтан Майкл Блүүмберг дэлхийн хамгийн ядуу 40 хотод үзүүлэх тусламжиндаа Монгол Улсыг багтаасан талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ. http://www.ugluu.mn/275090.html  Тэгвэл түүнийхээр дэлхийн хамгийн ядуу 40 хотын тоонд орсон Улаанбаатар хотод Майкл Блүүмберг 5 сая ам.доллар /12 тэрбум төгрөг/ олгохоор болжээ. Нью-Йорк хотын захирагч асан тэрбээр дэлхийн 40 хотод эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ санхүүжилтээр Улаанбаатар хотод Майкл …

  • 22 May

    Сүхбаатар аймгийн асуудал шийдэгджээ

    Үйл явдлыг эргэн сануулахад Аймгийн ИТХ-ын сонгуулийг өнгөрсөн жил анх удаа УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулсан. Энэ үед хэд хэдэн газар маргаан гарч дахин сонгууль явуулах болсны нэг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3-р тойрог юм. Тус аймгийн ИТХ 33 суудалтай бөгөөд МАН 17, АН 16 суудал авч МАН ялалт байгуулсан. Энэ ялалтыг АН хүлээн зөвшөөрөлгүй жил дамнасан маргааны эхлэл …

  • 22 May

    “Монголд байгаа миний аавд”

    Буриадын нэгэн оршин суугч Монгол дахь өөрийн эцгээ хайж байна. ОХУ-ын Буриад Улсын иргэн Андрей Санжимитупов хэмээх энэ залуу Монгол Улс дахь түүний эцгийг олоход туслахыг Буриадын “ARD” сайт болон түүний уншигчдаас хүсчээ. Буриадын “ARD” сайт нь Монголоос нэлээд өндөр хандалттай сайт бөгөөд өмнө нь иймэрхүү байдлаар нэлээд олон хүн төрсөн эцэг болон найз нөхөд, тусалж дэмжиж байсан хүмүүсээ олж …

  • 22 May

    Дэлхийн удирдагчдын боловсрол

    АНУ-ын Ерөнхийлөгчөөр 43 насандаа сонгогдсон Жон Кеннеди “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түвшин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүй хойч үедээ чухал хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улс орныг удирдан залагч хүмүүс өөрсдөө боловсрол өндөртэй байх ёстой” хэмээн хэлсэн байдаг. Ганц Ж.Кеннеди ч биш олон улсын судлаач, мэргэжилтнүүд тухайн улс орныг гадаадад төлөөлдөг улс орны тэргүүнд тавигдах хамгийн чухал шалгуур нь боловсролын …

  • 22 May

    Д.Хаянхярваа: “Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстой”

    Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  танилцуулгыг хийлээ. Танилцуулгын үеэр УИХ-ын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Д.Хаянхярваа гишүүн хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстойг сануулав. Дуучид, баячуудын хүүхдүүд гэхээр чимээгүй өнгөрдөг жишиг тогтчихсон байхад хар тамхитай тэмцэх тухай асуудлыг …