Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 17 May

    Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд жилд 200 мянган өрхийн орон сууц угсрах гэрээ байгууллаа

    Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр талаас нийт 21 санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан албан тушаалтан, аж ахуйн нэгжийн төлөөллөөс гэрээ, санамж бичгийн ач холбогдлын талаар тодрууллаа. ИННОВАЦИЙН ХӨГЖИЛД ТҮШИГЛЭН  ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ИНКУБАТОР ТӨВ БАЙГУУЛНА   Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр …

  • 17 May

    Энэ сарын 20-нд хотын төв орчмын замыг хаана

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр 08.00-18.00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Үүнд, Жанжин Д.Сүхбаатарын талбай Сөүлийн гудамж Чоймболын гудамж Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Сүхбаатарын гудамж Их сургуулийн гудамж Бээжингийн гудамж Залуучуудын гудамж Энхтайваны өргөн …

  • 17 May

    ОХУ-тай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулах чиглэлээр хамтарна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ  байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж  ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ. …

  • 17 May

    Энэ хагас сайн өдөр захууд амарна

      Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амрах юм. Ингэхдээ тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх аж. Тухайлбал, “Нарантуул” зах амрах өдрөө буюу ирэх мягмар гаригт ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс …

  • 17 May

    “Улаанбаатар марафон”-д дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцоно

    Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлттйн тэмцээн энэ сарын 20-нд болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Биеийн тамир спортын хороо, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын замын цагдаагийн албанаас болон арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагаас өнөөдөр өглөө. Нийслэлийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр ““Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр …

  • 17 May

    О.Баасанхүү: МАХН сонгуульд ялалт байгуулахгүй бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд, “Би МАХН-ын гишүүнчлэлээс гарах тухай асуудал бол онц анхаарал татах асуудал биш. Хэрэв би намаасаа гарвал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ квотыг хадгалж үлдэнэ. Ер нь МАХН  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой” хэмээв. Түүний хувьд Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг намаасаа нэр дэвшүүлэх сонирхолтой байжээ. Учир нь Л.Эрдэнэчулуун …

  • 17 May

    “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь: Зээлийн хүү (жилийн):     …

  • 17 May

    СЕХ-ноос С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэлээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит …

  • 17 May

    Эдийн засаг сэргэснийг илтгэх гурван тоо

    Мөнгө бол эдийн засгийн судсаар гүйх цус нь. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирч буйг илтгэх нэгэн сайн мэдээ дуулдлаа. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаархи ээлжит дүн мэдээгээ уржигдар олон нийтэд танилцуулсны дотор гурван эерэг тоо байсан юм. Эдийн засагт сэргэлт гарсныг тов тодорхой батлах энэ гурван тооны эхнийх нь мөнгөний нийлүүлэлт. Нүцгэн …

  • 17 May

    Татварын орлогыг зөв зарцуулснаар эдийн засаг эмчлэгдэнэ

    ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨӨЛСНӨӨС ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙНА Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн сард манай улсын эдийн …

  • 17 May

    Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан ЭМ-ийн яамнаас мэдэгдэл гаргалаа

    Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна. Энэхүү хууль нь анх 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль байсан бөгөөд зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томъёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхисон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар …

  • 17 May

    Кристин Лагарде: Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде нартай ажил хэргийн уулзалт хийжээ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бүх талаар дэмжиж, Засгийн газартай хамтарч ажиллахаа онцлов. Монгол Улсын Ерөнхий …

  • 17 May

    Н.Номтойбаяр:Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байна

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өчигдөр  Төрийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид, нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл, хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид,төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан  оролцож Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, …

  • 17 May

    Хотын дарга газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ. Энэ онд нийслэлд тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийв. Ногоон байгууламж …

  • 17 May

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс өмнө тэрээр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулга сонслоо. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Ховд аймгийн иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт болов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын …