Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 14 April

    Австралид амрангаа ажиллах боломжийг бүрдүүлж, суралцангаа ажиллах бололцоог өргөтгөнө

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ноён Элчин сайдтай нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгааг дуулгав. Тэрээр Монгол Австралийн харилцаа …

  • 14 April

    АНУ, ОХУ хоёр талын харилцаагаа тогтворжуулахыг зөвшөөрөв

    Москвад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрөгч 12-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзав. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хуралд Рекс Тиллерсон хэлэхдээ, “өдгөө АНУ, ОХУ-ын харилцаа, итгэлцлийн түвшин дор байна. Тиймээс хоёр талын харилцаа муудахаас сэргийлж, итгэлцлээ сэргээх арга хэмжээ авах ёстой. Цэрэг болон гадаад харилцааны салбарт дээд …

  • 14 April

    Элчин сайд Б.Дэлгэрмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд Итгэмжлэх жуух бичгээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсян Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч С.А.Саргсян хоёр орны хооронд дипломат …

  • 14 April

    Амьгүй албатууд 10 дахин өндөр цалинг хэвийн гэж тооцжээ

    Ажилчдын цалинг 20 хувиар нэмэх саналыг дэмжээгүй Эх орны эрх ашгийг уландаа гишгэж, монгол төрийн нэр нүүрийг нулимдаг амьгүй албатуудын увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Зоосны нүхээр хорвоог харж, шуналын сэтгэлээр улсаа хоосолдог утсан хүүхэлдэйнүүд ариун төрөө булингартуулж, гундааж байна. Хувийн хэвшилд харгис ноён, төрийн олигархуудын өмнө зарц мэт авирлах хургандарга нар иргэдийн халаас руу өнгийж, хөдөлмөрчдийн хөлсийг хумслахдаа ичиж, эмээх …

  • 14 April

    Дэлхийн хамгийн нарийхан барилга

    Дэлхийн хамгийн нарийхан барилга буюу Келлет Хаус /Kellett House/ хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг бөгөөд өдөр бүр маш олон жуулчин тус барилгатай танилцдаг аж. Уг барилга Польшийн нийслэл Варшав хотод байдаг бөгөөд хамгийн нарийн хэсэгтээ 92 см байдаг бол хамгийн өргөн хэсэгтээ 152 см байдаг аж. Тиймдээ ч “Kellett House”-ыг дэлхийн хамгийн нарийхан барилга гэх болжээ. Уг барилга 9 метр өндөртэй, …

  • 14 April

    С.Бямбацогт:Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж, нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ

    ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулав. Чуулганд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл …

  • 14 April

    Хятад улс Умард Солонгосын хил дээр болох дайнд бэлтгэж байна

    АНУ-ын мэдээллийн United Press International /UPI/ агентлагийн мэдээлснийг үзвэл, Хятадын эрх баригчид байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орох тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн байна. Уг тушаалыг Хятадын 5 цэргийн тойргийн анги нэгтгэлүүд хүлээн авчээ. UPI агентлаг энэ талаарх мэдээллийг Хонконг дахь Хүний эрх, ардчиллын мэдээллийн төв гэдэг ТББ-ын мэдээллээс иш татан дамжуулсан байна. Тус ТББ-ын мэдээлснээр, Хятадын Шандун, Жөзян, Юньнань мужуудад байрлаж …

  • 14 April

    Цамбагаравын автобусны буудлын хойд тал томоохон хэмжээний гал гарчээ

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын хойд талд орших “Титэм” төвийн ард гал гарчээ. “Гал гарч байна” гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр үдээс хойш 16:08 минутад ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 26, 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 30×15 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатаж байсан байна. Галыг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажилласан бөгөөд гал …

  • 14 April

    “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадам боллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхий Зөн олон улсын байгууллага хамтран “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус наадамд ерөнхий боловсролын 15 сургуулийн 600 гаруй хүүхдүүд хамрагдаж шилдгээ шалгарууллаа. “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмын шагналтнуудын тоглолт 4-р сарын 20-ны өдөр 11 цагаас Монголын хүүхдийн ордонд болно. ЧДЗДТГ

  • 14 April

    ЭМ-ийн яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь …

  • 14 April

    Монгол эмэгтэй гэр бүлээ цуцлуулсан төдийгүй архинд донтсон байжээ

        Өмнөд Солонгос Улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж, 35-н настай Монгол эмэгтэй А-г үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн билээ.    Монгол бүсгүй А нь 2000 оны дунд үед Солонгос Улсад ажил хөдөлмөр эрхлэхээр очсон ба энэ үедээ Солонгос Улсын иргэн Ким-тэй гэр бүл болжээ.    Тэд 2011 онд гэрлэлээ цуцлуулсан бөгөөд …

  • 14 April

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр ирэх сарын нэгнээс эхэлж хэрэгжиж эхэлнэ

    Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа  олон нийтэд танилцууллаа.        Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд заасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг …

  • 14 April

    Төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа

    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы   өчигдрийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан төслүүдийг батлав Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол …

  • 14 April

    Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг шинээр байгуулах, зарим хороодод төрийн үйлчилгээг шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хотын хүн амын суурьшил, ялангуяа …

  • 14 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    2017 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун  болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж,  бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр хүрч  зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн …