Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 19 April

    ЦЕГ:Пирамид сүлжээнд бүү хуурт

    Элдэв нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна. Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Иймд иргэдийг …

  • 19 April

    Пак Гын Хэд 18 төрлийн ял тулгаад байна

    БНСУ-ын прокурор энэ сарын 17-ны өдөр авлига авсан, компаниудад дарамт шахалт үзүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх мэт хэргээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэд 18 төрлийн ял тулгажээ. Пак Гын Хэ БНСУ-ын түүхэнд авлига авсан хэргээр шүүхэд шүүгдэж байгаа 3 дахь экс Ерөнхийлөгч юм. Пак Гын Хэ дотны найз Чой Сүн Силтэй хуйвалдан авлига авсан, үүнд “Самсунг” болон …

  • 19 April

    С.Батболд:Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Япон улсын нийслэл Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг 20 байгууламж байдаг байна. Эдгээрээс хамгийн том нь “Моригасаки” цэвэрлэх байгууламж аж. Тус байгууламж нь Токио хотын иргэд, аж ахуйн нэгжийн ялгаруулж буй бохир усны 25 хувийг дангаар цэвэршүүлдэг байна. Ингэхдээ химийн бодис …

  • 19 April

    Б.Саранчимэг :1958 онд баригдсан, МХЕГ-аас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй Спортын төв ордонд уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …

  • 19 April

    НИТХ-ын ээлжит IX хуралдаан энэ сарын 27-нд болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит IX хуралдааныг энэ сарын 27-ны пүрэв гаригт хуралдуулахаар шийдвэрлэлээ. Энэ өдрийн  хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгох,Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих журам,Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг …

  • 19 April

    Хүн амины хэргийг оюутан эргүүлүүд шуурхай илрүүллээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн  нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл уг арга хэмжээний …

  • 19 April

    Улаанбаатарт шөнөдөө 5-7 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 04-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с. 8-10 хэм дулаан байна. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны 20 цагаас 04 дүгээр сарын 19-ний 20 …

  • 18 April

    2017 оны 6 дугаар сарын 01-нээс тоглолт үзсэн иргэд “И баримт” авдаг болно

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.    Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын …

  • 18 April

    Монголбанкны төлөөлөгчид ОУВС уулзалтад оролцохоор Вашингтоныг зорилоо

    Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг  Олон Улсын Валютын Сан /ОУВС /-гийн хаврын ээлжит уулзалтад оролцохоор өнөөдөр  АНУ-ын Вашингтон хотыг зорилоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн чуулга уулзалтын үеэр  ОУВС-гийн захирал хатагтай Кристин Лагард,  Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ким, ОУВС –гийн Ази Номхон Далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чой нартай тусгайлан уулзаж, Монголын нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулахын сацуу “Өргөтгөсөн …

  • 18 April

    Ц.Сандуй: Бид шат шатандаа улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй болон бусад албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, намын гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус дүүргээс зохион байгуулж буй “Итгэлцэл-Эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөнийг нээж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй “Энэ танхимд хуран цугласан Налайх дүүргийн МАН-ын хорооны нийт идэвхтэн, сонгуультан, гишүүд та бүхэнд энэ …

  • 18 April

    Дэлхийн хамгийн өндөр настай эмээ таалал төгслөө

    Италийн ANSA агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн өндөр настай эмээ Эмма Молано 4 дүгээр сарын 15-нд Италийн умард нутаг дахь гэртээ 118 насандаа таалал төгслөө. Эмма Молано гуай 1899 оны 11 сарын 29-нд төржээ. Эмма Молано гуай хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт насалсан хүмүүсийн жагсаалтад тавдугаарт орсон юм. Тэрээр гурван зууныг дамнаж амьдарсан, дэлхийн нэг, хоёрдугаар дайныг туулсан, Итали улсын 90 …

  • 18 April

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Арван есдүгээр зүйлийн 1 …

  • 18 April

    УИХ дахь АН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр 14 цаг 40 минутад эхэллээ. Байнгын хорооны дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн …

  • 18 April

    Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандаж байгаа

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл, уг ажлын зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн …

  • 18 April

    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2017” хөдөлмөрийн яармаг болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 04 …