Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа. Ноён Роберт Глассер Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байгаа юм. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай учир гамшгийн эрсдэл тохиолдол магадлал өндөртэй …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
6 April
Оффшор данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа
Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж оффшортой данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа. Хөдөлгөөнийнхөн энэ шаардлагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт бичгээр хүргүүлэх гэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл уг шаардлагад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг …
-
6 April
С.Бямбацогт сайдаа, цагдаа нар машиныг нь үнэгүй угааж өгсөнгүй гэж нэг иргэнийг бүлэглэн зодлоо
-Нийгмийг аюулаас бус цагдаа нараас хамгаалья- Цагдаа нар хүн зодно, хүн ална, эхнэрээ тамлана, эрүүл мэнд, гоо сайханд нь нөхөж баршгүй хохирол учруулна. Энэ бүхний дараа цагдаа нарын зөв болж эсвэл тэд харьцангуй хөнгөн шийтгэл хүлээдэг. Ерөөсөө хулгайч нар хулгайч нарыгаа хамгаалдаг шиг цагдаа нар бие биенээ хамгаалж, хөөргөж нэгнийнхээ сэтгэхүйд ингэж болдог юм байх гэх үзлийг суулгадаг. Цагдаа нарын …
-
6 April
Алдаатай автобусны картыг үнэгүй солиулах боломжтой
Ухаалаг Улаанбаатар төсөл нэртэй U Money карт Улаанбаатарын гэдэг үгийн А үсгийг гээж Улаанбатарын гэж бичсэн алдаатай хэвлэсэн картын талаар залруулга гаргажээ. Нийтийн тээврийн төлбөрийн хэрэгсэл болох цахим карт нь олон төрлийн зураг дизайнтайгаар гарч зорчигчдын гарт хүрдэг билээ. 2017.03.31-нд дараах загвар бүхий картын дунд алдаатай зурагтай хэвлэгдэж ирсэн буцаах гэж байсан картууд тус компанийн ажилтны буруугаас гэрээт цэгүүдэд хүргэгдэж …
-
6 April
Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Монгол, Италийн хооронд 1970 оны 6 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төвшинд харилцаж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн …
-
6 April
Б.Чойжилсүрэн:2019 онд хүүхдийн мөнгөний оронд хоолны талон олгоно
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг …
-
6 April
Цэргийн төв эмнэлэг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа
“Алтан гадас” одонт Цэргийн төв эмнэлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Х.Сайханбаяр, ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, …
-
6 April
Сэрэмжлүүлэг:Орон нутгийн зам халтиргаатай байна
Говийн аймгуудаар буюу урагш чиглэлд шороон шуурга шуурч, баруун зүг рүү буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд цас орж, цасан шуурга шууран замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн байна. Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулах, өөрөө болон зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, техникийн бүрэн …
-
6 April
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа 4-р сарын 9-ны өдрийн 18:00 цагт дуусна
Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2017.04.06/ мэдээлэл хийлээ. Монгол улсын Засгийн газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тэмдэглэлд “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2017 оны 01 дүгээр удиралд багтаан гүйцэтгэх”-ээр заасны дагуу улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг 2017 …
-
6 April
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулна
Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд багачууд өртөх хандлага ихэсч байгаа тул 2017 оны 4 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 10:00-15:00 цагт “Хүүхдийг зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх өдөр” өдөрлөгийн арга хэмжээг Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран зохион байгуулна. Эцэг, эхчүүд, хүүхэд, залуучууд, нийт иргэдийг өргөнөөр оролцохыг …
-
6 April
БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэд луйвардуулах үзэгдэл цөөнгүй байна
Сүүлийн үед интернет, олон нийтийн сүлжээгээр Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос руу явуулж өгнө гэсэн худал мэдээлэл их тархаж байна. Тиймээс Солонгос улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор дараах албан ёсны мэдээллийг өгч байгаа тул анхаарал сэрэмжтэй байж өөрсдийгөө хохироохгүй байхыг хүсье. БНСУ-ын ажил олгогч ба монгол ажилчдыг зуучлах, сонгох үйл явцыг “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль“ –д заасны дагуу …
-
6 April
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг баригдана
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр ТТК ххк ажиллана. Барилгыг 2017 оны 8 сард ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулж, нийт өртгийг 440 мянган доллар гэж тооцжээ. Ёслолын үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярын хэлсэн үгийг хүргэж байна Өнөөдөр АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 50 хүүхдийн …
-
6 April
ББСБ-уудын өрийн бичиг 6.9 дахин нэмэгджээ
Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар нэмэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Нийт хөрөнгийн 73.5 хувь буюу 578.5 тэрбум төгрөгийг ББСБ-ууд өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 36.4 хувиар өссөн дүн юм. Өөрийн хөрөнгийн энэ өсөлтөд хувь нийлүүлсэн хөрөнгө 132 тэрбум төгрөгөөр буюу 42.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нийт …
-
6 April
БНХАУ Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ амлалаа
Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН хамтран “Транзит Монгол-2017” форумыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Төмөр замын сайд Лу Дунфутай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Эрээн-Тяньжин чиглэлд ачаа хүлээн авах чадварыг сайжруулж, Монгол Улсыг чиглэсэн ачаа урсгалыг …
-
6 April
Cингапур улсын нийгмийн эрүүл мэндийн туршлагаас суралцаж байна
Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний эхний ээлжийн сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэллээ. Сургалт 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сургалтад Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс гадна яамны харьяа зарим төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл