Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 15 May

    Женко Х.Баттулгыг дагаж төрд орж ирэх хүмүүс

    Ардчилсан нам “Женко” Х.Баттулгыг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Үүнд Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нь өөрсдөө ч их дургүй байгаа. МоАХ-ын дарга тэрбээр фракцид хуваагдаж, фракцийн зарчмаар явдаг нам дотроо бусдыгаа шантаажилж албан тушаалууд авч түүнийгээ фракцийнхаа гишүүдэд хуваарилаж өгөхдөө нэлээд гаршсан нэгэн гэгддэг бөгөөд Ардчилсан нам доторх бас нэгэн “Хаан” юм. Түүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон …

  • 15 May

    Улсын хэмжээнд мал төллөлт 70.9 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар   улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 70.9 хувь буюу 18.6 сая хээлтэгч төллөжээ. Нийт гарсан төлийн 98.0 хувь буюу 18.4 сая төл бойжиж байна. Үүнээс 49.4 мянган ботго, 314.9 мянган унага, 637.6 мянган тугал, 9.5 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 1.2 саяар нэмэгдлээ. Харин улсын хэмжээнд 450.5 мянган мал хорогдсон нь оны …

  • 15 May

    Улс төрийн том соёл мэтгэлцээнийг нутагшуулья

    Монголчууд бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль хаяалаад ирчихжээ. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж тодорхойлогддог, хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш ч бүх ард түмнийхээ саналаар сонгогддог учраас нэр хүнд, нөлөө сүр нь их байдаг тэр албан тушаалтныг сар гаруйхны дараа болох сонгуулиар тодруулах цаг ирээд байна. Намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ нягтлан шалгаж, зөрчил байвал засах …

  • 15 May

    21 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний вон хулгайлсан этгээд 7-уулаа байжээ

    Өнгөрөгч долоо хоногт “Аржанчивлан” чиглэлийн автобусанд сууж явсан иргэний цүнхнээс монгол мөнгөөр 21 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют /вон/ алдагджээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд, долоон этгээд нийлж үйлдсэн нь тогтоогдсон байна. Хэрэгтнүүд БНСУ-ын воныг монгол мөнгөөр солиулж бүгд хуваан авсан бөгөөд нийт мөнгөний 30 хувийг үрээд байсан аж. Харин үлдсэн мөнгийг өөрсдийн амьдардаг орон сууцныхаа хаалганы …

  • 15 May

    ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож танхайрчээ

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “River sounds” цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан М овогтой Б нь бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан талаарх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл  энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Шалгаж байгаа” гэсэн юм. Түүнд зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-д хүргэгдэн ирсэн бөгөөд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. …

  • 15 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Аунг Сан Сү Чий-д бараалхав

      “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчдын тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлов. Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, …

  • 15 May

    “Нүдээ олсон” бүтээн байгуулалт

    Монгол Улсын хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэл хотод маань бүтээн байгуулалтын ажил ид өрнөж өдрөөс өдөрт өнгө үзэмж нэмсээр байна.Энэ бол өнгөрсөн оны сонгуулиар бүрдсэн нийслэлийн удирдлагууд ханцуй шамлан ажилдаа аль хэдийнэ орсны илэрхийлэл. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө “Аз жаргалтай хот” бий болгох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлж, цаашид …

  • 15 May

    НҮБ-ын ЕНБД: Монголын энхийг сахиулагчид НҮБ, дэлхийн хэмжээнд үнэлэгддэг

      Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа. Түүх сонирхож, энэ чиглэлийн ном их уншдагийн хувьд хэлэхэд өнөөдөр болж буй “Бүс ба зам” санаачилгатай холбогдох анхны түүх, эхлэлийг Монголын өвөг дээдэс гайхамшигтай түүхээр бүтээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Монгол Улс, НҮБ хоорондын харилцаанд ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй, бид цаашид ч Монгол Улсыг тууштай дэмжих …

  • 15 May

    Нийтийн бие засах газруудын асуудлыг шийдвэрлэнэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар нийтийн  бие засах газар /City toilet/-ын ашиглалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтыг хариуцаж байгаа нийт 19 нийтийн бие засах газраас ашиглалтад эцэслэн хүлээж аваагүй 2 газар байгаа …

  • 15 May

    Гэр бүлийн өдрийн хүрээнд өнөөдөр үнэгүй музей үзээрэй

    Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, …

  • 15 May

    Орон сууц болон гэр хорооллын дундах замд хүүхэд зам тээврийн осолд өртөж байна

    Өнгөрсөн амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 574 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын …

  • 15 May

    Монгол залуугийн хүчингийн хэргийг Австралийн шүүх хэлэлцэж байна

    Австралийн Күинсленд мужийн Алтан эрэг /Gold Coast/ хотод Монгол залуу хүчингийн хэрэг үйлджээ. Хэргийг одоо шүүхээр хэлэлцэж байгаа бөгөөд Монгол залууг Австралид аялахаар очсон Британийн жуулчин эмэгтэйг хүчиндсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Энэ хэрэг өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сард Алтан эрэг хотын “Surfers Paradise” амралтын газрын “Islander Hotel”-д гарсан ба Монгол залууг Австралийг орхин гарах гэж байхад нь тус …

  • 15 May

    “Нэг бүс, нэг зам”

    Бээжин хотноо болж буй “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байна. Уулзалтад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган тэргүүтэй 29 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг олон улсын …

  • 15 May

    МАХН дараагийн хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хүрээнд өчигдөр нэр дэвшигчдийг СЕХ бүртгэсэн тухайгаа албан ёсоор мэдээлсэн. Сонгуулийн Ерөнхий хороо МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчоор бүртгэж авсан бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй хэмээн үзээд байна. Сонгуулийн нэгдсэн хуульд шүүхээр ял шийтгүүлсэн бол санал авах өдрөөс 30 хоногийн өмнө тухайн нам нэр дэвшигчээ нөхөн …

  • 15 May

    Жамц баян буюу бидний алдсан боломж

    Эдийн засгийн ухаанд алдагдсан боломж /opportunity/  гэх нэр томьёо байдаг. Энэ нь нөөцийн хомсдолт байдлаас шалтгаалан нэг хувилбарыг сонгоход цаана нь үлдэж байгаа буюу сонгож аваагүй хамгийн сайн хувилбарыг хэлдэг юм байна. Энгийн ухаанаар бодоход “Хүргэн хүү” киноны Жамц баяны  дүр өөрийн эрхгүй санаанд буулаа. Авдрынхаа хажуугийн цоорхойг л бөглөчихсөн бол хамаг мөнгөө хулганы хөеө болгуулахгүй л байсан даа. Эсвэл …